Цаазын ял сонссон Вьетнамын магнатыг дахин шүүж байна
9 сарын 20. 12:491

Санхүүгийн залилангийн хэргээр хэдийнэ цаазын ял сонссон Вьетнамын үл хөдлөх хөрөнгийн магнатыг мөнгө угаасан хэргээр шүүх хурал пүрэв гарагт болжээ.

“Van Thinh Phat” үл хөдлөх хөрөнгийн компанийн захирал Чыонг Ми Ланд Вьетнамын түүхэн дэх хамгийн том санхүүгийн залилангийн хэргийг зохион байгуулсан хэргээр энэ оны дөрөвдүгээр сард цаазаар авах ял оноосон юм.

Өдгөө 67 настай тэрбээр 12.5 тэрбум ам.долларыг шамшигдуулсан хэрэгт гэм буруутай нь тогтоогджээ. Энэ бол Зүүн Өмнөд Азийн тус улсын 2022 оны ДНБ-ий 3 орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгө юм.

Ч.Лан одоо залилан мэхэлсэн, мөнгө угаасан, хууль бусаар хил дамнуулан мөнгө шилжүүлэх замаар эд хөрөнгө худалдаж авсан хэрэгт буруутгагдаж байна гэж Вьетнамын төрийн мэдлийн хэвлэлд мэдээлжээ.

Шүүх хурлын өмнө гаргасан цагдаагийн мэдэгдэлд дурдсанаар, Ч.Лан дөрвөн компаниар дамжуулан хууль бусаар бонд гаргаж, 36 мянга орчим хөрөнгө оруулагчаас 1.2 тэрбум ам.доллар босгосон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2012-2022 оны хооронд 4.5 тэрбум ам.долларыг Вьетнам руу болон тус улсаас гадагш хууль бусаар шилжүүлсэн Ч.Ланы “Van Thinh Phat” компанийн хяналтанд 21 компани байсан нь илэрчээ.

Вьетнамын тэрбумтанг мөн залилан мэхлэх замаар олсон 18 тэрбум ам.долларыг угаасан хэрэгт мөн буруутгаж байгаа аж. Уг хэргийн шүүх хурал нэг сарын турш үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд өөр 33 шүүгдэгч холбогдож байгаа юм.

Пүрэв гарагт Ч.Лан болон бусад шүүгдэгчийг Хо Ши Мин хотын шүүхэд цагдаагийн бүхээгтэй тэргүүдээр авчирсан байна. Харин залилангийн хэргийн 10 гаруй хохирогч өөрсдийгөө шүүх хуралд оролцуулахыг шаардан шүүхийн гадаа зогсож байжээ.

Ч.Лан бол коммунист засаглалтай тус улсад олон жил үргэлжилсэн авлигатай тэмцэх кампанит ажлын дараа шоронд хоригдсон томоохон бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчдын нэг юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
   /
10 сарын 10. 10:00

Монголын түүхэнд байгаагүй томоохон залилагч нарыг ч шийтгэж ял оноож баймаар юм залилан луйвар улам гаарч бна

Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас