Meta компани бүтээмж султай ажилчдаа халж эхэлжээ.  

Meta компани “хамгийн доогуур гүйцэтгэлтэй” ажилчдаа ажлаас нь чөлөөлөх тухай мэдэгдэн удалгүй даваа гаргаас эхлэн ажилчдаа халж эхэлжээ . Microsoft компани мөн өнгөрсөн сард “хамгийн бага гүйцэтгэлд хүрээгүй” гэсэн үндэслэлээр зарим ажилчдаа ажлаас чөлөөлсөн. Эдгээр ком.....

Ажил мэргэжил ба карьер
2 сарын 13. 18:290
Хортой бүтээмжийг өөгшүүлдэг ажлын байрны дөрвөн шинж

Ажил дээр идэвхтэй, бүтээмжтэй байх сайхан л даа, гэхдээ зарим ажлын байр арай л дэндүүлээд, хортой бүтээмж гээчийг өөгшүүлчихдэг. Хортой бүтээмж гэдгийг тодорхойлбол, өөрийн эрүүл мэнд, сайн сайхныг ч үл тоон үргэлж ажиллаж, бүтээмжтэй байхыг хэлдэг гэнэ. Зарим ажлын газарт ажил олгогч, удирдагч .....

Ажил мэргэжил ба карьер
2 сарын 2. 15:261
АНУ-д нохойтой оффисууд тренд болж байна

АНУ-д нохойнд ээлтэй ажлын байрууд хэзээ хэзээнийхээсээ илүү нийтлэг болж байна. Энэ бол ердөө ажилтан, ажил олгогчдын түр зуурын шинэ сонирхол гэхээс илүү, ажлын байр ажилчдынхаа сайн сайханд илүү анхаардаг болон өөрчлөгдөж байгаагийн нэг жишээ юм. Ажлын байран дээр нохой зөвшөөрөх нь ажилчдын ёс .....

Ажил мэргэжил ба карьер
1 сарын 30. 12:591
Тохиролцох урлаг: амжилтад хөтлөх арга замууд

Тохиролцоо гэдэг бол цалингийн хэмжээ тогтоохоос эхлээд өөр олон хувийн асуудал, машин худалдаж авахад хүртэл амьдралын хором мөч бүхэнд шаардагддаг чадвар билээ. Энэ чадварыг эзэмшихэд төлөвлөгөө, сэтгэл зүй, харилцааны гээд олон чадвар хослуулан эзэмших хэрэг гардаг. Тохиролцох урлагт суралцсанаар.....

Ажил мэргэжил ба карьер
1 сарын 25. 15:411
Докторын зэрэгтэй хиймэл оюун ухаан ажилтнуудыг орлох уу?

Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн технологи үсрэнгүй хөгжиж, хиймэл оюун ухааны гэх шинэ эрин эхлээд, тус шинэ технологи ажлын байранд бидний анзаарч байгаагаас ч хурдан нэвтэрчээ. Хиймэл оюун ухаан дундаа ялангуяа бүтээлч хиймэл оюун ухааны салбар толгой эргэм хурдаар хөгжиж байна. Ердөө хүмүүс.....

Ажил мэргэжил ба карьер
1 сарын 22. 12:201
Ажил дээрх маргааныг хэрхэн мэргэжлийн түвшинд зохицуулах вэ

Ажлын байран дээр элдэв үл ойлголцол, маргаан дэгдэх бол байдаг, зайлсхийх боломжгүй асуудал. Хүн бүр өөр өөрийн бодол, зорилго, зан чанартай байдаг учир өөр яалтай билээ. Гэхдээ ийм маргаануудыг зөв зохицуулж чадвал, хувийн болон мэргэжлийн өсөлт хөгжилд сайнаар нөлөөлж болдог. Ажлын байран дээрх м.....

Ажил мэргэжил ба карьер
1 сарын 19. 17:241
Залуу ажилчид оффисыг чимээгүй болгож байна

Оффис дээрээ бяцхан яриа дэлгэж суудаг цаг ард хоцорч байгаа бололтой. Судалгаанаас үзвэл, залуу ажилчид бусадтай нүүр нүүрээ харж ярихаас цахимаар харилцахыг илүүд үздэг болсон гэнэ. Хоёр мянга гаруй идэвхтэй ажил эрхлэгчээс авсан санал асуулгын дүнгээс харахад, 74 хувь нь хамт олонтойгоо цайны өр.....

Ажил мэргэжил ба карьер
1 сарын 17. 20:541
Ажил горилогчдын тодорхойлж буй муу хүний нөөцийн шинжүүд

Ямар ажил горилогчийг голж, зайгаа барих хэрэгтэй талаар зөвлөгөө олон байдаг. Тэгвэл, ажил горилогч нар хариу цохилт хийж, ямар хүний нөөцийнхнөөс шууд гараад зугтаах хэрэгтэй талаар өөрсдийн бодлыг хуваалцжээ. Анкетын зөвлөгөө өгдөг StandOut CV платформ дээр мянга гаруй америк ажил хайгч “Х.....

Ажил мэргэжил ба карьер
1 сарын 15. 20:440
Япон залуучууд хэт ачаалалтай ажиллахаас татгалзаж эхэлжээ

Өөрийн эрүүл мэндийг золин байж хэт олон цагаар ажилладаг соёл Японд тогтоод хэдэн арван жил болж байна. Гэтэл сүүлийн үед энэ соёл өөрчлөгдөж эхэлж байх шиг байна. Залуу ажилчид энэ зуунд байгаагүй бага цагаар ажиллаж эхэлснийг харвал, кароши буюу ажлын ачааллаас болж нас барах явдал багасах болол.....

Ажил мэргэжил ба карьер
1 сарын 11. 16:220
Чадвараа дээшлүүлнэ гэдэг ирээдүйд хамгийн том хөрөнгө оруулалт

Дэлхий даяар ажлын байр, орчин, соёл хурдтай өөрчлөгдөж, технологийн дэвшил, хиймэл оюун ухаан, автоматчилал, дижиталчлал зэргээс болоод салбар болгон зайлшгүй шаардлагатай чадварын жагсаалтаа эргэн нэг харахаас зайлшгүй шаардлага тулгарч байна. Ажлын орчин үргэлж хувьсаж өөрчлөгдөж байдаг. Тийм ч .....

Ажил мэргэжил ба карьер
1 сарын 6. 18:340
Ажил тань танд тохирохгүй байгааг хэрхэн мэдэх вэ?

Бүх зүйл нүдний өмнүүр жирэлзээд өнгөрдөг, өөрчлөгддөг өнөөгийн энэ асар хурдтай цаг үед ажлаасаа болж аз жаргалгүй болоод байгаа шинж тэмдгүүдийг бид анзаарахгүй байх нь элбэг. Гэхдээ тэр тэмдгүүдийг эртнээс ажиглаж, мэдсэнээр цаг алдалгүй нөхцөл байдлаа засаж сайжруулах алхам хийхэд тустай. Жишээл.....

Ажил мэргэжил ба карьер
1 сарын 2. 11:52601
Ирэх жилд хиймэл оюунт хөдөлмөрийн зах зээл улам хурдтай тэлнэ

Ажиллах хүч болон компаниуд бүгд хиймэл оюунд маш том найдлага тавьж байна. Тийм ч учраас хиймэл оюунтай харилцах чадвар бүхий ажилтнуудын эрэлт хэрэгцээ зогсолтгүй олшрох төлөвтэй байна. Хөдөлмөрийн зах зээлийн шинжээч нар 2025 онд модель хөгжүүлэгч машин сургалтын тухай мэдлэгтэй, хиймэл оюунтай .....

Ажил мэргэжил ба карьер
2024, 12 сарын 22. 21:010
Хөдөлмөрийн зах зээл дээрх залуус эрс идэвхгүй, боловсролгүй, ганцаардмал болж байна

Хөдөлмөрийн зах зээл дээр байгаа 25-34 насны эрчүүд хоёр мянгаад оны эхэн үеийнхтэй харьцуулахад идэвх, оролцоо эрс буурсан гэх судалгаа гарчээ. Гэтэл ижил насны эмэгтэйчүүдийн хувьд дээрх үзүүлэлт эсрэгээрээ байх юм. Гэсэн хэдий ч нийт үзүүлэлтээр эрэгтэйчүүдийн оролцоо илүү өндөр хэвээр байгаа гэ.....

Ажил мэргэжил ба карьер
2024, 12 сарын 20. 13:010
Хиймэл оюуны тухай ойлголтын зөрүү залуу үеийнхний дунд их байна

Роботууд хүний төлөө цаг наргүй ажиллана гэдэг дэндүү алс ирээдүйн төсөөлөл тэм байсан цаг саяхан билээ. Гэвч өдгөө тэр цаг хэдийн тулаад ирж. Энэтхэгт л гэхэд засгийн газрын болоод хувийн байгууллагууд бүтээлч ажлын байрнаас эхлээд хүнд хөдөлмөр шаардлагатай салбаруудад хиймэл оюун ухаан(AI) болон .....

Ажил мэргэжил ба карьер
2024, 12 сарын 17. 14:080
Зан чанар цалинд хэрхэн нөлөөлдөг вэ

Яагаад 2024 он болчхоод байхад эмэгтэйчүүд арай бага цалин авдаг хэвээрээ байна вэ? Олон арван жилийн турш хүн төрөлхтөн ажлын байран дээрх эрх тэгш байдлыг бүрдүүлэхийн төлөө хичээсээр яваа ч, хүйсийн тэгш бус байдал хамгийн зөрүүд хэвээрээ үлдэж, өдгөө эмэгтэйчүүд ижил албан тушаалтай эрэгтэйчүүдэ.....

Ажил мэргэжил ба карьер
2024, 12 сарын 7. 19:072
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?

Өглөөний есөөс үдшийн 18 цаг хүртэл ажилладаг ажлын байр, түүний дүрэм журмууд цагийн эрхээр хуучирч, эхнээсээ үгүй болж байгаа өнөө үед хүмүүс хоёр болон түүнээс олон ажил зэрэгцүүлэн хийж, илүү их бүтээмжтэй байх талаар боддог болжээ. Хоёр ба түүнээс олон бүтэн цагийн ажил зэрэг хийх энэ хэв маяг.....

Ажил мэргэжил ба карьер
2024, 12 сарын 6. 10:017
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий

Ажил дээр үргэлж цоглог, цовоо, орилж, цовхчиж явдаг нэг нь гэнэт л чимээгүй болчихвол яах вэ? Танай ажил дээр Чука гээд үргэлж л шинийг санаачилж, уриалаад гүйж байдаг эмэгтэй бий гэж бодъё. Чука бүх хурал зөвлөгөөнд оролцож, шинэ санаа, шүүмж, төлөвлөгөө гээд бодсон санасан бүхнээ компанийн бодло.....

Ажил мэргэжил ба карьер
2024, 11 сарын 29. 22:351
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?

Хүмүүс янз бүрийн шалтгаанаар цалингаа нэмүүлэхийг хүсэж л байдаг. Үүргээ давуулан биелүүлдэг нь байна, хариуцлага нь улам өссөн ажилтнууд байна, эсвэл инфляциас болоод амьдралд мөнгө хүрэхээ больсон ч хүмүүс байна. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд цалингаа нэмүүлнэ гэдэг нь ердөө хөдөлмөрөө шударгаар ү.....

Ажил мэргэжил ба карьер
2024, 11 сарын 28. 21:130
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар

Эмэгтэйчүүд бизнесийн салбарт амжилтад хүрнэ гэдэг харьцангуй олон саад бэрхшээлтэй хүнд зам байдаг. Зүйрлэвэл пуужин хөөргөхтэй ижил. Байж байгаад аяндаа хөөрчихгүй, маш их анхаарал, хичээл зүтгэлийн дүнд зорьсон газартаа хүрнэ. Хэдэн зууны туршид тогтож, хэвшсэн тэр олон саад бэрхшээл өдгөө цөөрч.....

Ажил мэргэжил ба карьер
2024, 11 сарын 24. 10:439
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд

Ажлын байран дээр удирдах албан тушаал дээр очсон, эсвэл очихоор зорьж буй эмэгтэйчүүд олон хэцүү асуудалтай нүүр тулдаг гэдгийг бүгд мэддэг. Гэхдээ сүүлийн үеийн нэгэн судалгаагаар тэр асуудлууд нь ямар өргөн хүрээний, олон янзын байдгийг тодорхойлохыг зорьжээ. Удирдлагын үүрэг гүйцэтгэж байгаа ол.....

Ажил мэргэжил ба карьер
2024, 11 сарын 23. 10:520

Та манай Facebook хуудсанд Like дарж нэгдээрэй

Индранил Дентал Групп

Тасралтгүй хөгж.
Зарчмууд
Соёлоо тогтооцгооё
#Big_team #Team_work
Индранил эрчүүд
Индранил охидууд
Индранил Шүдний Төв Эмнэлэг - Төмөр зам салбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Эрүүл мэндийн финтек стартап КЭЙРПЭЙ Ази, Номхон далайд технологио экспортолно

Эрүүл мэндийн технологи үйлдвэрлэгч “Индранил Фармаси Клиник” ХХК болон түүний охин компани “КЭЙРПЭЙ” ХХК нь Японы Сокен Кокай групптэй Ази Номхон далайн бүсэд хамтран ажиллах түншлэлийн гэрээ байгууллаа.

Түншлэлийн гэрээг Монгол талаас Индранил Фармаси Клиник ХХК -ний үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Т.Адъяатөмөр, хамтран үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал А.Одгариг Япон талаас Сокен Кокай группийн Ерөнхийлөгч Тошико Сунакозава болон Жунтендо Анагаах Ухааны Их Сургуулийн профессор Такуяа Таматани нар гарын үсэг зурлаа.

Энэхүү түншлэлийн гэрээ нь Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Япон улсад төрийн айлчлал хийн Монгол Японы төр хувийн хэвшлийн 10 дугаар зөвлөлдөх уулзалтад оролцох үеэр давхцан хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй албан ёсны гэрээ хэлэлцээр юм.

Гэрээний хүрээнд хоёр талаас Монгол болон Японы зах зээлд эрүүл мэндийн технологийн бүтээгдэхүүн харилцан экспортлох бөгөөд цаашлаад Ази Номхон далайн бүсэд үйл ажиллагаагаа тэлэн ажиллахаар төлөвлөжээ.

 

Монголын зах зээлд эхний ээлжид шээсэнд mRNA -г шинжлэх замаар лабораторийн нөхцөлд хиймэл оюун /AI/, машин сургалтын /ML/ тусламжтайгаар  15 нэр төрлийн өвчин тэр дундаа нойр булчирхай, тархи, уушги, хөх, өндгөвч, улаан хоолой, ходоод, бүдүүн шулуун гэдэс, бөөр, түрүү булчирхай болон шээсний замын хавдруудыг 80-96%-ийн магадлалтайгаар оношилдог хавдрын нэн эрт үеийн оношилгооны шинэ технологийг нутагшуулна. Ингэснээр Монголчуудын хавдар болон бусад өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулаад зогсохгүй эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний зардлыг хэмнэхэд онцгой ач холбогдолтой хэмээн үзэж байна.

Энэхүү технологи нь Японы зах зээлд 2022 онд нэвтэрсэн шинэ бүтээгдэхүүн бөгөөд одоогоор 200 гаруй байгууллагад нэвтрээд байна. Үүнд: Японы томоохон их сургуулийн эмнэлгүүд, хавдрын эмнэлгүүд нэгдэн оржээ.

2023 онд АНУ болон бусад улсад нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа бөгөөд Монгол улсад тэргүүн ээлжид нэвтрүүлэхээр Индранил Фармаси Клиник, Кэйрпэй компани хамтран ажиллаж эхэлжээ.

 

Тэгвэл Японы зах зээлд Кэйрпэй компаний Carepay аппликэйшнийг нэвтрүүлэхээр төлөвлөж буй аж. Кэйрпэй ХХК нь Индранил Фармаси Клиник ХХК-ийн охин компани бөгөөд Care now pay later - “одоо эмчлүүлээд дараа нь төл” буюу POS /Point of sales/-ын бизнес загварт түшиглэсэн эрүүл мэндийн финтек технологи үйлдвэрлэгч /Medfintech/ компани юм. Компани нь үйл ажиллагааныхаа хүрээнд Carepay аппликэйшнийг 2023 оны эхний улиралд багтаан Монголын зах зээлд нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.  Мөн цаашлаад Япон улс болон Ази Номхон далайн орнуудад бүтээгдэхүүнээ экспортлохоор түншлэлийн гэрээ байгууллаа.

Carepay платформ нь эрүүл мэндийн асуудлаасаа болоод санхүүгийн дарамтад ордог болон санхүүгийн асуудлаасаа болоод эрүүл мэндийн бүтээгдэхүүн, тусламж үйлчилгээ тэгш хүртээмжтэй авч чаддаггүй хүмүүст туслах уян хатан, ухаалаг төлбөр тооцооны шийдэл юм. Түүнчлэн эрүүл мэндийн салбар гэлтгүй CARE бүтээгдэхүүн, үйлчилгээнд өргөнөөр хэрэглэж болох бөгөөд Carepay багийнхан өөрсдийгөө Care fintech startup хэмээн нэрлэж буй аж.

Мөн тус платформд зөвхөн эмнэлгийн байгууллагууд элсээд зогсохгүй эрүүл мэндийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүн, лаборатори, фитнес, спа, эмийн сан, гоо сайхан, мал амьтны эмнэлэг бүтээгдэхүүн, сувилал, амралтын газар, нүдний шилний газрууд гээд олон байгууллагууд хамтран ажиллах боломжтой аж.

Монголын эрүүл мэндийн финтек стартап компани дэлхийд гарах цаг нь айсуй...

Холбоо барих:

Carepay.mnCarepay@indranil.mnwww.facebook.com/carepay.officialУтас: 8070-24079999-8638

1,0252023 оны 1 сарын 9
Эрүүл мэндийн финтек стартап КЭЙРПЭЙ Ази, Номхон далайд технологио экспортолно

Эрүүл мэндийн технологи үйлдвэрлэгч “Индранил Фармаси Клиник” ХХК болон түүний охин компани “КЭЙРПЭЙ” ХХК нь Японы Сокен Кокай групптэй Ази Номхон далайн бүсэд хамтран ажиллах түншлэлийн гэрээ байгууллаа. Түншлэлийн гэрээг Монгол талаас Индранил Фармаси Клиник ХХК -ний үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Т.Адъяатөмөр, хамтран үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал А.Одгариг Япон талаас Сокен Кокай группийн Ерөнхийлөгч Тошико Сунакозава болон Жунтендо Анагаах Ухааны Их Сургуулийн профессор Такуяа Таматани нар гарын үсэг зурлаа. Энэхүү түншлэлийн гэрээ нь Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Япон улсад төрийн айлчлал хийн Монгол Японы төр хувийн хэвшлийн 10 дугаар зөвлөлдөх уулзалтад оролцох үеэр давхцан хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй албан ёсны гэрээ хэлэлцээр юм. Гэрээний хүрээнд хоёр талаас Монгол болон Японы зах зээлд эрүүл мэндийн технологийн бүтээгдэхүүн харилцан экспортлох бөгөөд цаашлаад Ази Номхон далайн бүсэд үйл ажиллагаагаа тэлэн ажиллахаар төлөвлөжээ.   Монголын зах зээлд эхний ээлжид шээсэнд mRNA -г шинжлэх замаар лабораторийн нөхцөлд хиймэл оюун /AI/, машин сургалтын /ML/ тусламжтайгаар  15 нэр төрлийн өвчин тэр дундаа нойр булчирхай, тархи, уушги, хөх, өндгөвч, улаан хоолой, ходоод, бүдүүн шулуун гэдэс, бөөр, түрүү булчирхай болон шээсний замын хавдруудыг 80-96%-ийн магадлалтайгаар оношилдог хавдрын нэн эрт үеийн оношилгооны шинэ технологийг нутагшуулна. Ингэснээр Монголчуудын хавдар болон бусад өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулаад зогсохгүй эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний зардлыг хэмнэхэд онцгой ач холбогдолтой хэмээн үзэж байна. Энэхүү технологи нь Японы зах зээлд 2022 онд нэвтэрсэн шинэ бүтээгдэхүүн бөгөөд одоогоор 200 гаруй байгууллагад нэвтрээд байна. Үүнд: Японы томоохон их сургуулийн эмнэлгүүд, хавдрын эмнэлгүүд нэгдэн оржээ. 2023 онд АНУ болон бусад улсад нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа бөгөөд Монгол улсад тэргүүн ээлжид нэвтрүүлэхээр Индранил Фармаси Клиник, Кэйрпэй компани хамтран ажиллаж эхэлжээ.   Тэгвэл Японы зах зээлд Кэйрпэй компаний Carepay аппликэйшнийг нэвтрүүлэхээр төлөвлөж буй аж. Кэйрпэй ХХК нь Индранил Фармаси Клиник ХХК-ийн охин компани бөгөөд Care now pay later - “одоо эмчлүүлээд дараа нь төл” буюу POS /Point of sales/-ын бизнес загварт түшиглэсэн эрүүл мэндийн финтек технологи үйлдвэрлэгч /Medfintech/ компани юм. Компани нь үйл ажиллагааныхаа хүрээнд Carepay аппликэйшнийг 2023 оны эхний улиралд багтаан Монголын зах зээлд нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.  Мөн цаашлаад Япон улс болон Ази Номхон далайн орнуудад бүтээгдэхүүнээ экспортлохоор түншлэлийн гэрээ байгууллаа. Carepay платформ нь эрүүл мэндийн асуудлаасаа болоод санхүүгийн дарамтад ордог болон санхүүгийн асуудлаасаа болоод эрүүл мэндийн бүтээгдэхүүн, тусламж үйлчилгээ тэгш хүртээмжтэй авч чаддаггүй хүмүүст туслах уян хатан, ухаалаг төлбөр тооцооны шийдэл юм. Түүнчлэн эрүүл мэндийн салбар гэлтгүй CARE бүтээгдэхүүн, үйлчилгээнд өргөнөөр хэрэглэж болох бөгөөд Carepay багийнхан өөрсдийгөө Care fintech startup хэмээн нэрлэж буй аж. Мөн тус платформд зөвхөн эмнэлгийн байгууллагууд элсээд зогсохгүй эрүүл мэндийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүн, лаборатори, фитнес, спа, эмийн сан, гоо сайхан, мал амьтны эмнэлэг бүтээгдэхүүн, сувилал, амралтын газар, нүдний шилний газрууд гээд олон байгууллагууд хамтран ажиллах боломжтой аж. Монголын эрүүл мэндийн финтек стартап компани дэлхийд гарах цаг нь айсуй... Холбоо барих: Carepay.mnCarepay@indranil.mnwww.facebook.com/carepay.officialУтас: 8070-2407; 9999-8638

1,0252023 оны 1 сарын 9