Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
6 сарын 25. 15:061

Залуу үе буюу Миллэниал, Z үеийн ажилтнуудын сэтгэлийн эрүүл мэнд тун тааруу байгаа бололтой. Тэд бусад үеийнхнээ бодвол ажил таслах, өвчтэй гэж чөлөө авах, ажлаас халшрах нь хэд дахин их байна.

Ажлын байрны судалгаа шинжилгээний Галлуп компанийн хийсэн судалгаанаас харвал өдгөө ажлын байран дээр буй ажилтнуудын ердөө 34 хувь нь ажилдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс нэг хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Ялангуяа энэ дунд 35 нас хүрээгүй ажилтнуудын ердөө 31 хувь нь ажилдаа сэтгэл хангалуун байгаа гэсэн нь өнгөрсөн оныхоос хоёр хувиар буурсан үзүүлэлт аж. Мөн судалгаанд оролцсон нийт ажитлнуудын 20 хувь нь ажил дээрээ ганцаарддаг гэсэн бол 35 хүртэл насны ажилтнуудыг тусад нь авч үзэхэд 22 хувь нь ажил дээрээ ганцаардаг гэсэн байна.

Галлуп компанийн ажлын байр, ажилтнуудын сайн сайхныг судалдаг ахлах судлаач Жим Хартерын хэлснээр залуу ажилтнуудын сэтгэлийн эрүүл мэнд цар тахал болон эдийн засгийн хярал зэргээс хамгийн их шалтгаалж байгаа гэнэ. Ялангуяа 2020 оны хөл хорионоос болж залуу ажилтнууд ихээр ганцаардаж, цахим технологид бүүр гүн орж, түүнээсээ болоод өдийг болтол ганцаардлаас гарч амжаагүй яваа гэнэ.

Гэтэл ажлын байран дээр менежерүүд залуу ажилтнуудаа хэрхэн удирдах учраа олохгүй, аргаа бараад заримдаа тэднийг “хамтарч ажиллахад бэрх” хэмээн буруушаах болжээ. Гэвч одоо л дарга нар залуу ажилтнуудаа ойлгож, хэрхэн хамтарч ажиллахаа сурахгүй бол залуу ажилтнуудын сэтгэлийн эрүүл мэнд, цаашлаад ажлын байрны соёл улам сүйрэхэд ойрхон ирсэн байна.

“Тэд бусдаасаа ялгарах, урам зориг авах, аливааг өөрчлөх асар их тэмүүлэлтэй ажилдаа ирдэг. Гэтэл дарга нар нь үргэлж шүүмжилж, заримдаа түүнээс ч долоон дор, үл тоодог. Ингэснээр залуу ажилтнууд “идэвхгүйжиж”, ажилдаа дургүй, яваандаа сэтгэл гутралын шинжтэй болж байна” хэмээн Хартер ярьжээ.

Энэ байдлыг өөрчлөхгүй удвал залуу ажилтнуудын сэтгэлийн эрүүл мэнд улам муудсаар бүгд ажлаас халширч, ажлын орчин орвонгоороо өөрчлөгдөх эрсдэлтэй гэнэ.

Иймд Хартер менежерүүдэд ажилтнуудтайгаа долоо хоногт нэг биечлэн уулзаж, бодит дүнг нь танилцуулж, санааг нь сонсож, багийн ажиллагааг бодитоор дэмжих зэргээр сайн харилцаатай байхыг зөвлөсөн байна.

Эх сурвалж: Fortune

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Дөлгөөн
   /
6 сарын 27. 11:06

Рөо

Онцлох мэдээ
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49
Амжилттай ажиллахад туслах дөрвөн асуулт
02024-11-3 21:15
Apple  компанид ажилтан шалгаруулахдаа ашигладаг Тим Күүкийн арга
02024-11-2 14:48
Ажил, амьдралынхаа тэнцвэрийг хангахад туслах дөрвөн арга
02024-11-1 17:11
Стресстэй ажил зөнөхөөс сэргийлдэг гэв
02024-10-25 21:13
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
12024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09