Оффисын амьтны эерэг нөлөөг таньсан компаниуд ажил дээр амьтан тэжээхийг дэмжиж байна
8 сарын 12. 15:170

Тасмани дахь даатгалын RACT компани салбарынхаа зарим байгууллагуудыг дуурайн “Үслэг Баасан” өдөрлөг зохион байгуулж, ажилтнуудынхаа тэжээвэр амьтдыг оффистоо цуглуулж үзжээ. Гэтэл зарим ажилтан тэр өдөр нь ирж амжаагүй учир өдөрлөгийг сунган бүтэн долоо хоног үргэлжлүүлсэн байна. Тэгэхдээ тусгай мэргэжилтнээр нохдыг ажлын байран дээр биеэ авч явах чадвартай эсэхийг шалгуулан , ажлын үнэмлэх зүүлгэн оруулж байж. Улмаар тэд хамт олноороо тохиролцон хуваарь гаргаж, ээлжлэн ажил дээрээ нохойгоо авчирдаг болсон гэнэ. Тус компанийн ажилтанХенри Жэймс өөрийн тэжээвэр Билли нохойныхоо ачаар ажлын байран дээрх харилцаа хандлага хэрхэн сайжирсан талаар сайшаан ярьжээ. Тэрээр “Нохой хүмүүсийн хооронд байдаг зузаан ханыг нурааж, хоорондоо дотносох гайхалтай гүүр болж чаддаг онцгой амьтан” хэмээсэн юм.

Хүн, амьтны харилцааны судалгааны хүрээлэн 2018 онд нэгэн судалгаагаар амьтанд ээлтэй ажлын байранд ажилтнууд илүү татагдаж, тууштай, урам зоригтой ажиллаж байгааг баталсан байна. Цаашлаад 2024 оны бас нэгэн судалгаа оффис дээр амьтан тэжээснээр ажилтнуудын бүтээмж сайжирч, стресс, түгшүүр эрс багассан тухай нотлон харуулжээ.

Тэжээвэр амьтныхаа тоогоор дээгүүрт жагсдаг австраличуудын дунд сүүлийн үед оффис дээр амьтан тэжээх нь нэгэн чухал ярианы сэдэв болж, зарим идэвхтнүүд, байгууллагууд оффис дээр амьтан тэжээхийг хуулиар зөвшөөрүүлэх ажлуудыг эхлүүлсэн байна.

Гэвч мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар ажил дээрээ амьтан авчрах өдөрлөг, бодлогыг хэрэгжүүлэхийн өмнө амьтны харшилтай, эсвэл амьтнаас айдаг ажилтнуудынхаа саналыг сонсох хэрэгтэй гэнэ. Түүнчлэн бүх тэжээвэр амьтан оффист тохирохгүй, бүх оффис тэжээвэр амьтанд тохирохгүй билээ. Аливаа оффист хамгийн тохиромжтой амьтан бол нохой гэнэ. Мөн муур зарим оффист тохирч болох ч гэлээ, нохойтой хамтад нь байлгахаас зайлсхийх хэрэгтэй аж. Харин туулай гэх мэт мэрэгч амьтан цахилгааны утас мэрэх аюултай учир тэр болгон ажлын байран дээр авч ирэх, тэжээхэд тохиромжгүй гэж тэд үзсэн байна.

Эх сурвалж: ABC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49
Амжилттай ажиллахад туслах дөрвөн асуулт
02024-11-3 21:15
Apple  компанид ажилтан шалгаруулахдаа ашигладаг Тим Күүкийн арга
02024-11-2 14:48