Парис хотын дарга Сена мөрөнд сэлжээ
7 сарын 18. 14:140

Ирэх долоо хоногт Францын нийслэлд нээгдэх Олимпын наадмын задгай усан санд явагдах тэмцээнүүдийн шаардлагыг Сена мөрний ус хангаж байна гэдгийг батлан харуулахын тулд Парис хотын дарга Анн Идальго уг мөрөнд сэлжээ.

Өмнө нь хийсэн усны шинжилгээгээр бактерийн бохирдлын түвшин өндөр байсан бол өнөөдөр мөрний ус эрс цэвэршсэн байна. Үүнийг батлахын тулд өдгөө 65 настай хатагтай Идальго сэтгүүлчид ба олон нийтийн өмнө 100 м зайг чөлөөт сэлэлтээр туулсан бөгөөд ингэхдээ зарим хэсэгт усан доогуур шумбаж байжээ. “Голын усыг цэвэршүүлэхийн тулд бид маш их зүйлийг хийж, шаргуу ажиллалаа. Үүнийг зөвхөн хамтдаа сэлэхийн төлөө бус харин гараг дэлхийнхээ сайн сайхны төлөө, гол мөрөн, тэнгис далайгаа хамгаалахын төлөө хийсэн” гэж Парис хотын дарга онцлон хэллээ.

Үзүүлэх сэлэлтэд “Парис-2024” Олимпын наадмын зохион байгуулах хорооны дарга, каноэ завины төрөлд Олимпын 3 медаль хүртэж байсан Тони Эстанге оролцсон байна. Тэрбээр хэлэхдээ “одоо бид Сена мөрөн дээр Олимпын уралдаан тэмцээнийг зохион байгуулахад бэлэн болсон” гэв.

Бохирын хоолойнуудаас Сена мөрөн рүү ус асгах явдлыг зогсоохын тулд Парис хотын захиргаа 1,4 тэрбум евро зарцуулсан хэдий ч усыг цэвэршүүлэхэд цаг хугацаа хангалтгүй байсан гэж зарим хүмүүс үзэж байна.

Хотын мэрийн үзүүлэх сэлэлтийг 6 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч усан дахь бактерийн бохирдлын хэмжээ нь зөвшөөрөгдөх түвшнээс 10 дахин их байсан тул сэлэлтийг хойшлуулжээ.

Энэ удаад хотын даргатай хамт Сена мөрөнд сэлэхээр төлөвлөж байсан Ерөнхийлөгч Э.Макрон саяхан болсон парламентын сонгуулийн дүнгээс шалтгаалан ажил ихтэй байгаа тул сэлэлтэд оролцох боломжгүй гэдгээ сүүлчийн мөчид мэдэгдсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Зан чанар цалинд хэрхэн нөлөөлдөг вэ
02024-12-7 19:07
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
02024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас