БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
9 сарын 18. 10:370

БНСУ-ын эрх баригчдын мэдээлж байгаагаар энэ онд хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажиллах боломжийг ашигласан хүний тоо өнгөрсөн оныхоос 15 хувь өссөн байна.

Тус улсын Ажил эрхлэлтийн яамны ажил олгогчдыг хянах статистик үзүүлэлтээс энэ сарын 18-ны байдлаар үзэхэд, энэ оны нэгдүгээр сараас долоодугаар сарын хооронд хүүхдэд цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажиллах боломжийг шинээр ашигласан хүний тоо 16358 болсон байна.

Энэ тоо ноднин жил 14232 байсантай харьцуулбал энэ онд 14.9 хувь буюу 2126-гаар өссөн гэсэн үг.

Гэвч энэ статистик бол зөвхөн ажил эрхлэлтийн даатгалд даатгуулсан хүмүүсийн тоо учир төрийн албан хаагч, багш нар тоологдоогүй юм.

Хүүхдэд цаг гаргахын төлөөх богиносгосон хуваарь гэдэг нь хоёрдугаар анги хүртэлх буюу наймаас доош насны хүүхэдтэй ажилтны ажлын цагийг нэг жилийн туршид(өмнө нь энэ боломжийг ашиглаагүй өнгөрөөсөн бол хоёр жил хүртэл) долоо хоног тутамд 15-35 цаг болгон багсгадаг зохицуулалт юм. Ийн богиносгосон хуваариар ажиллаж буй ажилтан ажил эрхлэлтийн даатгалын сангийн ачаар өмнөхтэйгөө ижил дүнгээр цалинжих гэнэ.

Тэгвэл энэ онд шинээр богиносгосон хуваариар ажиллаж эхэлсэн хүмүүсийн 14525 нь эмэгтэй, 1833 нь эрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, богиносгосон хуваариар ажиллаж эхэлсэн эмэгтэйчүүд өнгөрсөн оныхоос 13.5 хувиар нэмэгдсэн бол, эрэгтэйчүүд 27.4 хувь нэмэгдсэн аж.

Гэвч хэдий богиносгосон хуваариар ажиллах эрчүүдийн тоо хурдтай нэмэгдсэн ч гэлээ тэд нийт богиносгосон хуваариар ажиллаж эхэлсэн хүмүүсийн ердөө 11.2 хувийг эзэлж байгаа юм.

Хүүхдээ хар хэмээн богиносгосон хуваарь ажилтнууддаа санал болгохыг ажил олгогчдод сурталчлах, хялбар болгохын тулд богиносгосон хуваариар ажиллаж буй ажилтны ажлаас хуваалцах нь зайлшгүй болж байгаа ажилтнуудад засгийн газраас энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн сард 200 мянган воны дэмжлэг үзүүлэх шийдвэр гарчээ.

Түүнчлэн хэвийн цалингаа 100 хувь авах боломжтой хуваарийн долоо хоногт ноогдох ажлын цагийг багасгасны дээр богиносгосон хуваариар ажиллахын тулд найм хүртэл насны хүүхэдтэй байх ёстой гэх хязгаарыг 12 нас болгон нэмсэн байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
4
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49
Амжилттай ажиллахад туслах дөрвөн асуулт
02024-11-3 21:15
Apple  компанид ажилтан шалгаруулахдаа ашигладаг Тим Күүкийн арга
02024-11-2 14:48
Ажил, амьдралынхаа тэнцвэрийг хангахад туслах дөрвөн арга
02024-11-1 17:11
Стресстэй ажил зөнөхөөс сэргийлдэг гэв
02024-10-25 21:13
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
12024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09