Грек улс ажлын зургаан өдөртэй боллоо
7 сарын 2. 12:520

Их Британи, Герман гэх зэрэг олон улс оронд цалинг бууруулахгүйгээр ажлын таван өдрөөс дөрвөн өдөртэй долоо хоногт шилжихээр хэлэлцэж байгаа энэ үед Грек улсад ажлын зургаан өдрийн хуваарь нэвтрүүлж байна.

Тодруулбал, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд ажилчдаа долоо хоногийн зургаан өдөр ажиллуулахыг зөвшөөрсөн хууль Грект даваа гаргаас хэрэгжиж эхэллээ. Энэхүү хууль нь долоо хоногийн долоон өдөр 24 цагийн турш үйлчилгээ үзүүлдэг эсвэл "онцгой ачаалалтай" аж ахуйн нэгжүүдэд хамаарах юм. Тиймээс долоо хоногийн ажлын 40 цаг грекчүүдийн хувьд 48 цаг болж нэмэгдэж магадгүй байна гэж "capital.gr." мэдээллийн цахим хуудсанд мэдээлжээ.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийг эрчимжүүлэх хугацаанд салбарын ажиллах хүчний онцгой хэрэгцээг хангах зорилгоор энэхүү арга хэмжээг авчээ. Тиймээс бүх аж ахуйн нэгж долоо хоногийн зургаан өдөр ажиллах хуваарийг ашиглах боломжгүй, зөвхөн тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн дамжлага нь байнга ажилладаг аж ахуйн нэгжүүд ашиглана гэдгийг тодорхой зааж өгсөн байна.

Түүнчлэн аж үйлдвэрийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулдаггүй боловч өдөрт тус бүр найман цагаар гурван ээлжээр ажилладаг аж ахуйн нэгжүүдийг хуульд хамруулсан байна. Тухайлбал, дарс эсвэл орон нутгийн бүтээгдэхүүнүүдийг өөрийн үйлдвэрт үйлдвэрлэж, 24 цагийн дэлгүүрүүддээ борлуулдаг, аялал жуулчлалын бүс дэх компани ажлын зургаан өдрийн хуваарийг хэрэглэж болох аж.

Харин аялал жуулчлалын бизнес, нийтийн хоолны салбарыг хассан байна.

Ажлын зургаан өдрийн хуваарь хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ажлын тоон карт, ажлын цагийг бүртгэх “ERGANI II” мэдээллийн системийг нэвтрүүлэх ажээ.

Зургаа дахь өдөр ажиллабал 40 хувийн нэмэгдэл олгоно. Зургаа дахь өдрийн ажлын цаг найман цагаас хэтрэхгүй бөгөөд илүү цагаар ажиллуулахыг хориглоно. Хэрэв ажлын зургаа дахь өдөр нь нийтээр амардаг өдөр эсвэл ням гараг таарвал 40 хувийн нэмэгдэл дээр нэмээд 75 хүртэл хувийн нэмэгдэл олгоно. Өөрөөр хэлбэл тухайн өдрийн цлин энгийн ажлын өдрийнхөөс 115 хувиар өндөр байна гэсэн үг юм.

Хэдийгээр ажлын зургаан өдрийн хуваарийг сайн дурын үндсэн дээр хэрэглэх боловч энэ бол "балмад арга хэмжээ", үүний тусламжтайгаар засгийн газар жолооч гэх мэт ажиллах хүчний хомсдолыг шийдэхийг оролдож байна гэж Грекийн Коммунист нам мэдэгджээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49
Амжилттай ажиллахад туслах дөрвөн асуулт
02024-11-3 21:15
Apple  компанид ажилтан шалгаруулахдаа ашигладаг Тим Күүкийн арга
02024-11-2 14:48