БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
9 сарын 6. 9:380

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 5-ны өдөр мэдээлснээр, Умард Солонгосын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд хиймэл оюун ухааны технологи ашиглан өөрийгөө АНУ-ын иргэн хэмээн итгүүлж, улмаар Америкийн мэдээллийн технологийн компаниудад цахимаар ажиллах тохиолдол олон гарч буй талаар онцолжээ.

Тус мэдээнд дурдсанаар, АНУ-ын KnowBefore кибер аюулгүй байдлын компани өнгөрсөн долдугаар сард ажилтан шалгаруулж авах үед Вашингтон мужид амьдардаг Кайл гэх хүн өргөдлөө илгээсэн нь үнэндээ Умард Солонгосын иргэн байсан нь тодорхой болсон байна.

Кайл KnowBefore компанийн шаардсан мэргэжлийн программын хэлийг чөлөөтэй ашиглаж, Zoom платформоор дамжуулан хийсэн цахим ярилцлагынхаа үеэр өөрийнхөө давуу талыг тодотгож тун амжилттай ажилд орсон ч ажлын эхний өдрөө тус компанийн серверт вирус бүхий программ суулгах гэж оролдох үед нь тус компанийн дотоод аюулгүй байдлын албаныхан илрүүлж чадсан аж.

Улмаар тус компани Кайлыг бусдын хувийн мэдээллийг хулгайлсан хуурамч ажил горилогч болохыг тогтоож, энэ талаар АНУ-ын Холбооны мөрдөх товчоонд мэдэгдсэн байна.

АНУ-ын эрх баригчид болон кибер аюулгүй байдлын компаниудын мэдээлснээр цар тахлын дараачаас цахимаар ажиллах хүмүүсийн тоо эрс нэмэгдсэнээс гадна хиймэл оюун ухааны технологи асар хурдацтай хөгжиж буй энэ үед Умард Солонгосын олон зуун иргэд гадны иргэдийн хувийн мэдээллийг хулгайлж, мэдээллийн технологийн салбарын аж ахуй нэгжүүдэд доод түвшний ажил хийж буй талаар дурджээ.

Wall Street сонины мэдээлснээр Умард Солонгосын мэдээллийн технологийн салбарын хэдэн мянган мэргэжилтэн яг энэ аргаар ажиллаж байж магадгүй хэмээн таамагласан байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49
Амжилттай ажиллахад туслах дөрвөн асуулт
02024-11-3 21:15
Apple  компанид ажилтан шалгаруулахдаа ашигладаг Тим Күүкийн арга
02024-11-2 14:48
Ажил, амьдралынхаа тэнцвэрийг хангахад туслах дөрвөн арга
02024-11-1 17:11
Стресстэй ажил зөнөхөөс сэргийлдэг гэв
02024-10-25 21:13
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
02024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12