БСБ дэх сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
Нийтлэг мэдээлэл:
Facebook хуудсууд:
https://www.facebook.com/BSBServiceOfficial
https://www.facebook.com/bsbmebel/
Аз жаргал, амар тайван байдлыг эрхэмлэнэ гэдэг яг л бие даалтын удиртгал шиг. Зайлшгүй байх ёстой боловч ихэнх маань тийм ч чухалчлан бичиж амждаггүй. Хувийн, хувьсгалын хамаг ажил давхардаад, ямар ч зайгүй, шахуу цагийн хуваарьтай болчихсон байхад аз жаргалтай байхын тулд гээд тэр дунд дахиад нэг а.....
Ажил дээрээ нүүр улаймаар онцгүй алдаа гаргаж үзээгүй хүн хэрвээ байдаг бол тэр хүн ямар нэг супер хүчтэй байхаас гарцаагүй. Өөрөөр хэлбэл, бид бүгд л газар ухаад орчихмоор аймшигтай ичмээр алдаа гаргадаг нь үнэн. Тэр ч байтугай зарим нь буруу ажилдаа орох, буруу албан тушаалдаа хэтэрхий удах гэх м.....
Аж үйлдвэр болон бүс нутгийн эдийн засагтай холбоотой салбаруудад роботууд ноёрхож, ажилчдын ажил хөдөлмөрийн амжилтын ирээдүйг хааж, боож байгаа талаар сүүлийн үеийн судалгааны тайланд дурджээ. Тийнхүү хүмүүсийн ажлын ирээдүйд саад учирснаар Доналд Трамп тэргүүтэй популист улс төрчдийн нэр хүнд ху.....
Алсаас болон гэрээсээ ажилладаг хүмүүс оффисын ажилтнуудаас жилд дунджаар зургаан мянган ам.доллар бага үрдэг гэх судалгааны хариу бий. Цаашилбал, зарим салбарынхны хувьд дээрх зөрүү 10 мянган ам.доллар хүрдэг гэнэ. Цар тахлын аюул хэдийн ард хоцорч, дэлхийн олон том компаниуд ажилчдаа оффис дээрээ.....
Ажил дээрээ амжилт гаргахын тулд хамт олонтойгоо утга учиртай холбоо тогтооно гэдэг тийм ч амар юм биш. Ихэнх хүмүүс хамт олонтойгоо ердөө өнгөцхөн л танил байдаг. Нэгнийхээ амьдралын асар өчүүхэн хэсгийг мэддэг, хэлэлцдэг, харин цаана нь ямар хүн, ямар зан араншин байгааг төдийлөн мэддэггүй. Тэгвэ.....
Apple компанид орно гэдэг амаргүй даваа. Гэхдээ гүйцэтгэх захирал Тим Күүкийн хэлж байгаагаар дараах дөрвөн шинжийг цогцлоосон хүнд бол өрсөлдөх боломж хамаагүй өндөр байдаг гэнэ. Хамтын ажиллагаа Күүкийн хэлснээр баг хамт олонтойгоо ойр нягт хамтран ажиллах өндөр чадвартай хүмүүсийн хувьд ажилд о.....
Ажил, ажил, ажил гээд амьдрах зав байхгүй байгаа юм шиг санагдаад байвал та ганцаараа биш. Энэ онд олон улсад салбар бүрийн ажилтнуудын 82 хувь нь ажлаас халширч байгаа гэх судалгаа гарсан байна. “The happy 9-5” блог хөтөлдөг ажлын сэтгэл зүйч Тина Арамсү, Элэни Жианнакуди нар тэгвэл, а.....
Ажлын стресс бидний бодож байсан шиг тархинд тийм айхавтар муу биш бололтой. Харин ч эсрэгээр, сэтгэцийн чадвар сорьсон бэрх ажил зөнөх өвчин тусах эрсдэлийг бууруулж байдаг аж. Өөрөөр хэлбэл, ажил дээр хүний тархи хэчнээн их ажиллана, өндөр насанд сэтгэн бодох, санан дурсах чадвартай холбоотой ас.....
Ажил хайж байх үед шантармаар, урам хугармаар үе олон таардаг. Гэвч аль нэг ажилд орохоор ихэд хичээж, цаг зав зарцуулж байхад хариу хэлэлгүй таг болох хамгийн муухай мэдрэмжүүдийн нэг. Хэн нэг хариу хүлээж буй хүнд хар, цагаан ямар ч үг хэлэлгүй таг болно гэдэг бол өнөөгийн нийгэмд алхам тутамд таа.....
Менежерүүд бүгд л багаа бүтээмж сайтай ажилчдаар дүүргэхийг хүсдэг. Ердөө ажил хөнгөвчлөх, нугалахдаа биш, багийн нүүр царай, өнгө төрхийг сайжруулах гэж тэр. Гэвч магтаал сайшаалын тал дээр хамгийн чадварлаг ажилтнууд ихэвчлэн бусдаасаа хамгийн багыг хүртдэг гэх судалгааны тайлан гарчээ. Судалгааг.....
Ажил олгогч нар ярилцлагад орохоор ирсэн хүнээс ямар ч өө харж магадгүй. Олон улсын бизнес мэдээллийн Business Insider агентлагт зургаан ажил олгогч ажлын ярилцлагад орохоор ирсэн хүмүүсээс ажиглагддаг, хялбархан зайлсхийж болох таван алдааг, мөн тэр алдаанаас хэрхэн зайлсхийх аргыг зөвлөжээ. Амжил.....
Дараагийнхаа ажлыг хийхдээ өмнөх ажлаасаа болж “шартаж” байсан уу? Ажил дээрээ ч тэр, гэртээ ч тэр завгүй өдрийг өнгөрөөхөд өмнөх ажлаа бодсоор байтал дараагийн ажлаа олигтой гараас гаргахад хэцүү үе байдаг. Улмаар хайран цаг алдах нь бий. Тэгвэл, ажлаа эхлэхээс өмнө дараах зүйлсийг хийж.....
Хувийн хэргээ тураах цаг болсон юм биш биз? Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн зах зээл улам өрсөлдөөнтэй болж байгааг дагаад ажил горилогчид бусдаас онцгойрох гэсэндээ хувийн танилцуулга дээрээ чадвар, туршлага, амжилт, карьерынхаа тухай хэтэрхий нарийн зүйлсийг тусгаж, хэтэрхий урт болгох нь олширсон та.....
Өнөөгийн өрсөлдөөн ихтэй хөдөлмөрийн зах зээл дээр бусдаас онцгойрох хэзээ хэзээнийхээс чухал болжээ. Иймд карьерын мэргэжилтэн Аманда Августин хэрхэн мөрөөдлийн ажилдаа орох талаар зөвлөгөө өгчээ......
Амжилттай ажиллана гэдэг ердөө гайхамшигтай санаа олох, эсвэл чадварлаг баг бүрдүүлээд болчихдог зүйл биш ээ. Хамгийн чухал нь ажлаас халшрахгүй хэр нь урам зоригтой хэвээрээ байж чадах хэрэгтэй. Ажил дээрээ ядраад байна гэдэг, түүнийгээ мэднэ гэдэг нь сул доройн биш, харин ч өөрийгөө маш сайн ойлго.....
Муу даргатай, муухай харилцаатай газарт ажилтан тогтдоггүй талтай. Эсрэгээрээ мэдээж сайн даргатай байгууллагад ажлын зөв, эрүүл орчин бүрдэж, ажилтнууд нь тогтвортой, тайван ажиллаж, шинэ ажилтнуудыг ч олноор татдаг билээ. Тэгвэл, хурдтай өөрчлөгдөж байгаа орчин цагт багаа хэрхэн удирдах талаар &l.....
“Миллэнниал үеийнхэн ажил, амьдралын тэнцвэрт хүрэх зам гаргаж, одоо харин Зэт үеийнхэн тэр замыг өргөжүүлж байна” гэжээ......
Ажлын байр гэдэг ол хэд хэдэн талаараа интровертүүдэд бэрх орчин. Тэгвэл, тэр хүнд бэрхийг туулж амжилтад хүрсэн гүйцэтгэх захирал Дэб Лю зан чанар нэгт нөхдөдөө дараах зөвлөгөөг өгчээ......
АНУ-ын мянган ажилтнаас энэ оны наймдугаар сард авсан судалгаанаас үзвэл, бараг гурван ажилтан тутмын нэг буюу 31 хувь нь ажлын газар нь ёс зүйн дутагдалтай, нэгнээ хүндэлдэггүй гэж үздэг гэжээ. Хэдий өнөө цагт ажлын газрын соёл, ёс зүй өмнөх үеийнхээс их өөрчлөгдсөн ч гэлээ ажилтнуудын хувьд ажлын.....
Ажилтнууд нь хамгийн залуудаа тэтгэвэрт гардаг орнуудын нэг БНХАУ 2025 оны нэгдүгээр сараас эхлэн арван таван жилин турш тэтгэврийн насыг аажим аажмаар нэмэх гэж байгаа билээ......
Та манай Facebook хуудсанд Like дарж нэгдээрэй
Нийтлэг мэдээлэл:
Facebook хуудсууд:
https://www.facebook.com/BSBServiceOfficial
https://www.facebook.com/bsbmebel/
БСБ Сервис ХХК нь "Итгэл төгс нөмөр сан" ТББ-ын хэрэгжүүлж буй Ид шидийн орон-Хэнтий төслийг дэмжиж, гал зуухны өрөөгөө тохижуулахад нь зориулж BSB брэндийн цахилгаан бараанууд хандивлалаа. Ид шидийн орон-Хэнтий төсөл нь Хэнтий аймгийн Чингис хотын 3-р багийн нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа ба 7000метр квадрат хашаалсан талбайд 13 өрөө танхим бүхий 780 метр квадрат байранд хүүхэд хөгжил, хамгааллын төвийг ажиллуулж байна. Ид шидийн орон-Хэнтий төвөөр 2024 оны 8 дугаар сарын байдлаар давхардсан тоогоор 1300 хүүхэд үйлчлүүлжээ. "Итгэл төгс нөмөр сан" ТББ-ын хамт олны сайн үйлс үргэлж бүтэмжтэй, дэлгэрч байх болтугай.
Монголын хамгийн анхны электрон барааны төрөлжсөн дэлгүүрийг нээж байсан БСБ Групп компани нь 33 жилийн турш дэлхийд нэр хүндтэй 80 гаруй брэндийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэлэг дизайнтай электрон бараа, компьютер, гар утас, гэрийн тавилга болон оффис мебелийг хэрэглэгчдэдээ санал болгон худалдаалж байна. БСБ Групп компани нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Даланзадгад хотуудад 20 салбар дэлгүүртэй бөгөөд жилээс жилд хэрэглэгчдэдээ улам ойртон, үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлсээр байгаа юм. Тухайлбал, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний билэгт сайн өдөр Өмнөговь аймгийн төвд өөрийн байранд 1000м2 үйлчилгээний талбай бүхий электрон бараа болон гэрийн мебелийн “БСБ Суперстор” шинэ дэлгүүрээ нээлээ. Ингэснээр Даланзадгад хотын оршин суугчид Говь Ресиденс хотхоны худалдааны төвд байрлах БСБ дэлгүүрээр зочилж Улаанбаатар хотод худалдаалагддаг бүх төрлийн цахилгаан бараа болон тавилгаас сонголтоо хийж хүргүүлэн авах боломжтой боллоо. Өмнөговь аймгийн эрхэм иргэд та бүхнийг БСБ Суперстор дэлгүүрт тавтай морилохыг урьж байна. Харилцах утас: 7509-4004
“БСБ Финанс” ББСБ Дархан, Эрдэнэт хотуудад шинэ салбараа нээлээ Нэмэлт мэдээлэл Нийтлэгдсэн 02 September 2024 “БСБ Финанс” ББСБ нь харилцагч нартаа үйлчилгээгээ илүү ойртуулан Дархан, Эрдэнэт хотын БСБ дэлгүүрийн байранд шинэ салбаруудаа нээлээ. Ингэснээр иргэд харилцагч та бүхэн БСБ дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнээс гадна автомашины зээл, автомашин болон орон сууц барьцаалсан зээлийг түргэн шуурхай авах боломжтой боллоо. Мөн “БСБ Финанс” ББСБ нь харилцагч нартаа үзүүлэх үйлчилгээгээ улам төгөлдөржүүлж гар утасны аппликэйшнээр дамжуулан цахимаар зээл олгож байгаа тул та гар утсандаа BSBFinance аппликэйшнийг суулгаж зээлийн эрхээ тооцуулснаар хүссэн бараагаа худалдан авах боломжтой. Бид харилцагч нартаа илүү ойртож үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэхийн хэрээр шинэ ажлын байрыг тасралтгүй нэмэгдүүлсээр байна. Зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл, салбар нэгжийн талаарх мэдээлэл авах, цахим зээлийн хүсэлт гаргах бол энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Мэргэшсэн худалдааны зөвлөх болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцаач? Сэтгэгдэл маш өндөр байна. Зөвхөн БСБ компанид мэргэшсэн худалдааны зөвлөхийн зэрэг олгодог. Үүний дараа мастер худалдааны зөвлөх болно. Миний хувьд ажил хийнэ гэдэг нь нэр хүнд карьераас гадна ар гэртээ хувь нэмрээ оруулж, амьдралаа дээшлүүлэх зорилготой байдаг гэж боддог. БСБ компанийн хувьд ажилтнууддаа үнэхээр өгөөжтэй байж үргэлж дэмжиж, тав тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж байдаг. Тиймээс нэг зүйлдээ тууштай байгаарай. Энэ боломж хүн бүрд ижил тэгш нээлттэй шүү гэж хэлмээр байна. Яагаад анх БСБ компанийг сонгосон бэ? 5 жилийн өмнө ажлын зарын сайт үзэж байгаад анх БСБ компанийн нярвын ажлын байранд анкет өгөөд үзье гэж бодсон. Тэгсэн манай оюутан ангийн залуу БСБ компанид ажилладаг байж таараад “Чи БСБ-д тэнцэхгүй ээ, БСБ их өндөр шалгууртай. Чи худалдааны зөвлөх болж чадвал их юм” гэж хэлж байсан. Үнэхээр шалгуур өндөр байсан. Тухайн үед намайг туршиж ажиллуулсан менежерүүд бүгд муу тодорхойлолт бичиж ихэнх нь авахгүй гэсэн. Харин хүний нөөц Буянхишиг гэдэг залуу надтай уулзаад “Би чамаас нэг юм олж хараад байна. Чи ажиллаж чадах юм шиг байна. Тиймээс би чамайг нэг хүнд санал болгоё. Хэрэв тэр хүн авахгүй гэвэл надад ямар ч арга байхгүй шүү” гэж хэлсэн. Ингээд би Мегамолл дэлгүүрийн гад тогооны тавилга хариуцсан ахлах худалдааны зөвлөх Буянжаргал гэдэг хүний дор дадлагажигч худалдааны зөвлөхөөр ажиллаж эхлээд маш хурдан хугацаанд жинхлэгдсэн дээ. Хамгийн анх худалдааны зөвлөхөөр ажиллахад ямар сэтгэгдэл төрж байсан бэ? Гал тогооны тавилга зарах аягүй хэцүү юм байна. Төлөвлөгөөгөө яаж хийнээ л гэж бодогдож байсан. Өмнө нь би үүрэн холбооны компанид теллер хийж байсан. Тухайн үедээ адилхан л хүнтэй харилцдаг ажил учраас болчихно гэж бодож байсан. Гэвч зааланд суугаад теллер хийх, дэлгүүрт ажиллаад хүнтэй харилцах шал өөр байсан. Таны бодлоор худалдааны зөвлөх гэдэг ажлын байр ямар онцлогтой юм бэ? Худалдааны зөвлөхийг зарим хүмүүс зүгээр л “худалдагч” гэж хараад байдаг. Миний хувьд асар их мэдрэмж шаардсан 21-р зууны хамгийн их эрэлт хэрэгцээтэй чухал ажлын байр гэж боддог. Яагаад гэвэл тухайн байгууллагын бараа үйлчилгээг хэрэглэгчдэд борлуулах хамгийн чухал ажилтан бол худалдааны зөвлөх байдаг. Үүнээс гадна нэг үйлчлүүлэгчийн гэрийг бүтнээр нь өнгө үзэмжтэй, зохимжтой тохижуулахад мэдрэмж маш чухал байдаг. Энэ мэдрэмжээ хөгжүүлэхийн тулд миний хувьд хариуцсан заалаа байнга цэгцтэй, тохижилттой, зохицолтой байлгахыг хичээдэг. Ядаж л 1 сувинерийг зөв зохицолтой байрлуулахыг хичээж байдаг. Тавилга сонирхож байгаа хүмүүс ихэнхдээ дотроо нэг тохижилт төсөөлчихсөн байдаг. Тиймээс тухайн төсөөлөлд тохирсон тавилга санал болгох шаардлагатай. Зарим тохиолдолд тухайн үйлчлүүлэгчийн сонгосон тавилга өөрийнх төсөөлөлтэй зохицохгүй байх тохиолдлууд гардаг. Ийм үед тухайн үйлчлүүлэгчдээ маш сайн тайлбарлаж ойлгуулсны эцэст миний зөвлөсөн тавилгыг сонгоод үйлчлүүлэгч маань төсөөлөлдөө хүрсэн тохижилтоо хийгээд сэтгэл ханамжтай байсан тохиолдлууд нэлээдгүй бий. Таны хувьд сүүлийн 2 жилийн хугацаанд тасралтгүй төлөвлөгөөгөө биелүүлсэн байна. Сарын төлөвлөгөөгөө биелүүлэх хэр хэцүү байдаг вэ? Хэцүү биш ээ. Зүгээр жоохон л хичээхэд болчихдог. Үйлчлүүлэгчтэйгээ нарийн ойлголцож харилцаад жоохон л зүтгэл гаргахад төлөвлөгөө аяндаа биелчихдэг. Ер нь худалдааны зөвлөхийн ажил их гоё, манай хамт олны уур амьсгал ч гоё учраас өдөр бүр ажилдаа аз жаргалтай ирдэг дэ Та өөрийнхөө хувь хүний онцлог, давуу талаа юу гэж хардаг вэ? Би эдийн засаг, математик загварчлал мэргэжлээр бакалавр, статистикийн ухаанаар магистрын зэрэг хамгаалсан. Борлуулалтаа тооцож, төлөвлөгөөгөө биелүүлэхэд сурсан мэргэжил минь давуу тал болдог. Мөн тууштай зарчимч байж цаг баримтлахыг хичээдэг. Хүн аливаа нэг байгууллагад ажиллаж л байгаа бол тухайн компанийнхаа дүрэм журмыг ягштал баримталж өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт нь биелүүлээд ажиллах ёстой гэж боддог.Үүнээс гадна манай аав ээж хоёр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг учраас дохионы хэлийг багаасаа сурсан. Энэ маань надад бас нэг давуу тал болдог. Манайхаар үйлчлүүлэхээр ирсэн дохионы хэлтэй хүмүүстэй ойлголцоод бараагаа тайлбарлаад харилцаж чаддаг. Гэрийн мебелийн тавилгын борлуулалт ямар онцлогтой байдаг вэ? Маш их ярьж тайлбарлаж, ойлгуулах шаардлагатай байдаг. Бараг интерьер дизайнерын түвшинд мэдлэгтэй, өнгөний зохицол барааны мэдлэг маш сайтай байх хэрэгтэй. Магадгүй худалдааны зөвлөхөөр ажиллах арга барлаа олоогүй байгаа хүмүүстээ хандаж хэлэхэд нэг үйлчлүүлэгчид ганцхан удаа л бүрэн дүүрэн сэтгэгдэл төрүүлсэн байхад дараа дараагийн олон үйлчлүүлэгчийг дагуулаад ирдэг юм шүү. Миний үйлчлүүлэгч нар 4, 5 жилийн дараа ч байсан “Батням хаана байна” гээд асуугаад ороод ирдэг. Эсвэл найз нөхөд, ах дүү нараа явуулна. Тиймээс үйлчлүүлэгчийг “Энэ хүн нэг л удаа худалдан авалт хийнэ” гэж харахгүй байх хэрэгтэй. БСБ компанид 5 жил ажиллах хугацаандаа хэр их ажилтнууд дадлагажуулж ажилласан бэ? 10 орчим хүн дадлагажуулж ажилласан. Сүүлийн үед ажиллахаар ирж байгаа залуу хүүхдүүд ярианы чадвар дутмаг санагдаад байгаа. Худалдааны зөвлөхийн ажил бол өмнө хэлсэнчлэн маш их ярьж тайлбарлах шаардлагатай байдаг. Тиймээс сүүлийн үед дадлагажихаар ирж байгаа хүүхдүүдийн ярианы баялаг тал дээр илүү анхаарч байгаа. Түүнээс аливаа зүйлийг ойлгож суралцахдаа сайн байдаг. Өдөрт хэчнээн хүнд үйлчилгээ үзүүлдэг вэ? Зарим тохиолдолд сэтгэл санаа тогтворгүй үе байдаг шүү дээ. Энэ үед яаж ажилдаа төвлөрч сэтгэл санаагаа бэлтгэдэг вэ? Мебелийн тавилгын хувьд электрон барааг бодвол харьцангуй тайван байдаг. Миний хувьд өдөрт дунджаар 20 орчим үйлчлүүлэгчтэй харилцдаг. Гэхдээ мэдээж хүн л юм чинь зарим үед сэтгэл санаа тавгүй үе байдаг. Яг тийм үедээ дэлгүүрээ нээхээс өмнө хөгжим сонсож байгаад заалаа цэвэрлэчихээр сэтгэл онгойгоод сайхан болчихдог. Манай БСБ компанийн хувьд ажилтнуудаа тав тухтай стрессгүй ажиллах нөхцөлийг бүрэн бүрдүүлж өгдөг. Бас би энэ жил их азтай байгаа. Би өмнө нь Польш болон Турк улсаар аялах брэндийн уралдаануудад 2-р байранд орсон. Тухайн үедээ “Би ер нь азгүй хүн юм байна даа” гэж бодсон. Харин энэ жил Wojсik брэндийн уралдааны ялагч болж Польш улсаар аялаад ирсэн. Одоо бодоход 2-р байранд орж байсан үеүд минь маш их туршлага болсон байна. Брэндийн уралдааны ялагч болоод Польш улсад аялсан тухайгаа товчхон дурдаач? Аялал нь сайхан байсан уу? Үнэхээр гоё байсан. Тухайн брэндийг үйлдвэрлэдэг компанийн хүмүүс биднийг хүлээж авсан. Үйлдвэрүүдтэй танилцаж, миний борлуулдаг тавилгууд хэрхэн үйлдвэрлэгддэг процессыг харсан. Энэ нь барааны мэдлэгт маань маш их тус болсон. Үүнээс гадна зарим үйлчлүүлэгч нар “Танайх бараагаа яг Польш улсаас оруулж ирдэг юм уу? Бүгд л Хятадаас ирж байгаа” гэдэг. Яг ийм үед Польш улсаар аялсан зургуудаа үзүүлээд үйлдвэрийн процесс зэргээ танилцуулаад бодит мэдээлэл хүргэхээр үйлчлүүлэгч илүү их сэтгэл ханамжтай, итгэлтэй үйлчлүүлдэг. Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Баярлалаа
БСБ Групп компани Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ажилтнуудынхаа 894 хүүхдэд бэлэг гардууллаа. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд БГД-ийн 3 дугаар хорооны зорилтот бүлгийн 85 хүүхдэд бэлэг гардуулж, нэгэн үдшийг бяцхан хүүхдүүдтэй хамтдаа хөгжилтэй дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Энэ жилийн тухайд компанийн ажилтнуудын хүүхдүүдэд зөвхөн бэлэг гардуулахаас гадна гэр бүлээрээ баярын өдрийг эрүүл агаарт мартагдашгүй дурсамжтай өнгөрүүлэх боломжийг олгох зорилгоор Улаанбаатар хотоос 34 км зайд байрлах Горхи тэрэлж байгалийн цогцолбор газарт Байгальд Чангаар Гэрэлт уриа дор зохион байгуулагдсан LOUD FESTIVAL 2024 арга хэмжээг дэмжин хамтран ажилласан юм. Хүүхэд бүхэн элэг бүтэн хайр дүүрэн гэр бүлд аз жаргалтайгаар өсөж, баяр цэнгэл, инээд хөөрөөр бялхаж байх болтугай.