Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна
Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн технологи үсрэнгүй хөгжиж, хиймэл оюун ухааны гэх шинэ эрин эхлээд, тус шинэ технологи ажлын байранд бидний анзаарч байгаагаас ч хурдан нэвтэрчээ. Хиймэл оюун ухаан дундаа ялангуяа бүтээлч хиймэл оюун ухааны салбар толгой эргэм хурдаар хөгжиж байна. Ердөө хүмүүс.....
Ажлын байран дээр элдэв үл ойлголцол, маргаан дэгдэх бол байдаг, зайлсхийх боломжгүй асуудал. Хүн бүр өөр өөрийн бодол, зорилго, зан чанартай байдаг учир өөр яалтай билээ. Гэхдээ ийм маргаануудыг зөв зохицуулж чадвал, хувийн болон мэргэжлийн өсөлт хөгжилд сайнаар нөлөөлж болдог. Ажлын байран дээрх м.....
Оффис дээрээ бяцхан яриа дэлгэж суудаг цаг ард хоцорч байгаа бололтой. Судалгаанаас үзвэл, залуу ажилчид бусадтай нүүр нүүрээ харж ярихаас цахимаар харилцахыг илүүд үздэг болсон гэнэ. Хоёр мянга гаруй идэвхтэй ажил эрхлэгчээс авсан санал асуулгын дүнгээс харахад, 74 хувь нь хамт олонтойгоо цайны өр.....
Ямар ажил горилогчийг голж, зайгаа барих хэрэгтэй талаар зөвлөгөө олон байдаг. Тэгвэл, ажил горилогч нар хариу цохилт хийж, ямар хүний нөөцийнхнөөс шууд гараад зугтаах хэрэгтэй талаар өөрсдийн бодлыг хуваалцжээ. Анкетын зөвлөгөө өгдөг StandOut CV платформ дээр мянга гаруй америк ажил хайгч “Х.....
Өөрийн эрүүл мэндийг золин байж хэт олон цагаар ажилладаг соёл Японд тогтоод хэдэн арван жил болж байна. Гэтэл сүүлийн үед энэ соёл өөрчлөгдөж эхэлж байх шиг байна. Залуу ажилчид энэ зуунд байгаагүй бага цагаар ажиллаж эхэлснийг харвал, кароши буюу ажлын ачааллаас болж нас барах явдал багасах болол.....
Дэлхий даяар ажлын байр, орчин, соёл хурдтай өөрчлөгдөж, технологийн дэвшил, хиймэл оюун ухаан, автоматчилал, дижиталчлал зэргээс болоод салбар болгон зайлшгүй шаардлагатай чадварын жагсаалтаа эргэн нэг харахаас зайлшгүй шаардлага тулгарч байна. Ажлын орчин үргэлж хувьсаж өөрчлөгдөж байдаг. Тийм ч .....
Бүх зүйл нүдний өмнүүр жирэлзээд өнгөрдөг, өөрчлөгддөг өнөөгийн энэ асар хурдтай цаг үед ажлаасаа болж аз жаргалгүй болоод байгаа шинж тэмдгүүдийг бид анзаарахгүй байх нь элбэг. Гэхдээ тэр тэмдгүүдийг эртнээс ажиглаж, мэдсэнээр цаг алдалгүй нөхцөл байдлаа засаж сайжруулах алхам хийхэд тустай. Жишээл.....
Ажиллах хүч болон компаниуд бүгд хиймэл оюунд маш том найдлага тавьж байна. Тийм ч учраас хиймэл оюунтай харилцах чадвар бүхий ажилтнуудын эрэлт хэрэгцээ зогсолтгүй олшрох төлөвтэй байна. Хөдөлмөрийн зах зээлийн шинжээч нар 2025 онд модель хөгжүүлэгч машин сургалтын тухай мэдлэгтэй, хиймэл оюунтай .....
Хөдөлмөрийн зах зээл дээр байгаа 25-34 насны эрчүүд хоёр мянгаад оны эхэн үеийнхтэй харьцуулахад идэвх, оролцоо эрс буурсан гэх судалгаа гарчээ. Гэтэл ижил насны эмэгтэйчүүдийн хувьд дээрх үзүүлэлт эсрэгээрээ байх юм. Гэсэн хэдий ч нийт үзүүлэлтээр эрэгтэйчүүдийн оролцоо илүү өндөр хэвээр байгаа гэ.....
Роботууд хүний төлөө цаг наргүй ажиллана гэдэг дэндүү алс ирээдүйн төсөөлөл тэм байсан цаг саяхан билээ. Гэвч өдгөө тэр цаг хэдийн тулаад ирж. Энэтхэгт л гэхэд засгийн газрын болоод хувийн байгууллагууд бүтээлч ажлын байрнаас эхлээд хүнд хөдөлмөр шаардлагатай салбаруудад хиймэл оюун ухаан(AI) болон .....
Яагаад 2024 он болчхоод байхад эмэгтэйчүүд арай бага цалин авдаг хэвээрээ байна вэ? Олон арван жилийн турш хүн төрөлхтөн ажлын байран дээрх эрх тэгш байдлыг бүрдүүлэхийн төлөө хичээсээр яваа ч, хүйсийн тэгш бус байдал хамгийн зөрүүд хэвээрээ үлдэж, өдгөө эмэгтэйчүүд ижил албан тушаалтай эрэгтэйчүүдэ.....
Өглөөний есөөс үдшийн 18 цаг хүртэл ажилладаг ажлын байр, түүний дүрэм журмууд цагийн эрхээр хуучирч, эхнээсээ үгүй болж байгаа өнөө үед хүмүүс хоёр болон түүнээс олон ажил зэрэгцүүлэн хийж, илүү их бүтээмжтэй байх талаар боддог болжээ. Хоёр ба түүнээс олон бүтэн цагийн ажил зэрэг хийх энэ хэв маяг.....
Ажил дээр үргэлж цоглог, цовоо, орилж, цовхчиж явдаг нэг нь гэнэт л чимээгүй болчихвол яах вэ? Танай ажил дээр Чука гээд үргэлж л шинийг санаачилж, уриалаад гүйж байдаг эмэгтэй бий гэж бодъё. Чука бүх хурал зөвлөгөөнд оролцож, шинэ санаа, шүүмж, төлөвлөгөө гээд бодсон санасан бүхнээ компанийн бодло.....
Хүмүүс янз бүрийн шалтгаанаар цалингаа нэмүүлэхийг хүсэж л байдаг. Үүргээ давуулан биелүүлдэг нь байна, хариуцлага нь улам өссөн ажилтнууд байна, эсвэл инфляциас болоод амьдралд мөнгө хүрэхээ больсон ч хүмүүс байна. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд цалингаа нэмүүлнэ гэдэг нь ердөө хөдөлмөрөө шударгаар ү.....
Эмэгтэйчүүд бизнесийн салбарт амжилтад хүрнэ гэдэг харьцангуй олон саад бэрхшээлтэй хүнд зам байдаг. Зүйрлэвэл пуужин хөөргөхтэй ижил. Байж байгаад аяндаа хөөрчихгүй, маш их анхаарал, хичээл зүтгэлийн дүнд зорьсон газартаа хүрнэ. Хэдэн зууны туршид тогтож, хэвшсэн тэр олон саад бэрхшээл өдгөө цөөрч.....
Ажлын байран дээр удирдах албан тушаал дээр очсон, эсвэл очихоор зорьж буй эмэгтэйчүүд олон хэцүү асуудалтай нүүр тулдаг гэдгийг бүгд мэддэг. Гэхдээ сүүлийн үеийн нэгэн судалгаагаар тэр асуудлууд нь ямар өргөн хүрээний, олон янзын байдгийг тодорхойлохыг зорьжээ. Удирдлагын үүрэг гүйцэтгэж байгаа ол.....
Аз жаргал, амар тайван байдлыг эрхэмлэнэ гэдэг яг л бие даалтын удиртгал шиг. Зайлшгүй байх ёстой боловч ихэнх маань тийм ч чухалчлан бичиж амждаггүй. Хувийн, хувьсгалын хамаг ажил давхардаад, ямар ч зайгүй, шахуу цагийн хуваарьтай болчихсон байхад аз жаргалтай байхын тулд гээд тэр дунд дахиад нэг а.....
Ажил дээрээ нүүр улаймаар онцгүй алдаа гаргаж үзээгүй хүн хэрвээ байдаг бол тэр хүн ямар нэг супер хүчтэй байхаас гарцаагүй. Өөрөөр хэлбэл, бид бүгд л газар ухаад орчихмоор аймшигтай ичмээр алдаа гаргадаг нь үнэн. Тэр ч байтугай зарим нь буруу ажилдаа орох, буруу албан тушаалдаа хэтэрхий удах гэх м.....
Аж үйлдвэр болон бүс нутгийн эдийн засагтай холбоотой салбаруудад роботууд ноёрхож, ажилчдын ажил хөдөлмөрийн амжилтын ирээдүйг хааж, боож байгаа талаар сүүлийн үеийн судалгааны тайланд дурджээ. Тийнхүү хүмүүсийн ажлын ирээдүйд саад учирснаар Доналд Трамп тэргүүтэй популист улс төрчдийн нэр хүнд ху.....
Алсаас болон гэрээсээ ажилладаг хүмүүс оффисын ажилтнуудаас жилд дунджаар зургаан мянган ам.доллар бага үрдэг гэх судалгааны хариу бий. Цаашилбал, зарим салбарынхны хувьд дээрх зөрүү 10 мянган ам.доллар хүрдэг гэнэ. Цар тахлын аюул хэдийн ард хоцорч, дэлхийн олон том компаниуд ажилчдаа оффис дээрээ.....
Та манай Facebook хуудсанд Like дарж нэгдээрэй
Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна
Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирал Г.Уянгатай ярилцлаа. Судалгаагаар Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн амын бүтцээр одоогоор ажиллах хүчний 40 гаруй хувийг 1980-1999 онд төрсөн залуус бүрдүүлж байна. Цаашид шинэ мянганы залуус ажиллах хүчний том хувийг бүрдүүлэхээр байгаа тул байгууллагууд хүний нөөцийн бодлого, менежментээ өөрчлөх шаардлага үүсэж буйг тэрээр онцоллоо. Голомт банк бол системийн нөлөө бүхий 5 банкны нэг. 2000-аас дээш ажилтантай томоохон компанийн хувьд хүний нөөцийн бодлогоо хэрхэн тодорхойлж, хэрэгжүүлж байна вэ? Манай банк анх 1995 онд үйл ажиллагаагаа 4 ажилтантайгаар эхлүүлж байсан бол өдгөө 2,500 гаруй ажилтан, 100 гаруй салбар, тооцооны төвтэй болтлоо өргөжин тэлжээ. Нийт ажилтны 33 хувийг Z үе, үлдсэн 60 гаруй хувийг Y буюу шинэ мянганыхан бүрдүүлж байгаа бөгөөд банкны цар хүрээ тэлж буйтай холбогдуулан 2023 онд 750 гаруй ажлын байр шинээр зарлаж, ажилд авснаас 30 орчим хувийг шинэ төгсөгч залуус бүрдүүлсэн байна. “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны (2024-2035) эрэлт, нийлүүлэлтийн таамаглал” судалгаагаар 10 жилийн дараа л гэхэд 2000 оноос хойш төрсөн залуус хөдөлмөрийн насны хүн амын 43 хувьтай тэнцэнэ гэсэн үр дүн гарсан байна лээ. Иймд бид цаг үеэ дагаад залуу үеэ сонсож, тэдний онцлогт тохируулан хүний нөөцийн зөөлөн бодлого баримтлахын зэрэгцээ хөдөлмөрийн харилцаанд эрх тэгш байдлыг хангаж ажиллахыг зорьдог.Голомт банк “Ажилтан төвтэй банк” бодлогын хүрээнд мэргэжлийн өндөр ёс зүйтэй, шударга зарчимч, итгэл даах, хариуцлагатай хамтын соёлд суурилсан ажилтан бүрд ээлтэй менежментийн тогтолцоог бий болгон банкны урт хугацааны, тогтвортой өсөж хөгжих боломжийг бүрдүүлэхийг зорин ажилладаг. Ажилтнуудаа тасралтгүй суралцаж, хөгжих, ажилтны замналыг сайжруулах, багаар ажиллах, мэдлэгээ хуваалцах, сургалт хөгжлийнхөө эзэн байх бүхий л боломжийг бүрдүүлэн “Ажилтан та – Хөгжлийн голомт” уриатайгаар дотооддоо “Сургалтын академи”-ийг үүсгэн байгуулж, олон улсын судалгаа, сургалтын чиг хандлага, хөтөлбөрт үндэслэн сургалт хөгжлийн олон үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс гадна сургалтуудаа дижитал хэлбэрт шилжүүлж, цахим сургалтын санг бий болгосон. Өдөр өдрөөр хувьсан өөрчлөгдөж буй технологийн эрин үед ажилтнууд маань хүссэн газраасаа өөрийгөө хөгжүүлж, мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэх, ур чадвараа өсгөх, банкандаа карьераа өсгөх бүхий л боломжийг нэн түрүүнд ажилтнууддаа олгодог нь Голомт банкны хамгийн том давуу талуудын нэг юм. Ийнхүү банкны зүгээс ажилтнуудаа хөгжүүлж, дэвшүүлж, бүтээмжийг нь өсгөснөөр байгууллага маань ч урт удаан хугацаанд оршин тогтнож чадна гэдэгт бид итгэдэг. Хөдөлмөрийн насны хүн амын бүтцээр залуучуудын эзлэх хувь ирэх 10 жилийн хугацаанд 40 хувийг давахаар байна гэлээ. Иймд Голомт банк хүний нөөц талаасаа залуучууд руу хэрхэн анхаарч байна вэ? Залуу үеийнхний тухайд өөрийн хийж байгаа ажлаараа дамжуулан нийгэмдээ үнэ цэн бүтээх хүсэл эрмэлзэлтэй, тухайн байгууллагын дотоод соёл, байгаль орчин, нийгэмд болоод өөрт нь ямар үнэ цэн өгч байгаад их анхаардаг болсон. Бидний хувьд энэ хүлээлтэд нь нийцсэн байгууллагын дотоод соёлыг бүрдүүлэхэд чиглэн ажиллаж байна. Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд Голомт банкны ажилтнууд байгаль орчин, нийгмийн сайн сайхны төлөө “G-Volunteers” сайн дурын клубийг байгуулан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн марафон”, “Хоггүй Монгол хөдөлгөөн” зэрэг олон үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д хамт олноороо “Голомтын төгөл” хэмээн нэрлэгдсэн гацуур модтой төгөл байгуулснаар жил бүр шинээр мод тарьж, усалж торддог уламжлал бий болсон. Мөн ажилтнуудаа зуны цагт гэр бүлээрээ цэвэр агаарт гарч, амрах боломжийг “Ойн булаг зуслан” хөтөлбөрөөр дамжуулан олгож, жил бүр тусгайлан тохижуулсан тохилог зуслангийн байшингуудад ээлжлээд амрах боломжийг бүрдүүлсэн. Үүнээс гадна төрөл бүрийн урлаг, спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Тухайлбал, Голомт банкны спорт явган аяллыг онцолмоор байна. Энэхүү аяллыг 1996 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байна. Мөн залуучууд зайнаас буюу орон нутгаас ажиллаж, туршлага хуримтлуулах боломжтой талаар ихээхэн сонирхдог. Иймд бид банкны хэмжээнд ажлын байрны уян хатан цагийн тогтолцоог бий болгож, ажлын 1-2 өдөр нь зайнаас ажиллах, тухайн ажилтан ажилдаа ирэх болон тарах цагаа өөртөө тохируулан сонгох, жирэмсэн ажилтнууд ажлын цагаа богиносгох, жирэмсний амралттай байгаа ээжүүд, оюутнууд цагаар болон зайнаас ажиллах боломж олгох байдлаар хүний нөөцийн зөөлөн бодлого руу шилжээд байна. Банкны салбар нь бусад салбараас юугаараа ялгардаг вэ? Ажлын байрны эрэлт хэр их байгаа вэ? 2023 оны байдлаар банк, санхүүгийн салбарт нийт 16 мянган хүн ажиллаж байгаагаас 15 хувийг нь Голомт банкны ажилтнууд эзэлж байна. Үүнээс дүгнэхэд банкны систем маань нийт 16 мянган хүнийг ажлын байраар хангах багтаамжтай гэхээр ажлын байрны эрэлт их байгааг харуулж байна. Банк бол харилцагчийн итгэл дээр суурилан үйл ажиллагаагаа явуулдаг маш чухал, хариуцлагатай салбар гэдгээрээ онцлог. Иймд шинэ үеийнхэнд болон ажилтнууддаа зориулж бид дотоод соёл, менежментээ сайжруулаад явахын зэрэгцээ тэдэнд тавих шаардлага ч мөн тодорхой хэмжээнд салбарын онцлогтойгоо уялддаг гэсэн үг. Бид өндөр ур чадвар, хариуцлагатай, ёс зүйтэй байдлаас гадна хамгийн гол нь зөв хандлагатай хүн ажилд авахыг гол шалгуураа болгодог. Мөн зөөлөн ур чадвар, ялангуяа багаар ажиллах, бүтээлч сэтгэлгээтэй байдлыг анхаардаг бөгөөд тухайн хүн цаашид суралцаж, хөгжих хүсэл эрмэлзэл дүүрэн, банк санхүүгийн салбарт ажиллаж, хувь нэмрээ оруулах зорилго тэмүүлэлтэй байх нь мэдээж чухал. Тэгвэл шинэ ажилтнуудад ажилтайгаа танилцаж, хамт олондоо дасан зохицоход хэрхэн дэмжлэг үзүүлдэг вэ? Манай шинэ ажилтнуудын 30-40 хувь нь их дээд сургуулиа дөнгөж төгсөгчид, залуучууд байдаг. Аливааг маш хурдан сурдаг, ажил хийх эрмэлзэл дүүрэн байдаг учраас оюутан залуучуудыг бид ажилд авах дуртай. Шинэ гишүүнээ бид бүрэн бэлтгэлтэйгээр халуун, дотноор хүлээн авдаг бөгөөд туршилтын хугацаанд дасан зохицох 3 сарын хөтөлбөрт хамруулдгаараа онцлогтой. Энэ нь тухайн ажилтан манай байгууллагад тохирох хүн мөн үү, тухайн хүнд бас манай байгууллага тохирох уу гэдгийг мэдэх боломж олгож буй хугацаа юм. Энэ хугацаанд нэгжээс томилогдсон “buddy” буюу чиглүүлэх ажилтан тухайн ажлын байранд шаардлагатай дотоодын бүхий л зүйлийг зааж зөвлөдөг. Түүнчлэн шинэ ажилтнуудаа байгууллагын соёлд нэгтгэх, бэлтгэн чиглүүлэх, дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх олон төрлийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлдгийн нэг нь “New talent” арга хэмжээ юм. Харин шинэ удирдах ажилтнуудаа “Менторшип” хөтөлбөрт хамруулдаг. Шинэ ажилтнууд эсвэл дотооддоо шилжилт хөдөлгөөн хийсэн ажилтнуудад ч мөн дасан зохицох хугацаа шаардлагатайг тооцон эдгээр хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлдэг. Үүний үр дүнд нийт ажилтны маань банкандаа ажиллаж буй дундаж хугацаа нь 6.5 жил байгаа бөгөөд энэ нь сайн үзүүлэлт төдийгүй цаашид ч өсгөх нөхцөлүүдийг банкны зүгээс бүрдүүлэн ажиллаж байна. Ажилтнуудад энэ нь байгууллагадаа татагдах, үлдэх үнэ цэн бий болжээ гэж харж байна. Тэгвэл Голомт банкны ажилтнууд цалингаас гадна өөр ямар боломжуудыг эдэлдэг вэ? Бид ажил олгогч байгууллагынхаа тухайд брэндинг, байгууллагын соёлоороо тэргүүлэгч хамт олон. Тиймээс маш олон ажил горилогч Голомт банкийг сонгож, бидэнд ханддаг. Ажилтнуудаа ч мөн карьерын хувьд торон замналаар буюу өөр, өөр чиглэлд өөрийгөө сорих боломжийг маш сайн бүрдүүлсэн. Тухайлбал тухайн ажилтан маркетингийн чиглэлээр ажилладаг бол хүний нөөцөөр ажиллах, дараа нь борлуулалт зэргээр өөрийгөө сорьж, байгууллага дотроо салбар, чиглэлээ солиод ажиллах бүрэн боломжтой байдаг. Цалин хөлсний хувьд бид нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, ажилтны чадамжид суурилан жил бүр нэмэх бодлого барьдаг төдийгүй хөдөлмөр, амжилтыг нь үнэлж, хагас жил тутамд урамшуулал олгодог. Үүнээс гадна тасралтгүй суралцах соёлын талаар өмнө дурдсанчлан олон улсын жишиг бүхий “Global growth institute”-ийн албан ёсны Монгол дахь төлөөлөгч “Гүрүн” академитай хамтран “Дэлхийн түвшний менежер” манлайллын сургалтууд, мэргэжлийн болон ерөнхий ур чадваруудыг хөгжүүлэх 400 гаруй онлайн контентоос сонгон суралцах боломжтой. Бид ажилтнуудаа олон улсын хурал, арга хэмжээнд хамруулж, мэргэжлийн чиглэл чиглэлээр нь мэргэшсэн зэрэг авах боломжийг ч мөн олгодог. Түүнчлэн банк ажилтнуудынхаа хүүхдүүд болон жирэмсний амралтаа авсан ээжүүддээ зориулж, тусгай сургалт хөтөлбөр, аав ээжийнх нь ажилтай нь танилцуулах өдөрлөг зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Энэ бол манай ажилтнуудын хамгийн дуртай арга хэмжээнүүдийн нэг. Ажилтнууд маань төрсөн өдрөөрөө цалинтай амрах, 14 хүртэлх насны хүүхдийнхээ төрсөн өдрөөр 2 цагийн цалинтай чөлөө авах гэх мэт дурдвал олон боломж бий. Олон жил ажиллаж байгаа ажилтнуудаа хэрхэн анхаардаг вэ? Хүн тухайн байгууллагадаа 2-3 жил болоод ирэхээр ажилдаа мэргэшиж, үр өгөөжөө өгдөг. Бид олон жил ажилласан ажилтнууддаа 5, 10, 15, 20, 25 дахь жилд нь үнэнч, тууштай ажилтны бэлэг өгч, талархал илэрхийлдэг. Мөн ажилтнуудаа өдөр бүр эрч хүчтэй, урам зоригтой ажиллахад нь анхаарч, тухтай бүсэд орохоос нь сэргийлж, ярилцлагын эхэнд дурдсан сургалтын хөтөлбөрүүд, сэлгээний бодлогыг баримталдаг. Ялангуяа удирдах ажилтнуудын хувьд 4 жилийн хугацаатайгаар банкныхаа өөр, өөр нэгжид сэлгэн ажиллаж, ур чадвараа сорьж, хөгжих боломжоор хангадаг. Мэдээж 2,500 гаруй хүний карьер төлөвлөлтийг нэг бүрчлэн хийх боломжгүй, карьерын хувьд хүн бүрийн зорилго өөр өөр байдаг учраас бид хөрвөх боломжийг нь нээлттэй бий болгож, мерит зарчмаар албан тушаалаа ахиулах, дэвших, шилжих боломжийг олгодог гэсэн үг.
Голомт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great place to work institute”-ээс “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг хоёр жил дараалан авсан удаатай. 2022 онд Монгол Улсын банк, санхүүгийн салбараас анхлан авч байсан бол ажиллахад таатай газар гэдгээ 2023 онд дахин бататгаж, Монгол Улсаас жил дараалан авсан анхны байгууллага болсон. Тэгвэл бид энэ жил тус батламжийг 3 дахь жилдээ дараалан авсан нь Монгол улсаас анхны тохиолдол болллоо. Таван үзүүлэлтийн хүрээнд ажилтнууд маань судалгаанд оролцож, байгууллагадаа үнэлэлт, дүгнэлт өгдөг гэж хэлж болно. Энэхүү судалгаанд ажил олгогч талаас оролцож, нөлөөлөх боломжгүй байдаг. 2024 онд манай 2700 гаруй ажилтан уг судалгаанд оролцож, үнэлгээ өгөхөд манай байгууллагын үзүүлэлт 2023 онтой харьцуулахад гурван функтээр ахисан байсан нь ажилтнуудын сэтгэл ханамжийн баталгаа юм. Мөн дэлхийд тэргүүлэгч, томоохон байгууллагуудтай эн зэрэгцэн хүний нөөцийн бодлого, байгууллагын соёл, менежмент оновчтой хэрэгжиж байгаагийн илрэл гэж бид дүгнэдэг. “2024 оны байдлаар Голомт банк 2700 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд ажилтнуудын маань 70 гаруй хувийг 35-аас доош насныхан бүрдүүлдэг. Түүнчлэн нийт ажилтны банкандаа ажиллаж буй дундаж хугацаа нь 5.4 жил байгаа нь эерэг үзүүлэлт төдийгүй цаашид ч өсгөх нөхцөлүүдийг банкны зүгээс бүрдүүлэн ажиллаж байна.” –“Great place to work institute” байгууллагын хувьд дэлхийн 90 гаруй улсад салбартай, байгууллагын соёлыг үнэлэх, тооцоолох аргыг боловсруулж, дэлхийн хэмжээний байгууллагуудтай харьцуулалт хийж, жишиг тогтоох чиглэлээр 30 гаруй жилийн хугацаанд ажилласан туршлагатай. “Итгэлцэл дээр суурилсан, өндөр гүйцэтгэлтэй байгууллагын соёл”-ыг бий болгох зорилгоор судалгаа хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг тусгай эрх бүхий байгууллага юм. Тухайлбал, таван тулгуур үзүүлэлт буюу итгэлцэл, хүндлэл, шударга байдал, бахархал, нөхөрлөл гэх үзүүлэлтээр ажилтнуудаас судалгаа авч, ажилтны сэтгэл ханамж, ажиллах орчин, манлайлал, соёл, хамтын ажиллагаа, удирдах ур чадвар зэрэг олон хүчин зүйлийг хараат бус байдлаар хөндлөнгөөс үнэлж, дүгнэсний үндсэн дээр “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг жилд нэг удаа олгодог. -Бид амьдралынхаа ихэнх цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг шүү дээ. Тиймээс ажлын орчин, байгууллагын соёл, хамт олны харилцааны уур амьсгал, ажилтныхаа дуу хоолойг сонсож байгаа байдал, хүмүүс ажлаа дурлаж хийж байна уу гэх мэт олон үзүүлэлт чухал байдаг. Голомт банк ажил олгогч байгууллагын хувьд брэндинг, байгууллагын соёлоороо тэргүүлэгч хамт олон юм.
Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The Banker сэтгүүлээс Голомт банкийг 2024 оны Монгол Улсын Шилдэг банкаар өргөмжиллөө. Ийнхүү Голомт банк Bank of The Year Awards-г 9 дэх удаагаа хүртээд байна. The Financial Times сонины салбар The Banker сэтгүүл нь 100 орчим жилийн баялаг түүхтэй бөгөөд “Bank of The Year Awards”-ыг жил бүр олон улсын банкнуудын төлөөллүүдийг оролцуулан шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурь эзэлдэг Голомт банк 1995 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. 2024 онд Голомт банкны тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтээр манлайлан ажиллаж буйг үнэлэн “Онцлох ТоС Банк”-аар тодруулсан бол Capital Finance International (CFI) олон улсын медиа байгууллагаас 2024 оны “Монгол Улсын Шилдэг Банк” болон Global Finance сэтгүүлээс 2024 оны “Монгол Улсын Шилдэг Дижитал Банк”-аар тус тус шалгарууллаа. Түүнчлэн бид 2012 оноос хойш тасраад байсан Монголын арилжааны банкуудын олон улсын зах зээл дэх санхүүжилт татах үйл ажиллагааг идэвхжүүлж, олон улсын зах зээлд Засгийн Газрын баталгаагүй 300 сая ам.долларын бонд гаргасан нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулахад нөлөө үзүүлснээс гадна олон улсад Монголын эдийн засаг, бизнесийн орчныг эергээр харах чухал ач холбогдолтой алхам болсон юм. Үүгээр зогсохгүй бид хөнгөлөлттэй, тогтвортой, ногоон зээлийн бүтээгдэхүүн зэрэг зургаан төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг харилцагчдадаа санал болгож буй. Түүнчлэн эрчим хүч хэмнэсэн бүтээн байгуулалтын төслүүдэд нийт 42 тэрбум төгрөг буюу 12.3 сая ам.долларын ногоон зээлийн хөрөнгө оруулалтыг олгосон бөгөөд бид 2030 он гэхэд нийт зээлийн багцынхаа 10 хувийг ногоон болон тогтвортой зээлээх бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Бидэнд итгэл хүлээлгэн амжилт бүрд үргэлж хамт байдаг эрхэм харилцагч, хамтрагч байгууллага, хөрөнгө оруулагч, хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье.
Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамтын ажиллагаанд тулгуурласан ажлын орчныг бүрдүүлэн ажилладаг бөгөөд үүнийгээ бататган 2022 онд Монголын банк санхүүгийн салбараас анхлан “Ажиллахад таатай газар”-аар батламжлагдсан билээ. 2023 онд ажиллахад таатай газар гэдгээ олон улсад дахин баталгаажуулсан бол 2024.12.19-нд тус батламжийг гурав дахь жилдээ авснаар жил бүр амжилтаа тогтмол өсгөсөн Монголын анхны байгууллага боллоо. “Ажиллахад таатай газар” батламж нь олон улсад нэр хүндтэй төдийгүй Great Place to Work байгууллагаас жилд нэг удаа олгодог. Тус байгууллагаас ажилтнуудын дунд хараат бус, хөндлөнгийн судалгаа явуулж, байгууллагын соёл, манлайлал, ажилтнуудын сэтгэл ханамж, удирдлагын ур чадвар, хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах талаар цаашдын чухал алхмуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар “ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдсан Монголын анх байгууллага болсноор бид “Дэлхийн жишиг Монголын банк” алсын харааны хүрээнд Монголын банк санхүүгийн салбарт нэгэн шинэ хуудсыг бичлээ. Хөгжлийн Голомт ажилтнууддаа ажиллахад таатай газрыг бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд судалгааны үр дүнд суурилан ажлын орчныг сайжруулах олон төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлсээр байна”. Great Place to Work™ Greater China компанийн Гүйцэтгэх захирал Хосе Безанилла “Ажиллахад таатай газар™-аар Голомт банк баталгаажсанд бид маш их баяртай байна. Сайн ажлын байрыг бий болгож байгаа байгууллага, удирдагчидтай хамтран ажиллахдаа баяртай байх болно. Ингэснээр бүх хүнд илүү сайхан ертөнцийг бий болгож чадна”. Great Place to Work™-ийн тухай Great Place to Work™ нь 1992 оноос хойш дэлхий даяарх 100 сая гаруй ажилтнуудын дунд судалгаа явуулж, тодорхой асуулгуудад үндэслэн тухайн ажлын байр ажиллахад таатай эсэхийг тодорхойлсоор иржээ. Great Place to Work™ Greater China нь байгууллагуудад өөрсдийн соёлыг үнэлж, бүх ажилтнуудад өндөр итгэлцсэн ажлын туршлагыг бий болгосноор тухай бизнес илүү үр дүнд хүрэхэд нь тусалдаг. Судалгааны үр дүнд суурилсан үйл ажиллагаа нь байгууллага бүрийг ажиллахад хамгийн таатай, гайхалтай ажлын байр болоход нь чиглүүлж, илүү сайн ертөнцийг бий болгох эрхэм зорилгод тулгуурладаг байна.