Хамт олны нүдэнд хамгийн бүдүүлэг үзэгддэг таван үйлдэл
10 сарын 1. 15:130

АНУ-ын мянган ажилтнаас энэ оны наймдугаар сард авсан судалгаанаас үзвэл, бараг гурван ажилтан тутмын нэг буюу 31 хувь нь ажлын газар нь ёс зүйн дутагдалтай, нэгнээ хүндэлдэггүй гэж үздэг гэжээ.

Хэдий өнөө цагт ажлын газрын соёл, ёс зүй өмнөх үеийнхээс их өөрчлөгдсөн ч гэлээ ажилтнуудын хувьд ажлын байранд тавих чухал шаардлага хэвээрээ байна. Арван ажилтан тутмын долоо нь хэвийн биш, бүдүүлэг харилцаа, бодлого баримталдаг даргатай газраас хурдхан гарна гэдгээ хэлсэн байна.

Тэгвэл, судалгааны тайлангаас харвал, АНУ-ын ажилтнуудын үзэж байгаагаар ажлын баран дээрх хамгийн бүдүүлэг үйлдлүүдийг ийн тодорхойлжээ:

  1. Хэрэглэсэн зүйлээ цэвэрлэхгүй орхих
  2. Хов жив зөөх
  3. Бүдүүлэг үгээр ярих
  4. Асуулт, хүсэлтэд хариулахгүй байх
  5. Хуралд удаа дараа, үргэлж хоцрох

Ажлын байрны түгээмэл алдаанаас хэрхэн зайлсхийх вэ?

Хуралд үргэлж хоцрох гэх мэт зарим алдааг хэрхэн залруулах нь хэнд ч ойлгомжтой байж мэднэ. Гэхдээ бусад нь арай ярвигтай.

Хэрэв хэн нэг ажилтан баг зэрэг бүдүүлэг үгээр ярих нь хэнд ч халгүй гэж боддог байвал яах вэ? Ажлын байрны сэтгэл засалч Брэндон Смитийн зөвлөснөөр хамт олныхоо дунд аливаа ялгаа зааг мэдрүүлж болзошгүй, олонхыг хамраагүй аливаа тодорхой нэг үеийнхний ашигладаг хэлц, спорт, кино, дэлгэцийн цувралын тухай яриа үүсгэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй гэнэ.

Хүмүүсийн цөөнгүй гаргадаг ажлын байрны ёс зүйн өөр нэг энгийн алдаа бол цахим шуудан, зурвас, дуудлага тэргүүтэнд цаг тухайд нь хариулахгүй байх явдал. Смитийн тайлбарласнаас эш татвал, харилцаа холбоо дутагдсан орчинд хүн хамгийн муу шийдвэрт хүрэх нь элбэг байдаг гэнэ. Мөн хамт олныхоо итгэл, хүндэтгэлийг хүлээх хамгийн хурдан, амар аргуудын нэг бол дээрх бүхэнд түргэн шуурхай хариулж, харилцах явдал байдаг гэнэ.

Энэ тал дээр тэрээр хорин дөрвөн цагийн дотор хариу өгдөг, холбоо барьдаг хүнд итгэх “алтан дүрэм”-ийг баримтал хэмээн зөвлөдөг аж.

Тэрээр “холбоотой байна гэдэг энгийн. Ердөө “Хүсэлтийг шалгаж байна. Удахгүй хариу өгнө өө.”, гэх мэт, эсвэл зүгээр л цахим шуудан хүлээн авснаа мэдэгдэх төдийд мэргэжлийн ёс зүй харагдаж, харилцагч талын цаг хугацааг хэмнэхэд их тустай байдаг” хэмээн ярьсан байна.

Ер нь түүний үзэж байгаагаар аль ч ажлын байранд зүй бус зан чанар болох хувиа хичээсэн зан бол ажлын байрны наад захын ёс зүйн алдаа доголдлын эхлэл байдаг аж.

Түүний хэлсэнчлэн “ямар ч ажлын байранд “Би л болж байвал бусад нь хамаагүй” гэсэн үзэл байж болохгүй. Түүний оронд бусад хүмүүсийн бодол, мэдрэмжийг ойлгож, өөрийн ажилд оролцуулж, бусдын ажилд ч тусалж, хамтдаа бүгд баг болон ажилладаг байх нь чухал. Ийм хүмүүжилтэй байхад нэлээд холыг туулна” хэмээсэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Зан чанар цалинд хэрхэн нөлөөлдөг вэ
02024-12-7 19:07
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
02024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49