Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
БНСУ-ын агаарын тээврийн Эйр Бусан компани энэ сарын 21-14-ний өдрүүдэд “Учралын ерөөл” арга хэмжээгээ зохион байгуулах гэж байгаа талаараа мэдэгдлээ. Олон улсын нийгмийн сайн сайхны төлөөх тус үйл ажиллагааны хүрээнд Өмнөд Солонгос дахь гадаад ажилчдын үр хүүхэд, гэр бүлийг Өмнөд Солонгост урьж, уулзуулдаг, улмаар гэр бүлүүдийн аз жаргалтай харилцааг болон Бусаны аялал жуулчлалыг дэмждэг юм.
Тус арга хэмжээг анх 2015 онд Хятадын Янбиан мужаас Өмнөд Солонгост очин ажиллаж байгаа хүмүүсийн хүүхдүүдийг урин эхлүүлснээс хойш энэ онд зургаа дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа юм байна. Түүнчлэн энэ оны арга хэмжээнд Монгол улсаас Өмнөд Солонгост ажиллаж байгаа ажилчдын хамруулахаар сонгосон аж.
Үйл ажиллагааны хүрээнд Эйр Бусан компани урьсан хүүхдүүдээ Бусан дахь төв байрандаа хүлээн авч, нэг өдрийн онгоцны үйлчлэгчийн сургалтад хамруулах гэнэ.
Эйр Бусаны төлөөлөгч “Монгол ажилчдад маш сайхан сэтгэлийн бэлэг болно гэдэгт итгэлтэй байна. Хүүхдүүд нь дахин аав, ээжтэйгээ уулзах өдрөө арай сэтгэл амгалан хүлээх байх” гэжээ.
Эх сурвалж: Yonhap
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй