Европын Холбооны Зөвлөлд Унгар улсын санал өгөх эрхийг хасахыг уриалжээ
7 сарын 17. 11:290

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны саяхан Москва, Бээжинд хийсэн айлчлалтай холбогдуулан тус улсын Европын Холбооны /ЕХ/ Зөвлөлд санал өгөх эрхийг хасах хүсэлтийг Европын парламентын 63 гишүүнээс бүрдсэн бүлэг ЕХ-ны удирдлагад тавьжээ.

"Европын Холбооны Зөвлөлийг даргалах Унгарын бүрэн эрхийн хугацаа дөнгөж эхэлж байгаа үед Ерөнхий сайд В.Орбан Европын Холбооны Зөвлөлийг даргалах үүргээ урвуулан ашиглаж, ихээхэн хохирол учруулаад байна" гэж Европын парламентын гишүүд Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель, Европын парламентын дарга Роберта Мецола нарт хаягласан хүсэлтдээ дурдсан байна.

ОХУ, БНХАУ-д айлчлах үеэрээ В.Орбан "ЕХ-ны нэрийн өмнөөс ажиллаж байгаа мэт сэтгэгдлийг санаатайгаар төрүүллээ. Үнэндээ түүнд ийм эрх мэдэл байхгүй" хэмээн Европын парламентын гишүүд онцлоод "Түүний энэ байдал бол ЕХ-ны гишүүн орнуудын гадаад бодлогын салбар дахь онцгой эрхийг хууль бусаар авахтай адил юм" гэжээ.

Үүнээс гадна, Унгарын Ерөнхий сайд В.Орбан Оросын цэргийн бүрэн хэмжээний довтолгооноос өөрийгөө хамгаалж буй Украины нөхцөл байдлыг харгалзахгүйгээр ямар ч үнээр хамаагүй гал зогсооохыг оролдож, ЕХ-ны байр суурьтай зөрчилдсөн асуудлыг дэмжиж байна хэмээн В.Орбаны "энх тайван тогтоох ажиллагааг" шүүмжилжээ.

Унгарын Засгийн газрын тэргүүн "ЕХ-ны одоо хэрэгжиж байгаа шийдвэрүүд, шийдвэр гаргах үйл явцыг бүхэлд нь, түүнчлэн маш чухал асуудлаар ЕХ-ны нэгдмэл байдлыг алдагдуулахыг зорьж байна. Энэ явдлыг үргэлжлүүлэх боломжийг бид олгож болохгүй" гэж хүсэлтийг гаргагчид цохон тэмдэглэсэн байна.

"ЕХ-ны нэр хүнд төдийгүй өнөөгийн геополитикийн нөхцөл байдалд цаашид хохирол учруулахыг аль болох хурдан таслан зогсоох шийдвэртэй арга хэмжээ авахыг" Европын парламентын гишүүд уриалаад "Энэ нөхцөл байдлыг зөвхөн амаар зэмлэн буруушаах нь ямар ч нөлөө үзүүлэхгүй гэдгийг туршлага харуулсан тул ЕХ-ны Зөвлөлд Унгарын санал өгөх эрхийг түдгэлзүүлэх зэрэг бодит арга хэмжээ авах шаардлагатай байна" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Зан чанар цалинд хэрхэн нөлөөлдөг вэ
02024-12-7 19:07
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
02024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас