БНХАУ: Төрөлт буурч, насжилт ихсэж байгаагаас цэцэрлэгүүдийг ахмадуудад зориулсан төв болгож эхэлжээ
7 сарын 14. 16:080

Франс Пресс агентлагийн 12-ны өдөр мэдээлснээр, хүн ам хурдацтай хөгширч байгаагаас гадна төрөлт багассаны улмаас Хятадын олон цэцэрлэг өндөр настанд зориулсан төв болж буй талаар онцолжээ.

Албан ёсны статистик мэдээллээр ойрын хэдэн арван жилд олон зуун сая хүн өндөр настны эгнээнд шилжих бол төрөлтийн түвшин үүнийг гүйцэхгүй нь нэгэнт тодорхой болоод байгаа юм.

Энэ хямрал Хятадын боловсролын систем, тэр дундаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагат шууд нөлөөлж байгаа аж. Тодруулбал сургуулийн өмнөх боловсролын байгууллагат хамрагдах хүүхдийн тоо эрс буурч, олон мянган цэцэрлэгүүд хаалгаа барихад хүрсэн байна. Улмаар олон тооны цэцэрлэг тэтгэврийн насныханд зориулсан байгууламжийн үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болжээ.

Шаанси мужийн Тайюань хотод 2005 онд байгуулагдсан 280 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг өнгөрсөн жил хүүхдийн тоо цөөрсний улмаас хаалгаа барьсан байна. Харин тус цэцэрлэгийн эрхлэгч Ли Шу Ринг цэцэрлэгийн байрыг тэтгэвэрт гарсан ахмад настнуудад зориулсан хөгжлийн төв болгон ашиглах нь зүйтэй гэж үзжээ.

Энэ санаа нь ч тун зөв шийдвэр болж таарсан юм. Ахмад настнуудын тус йхөгжлийн төвд одоогоор 100 орчим ахмадууд хөгжим, бүжиг болон бусад чиглэлээр хөгжлийн хөтөлбөрүүдэд хамрагддаг аж. Залуу насандаа хийхийг мөрөөдөж байсан ч амьдралын эрхээр сурч, хийж чадаагүй зүйлсээ одоо сурч, авъяасаа хөгжүүлж цагийг сонирхолтой өнгөрүүлэх нь буцаад залуужсан мэт санагдаж байна хэмээн ахмадууд баярласан сэтгэгдлээ илэрхийлдэг.

Дуун дундуур Африк бөмбөр тоглодог 63 настай Хэинг эмээ тус төвд ирээд өөртөө итгэлтэй болсноос гадна нийгмийн харилцаанд орж байгаадаа ихэд баяртай байгаагаа уламжилжээ. Тэрээр "Би өмнө нь нийгэм соёлын амьдралаас хоцорч, амьдрал ямар ч утга учиргүй юм шиг санагддаг байсан бол одоо тийм биш. Энд ирдэг хүмүүс зүгээр л хөгшрөхөө хүлээгээд суудаг хүмүүс биш” хэмээн нэмж хэлэв.

Хятадын засгийн газрын тоо баримтаас үзвэл, өнгөрсөн онд Хятадад цэцэрлэгийн тоо 2022 онтой харьцуулахад 15 мянгаар буурсан бол цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдийн тоо 5.3 саяар багассан байна.

Түүнчлэн өнгөрсөн онд Хятадын 60 ба түүнээс дээш насны иргэдийн тоо бараг 17 саяар нэмэгдэж, нийт хүн амын 20 гаруй хувийг эзэлж эхэлжээ. Цаашлаад энэ хэмжээ 2035 он гэхэд нийт хүн амын гуравны нэгд хүрэх төлөвтэй байгаа юм.

Мэдээж тус улсын засгийн газрын зүгээс төрөлтийг нэмэгдүүлэхийг бодлогоор дэмжиж байгаа ч ахмадуудад чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг голлон хөгжүүлдэг "Silver Economy” улам бүр чухал болж байгааг бүгд хүлээн зөвшөөрөх болжээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Зан чанар цалинд хэрхэн нөлөөлдөг вэ
02024-12-7 19:07
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
02024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас