Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
АНУ-ын тэрбумтан Илон Маск өөрийн нь кибертракийг алсаас идэвхгүй болгосон хэмээн Чеченийн удирдагч Рамзан Кадыров телеграм хуудсандаа бичжээ. Өмнө нь тэрээр наймдугаар сард дээр нь автомат буу суурилуулсан кибертракаа Грозны хотын гудмаар унан явж, Теслагийн гүйцэтгэх захирал Маск тус машиныг өөрт нь бэлэглэсэн, цаашлаад фронтод ашиглахад тохирох машин байна гэх мэтээр ярьж, магтаж, сайрхаж байгаа бичлэгээ цахим орчинд нийтэлж байлаа.
Тэрээр бичихдээ “Илон Маск сайн санаж надад бэлэглэсэн машинаа өөрөө алсаас унтраачихлаа. Унтарсан хойно нь асуулж байж гэртээ авчрав. Тун ч эрийн үнэргүй зан гаргалаа даа, яаж байгаа нь энэ вэ, Илон?” гэжээ.
Ачаан дээр нь автомат буу суурилуулан, Москва, Киевийн мөргөлдөөнд Оросын талд ашиглахад сайхан машин байна хэмээн ярьсных нь дараа эхлээд Украинд, дараа нь АНУ-д Илон Маскийг эсэргүүцэн буруушаах хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн юм. Тэр байтугай зарим улс төрч нар Ерөнхийлөгч асан Д.Трамп болон ОХУ-ын засгийн газрын холбоо сүлбээг дурдаж, Илон Маск “албаар АНУ-ын эсрэг ажиллаж байна” гэж шүүмжилсэн аж.
Харин Илон Маск өөрийгөө хэзээ ч Чеченьд машин бэлэглээгүй хэмээн мэдэгдэж, хүмүүсийг худал мэдээнд итгэхгүй байхыг уриалж байгаа билээ.
Эх сурвалж: RT
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй