Яагаад шилдэг ажилтнууд хамгийн бага магтаал сонсдог вэ?
10 сарын 17. 12:350

Менежерүүд бүгд л багаа бүтээмж сайтай ажилчдаар дүүргэхийг хүсдэг. Ердөө ажил хөнгөвчлөх, нугалахдаа биш, багийн нүүр царай, өнгө төрхийг сайжруулах гэж тэр. Гэвч магтаал сайшаалын тал дээр хамгийн чадварлаг ажилтнууд ихэвчлэн бусдаасаа хамгийн багыг хүртдэг гэх судалгааны тайлан гарчээ.

Судалгааг зохион байгуулсан Текстио компанийн үүсгэн байгуулагч Киеран Шнайдер “судалгааны тайлангаас үзвэл, салбар салбарт нийтлэг ажилтнуудаас 400 дахин бүтээмжтэй чадварлаг ажилчид байдаг гэнэ. Тийм үнэтэй ажилтнуудаа авч үлдэхийн тулд байгууллагууд юу хийдэг, тэр нь удирдлагад хэрхэн нөлөөлдөг талаар бид сонирхсон юм” хэмээн ярьжээ.

Тэрээр хамгийн өндөр бүтээмжтэй ажилтнуудын удирдлагаасаа ямар сайшаал, магтаал хүлээн авдаг талаар сонирхон судалсан байна. Тэгтэл өндөр бүтээмжтэй ажилтнууд бусдаас 1.5 дахин их магтаал хүлээн авдаг ч түүний агуулгад зөвлөгөө, жишээ, удирдамж гэх мэт дутмаг, хоосон байдаг аж.

Жишээлбэл, бүтээмж сайтай ажилтанд удирдлагаас “Чи үнэхээр сайн ажиллалаа” гэсэн магтаал ирж магадгүй. Харин нийтлэг ихэнх ажилтнуудад “Удирдлагаас өгсөн үрэг даалгаврыг гүйцэтгэхдээ судалгааны тайлангуудаас уншиж, хавсаргасан чинь таалагдлаа” гэх нь бий.

Шилдэг ажилчдаа сайшааж, магтдаггүй шалтгаануудын нэг бол “эвдрээгүй зүйлийг засах шаардлагагүй” гэсэн үзэл юм.

Шилдэг ажилтнууд яагаад анзаарагддаггүй вэ

Шнайдер “Дарга нар тэднийг магтаж урамшуулах тухай толгойгоо өвтгөөд байдаггүй. Учир нь тэртэй тэргүй тэд сайн ажиллаж байгаа” гэжээ.

Түүнээс гадна менежерүүд ажилтнууд нь ажлын гүйцэтгэлийн хугацаанд бичсэн тайлангийн хэмжээтэй ижил хэмжээгээр хариу, магтаал бичдэг гэж судалгаа бий.

“Хэрэв ажилтан урт тайлан бичвэл, менежер түүнд нь уртаар хариулна. Богино бичвэл харин богино хариулна. Гэвч шилдэг ажилтнууд хамгийн урт тайлан бичдэг боловч менежерүүд түүнтэй нь жишигдэхийг хүсдэггүй” хэмээн Шнайдер ярьжээ.

Менежерүүд юуг өөрчлөх хэрэгтэй вэ

Зарим ажилтнууд хамт олноосоо хангалттай дэмжлэг хүртэхгүй байгаа нөхцөлд тухайн байгууллагаас гарах нь бий. Иймд сайшаал магтаал тун чухал нөлөөтэй. Менежер хүн энэ тал дээр чухал үүрэгтэй. Хамгийн түрүүнд ажилчдаа үнэн зөв, утга учиртай магтаалаар урамшуулах хэрэгтэй. Тэдний ажил, амжилтыг ерөнхийд нь харж, дүгнэхээс илүү аль нэг нарийн үйлдлийг онцгойлон ажиглаж, түүнд ээр сэтгэгдэл хэлэх нь үр дүнтэй. Түүнээс гадна зан чанарыг биш, ажилдаа хандах хандлага дээр суурилж магтвал илүү өгөөжтэй санагддаг гэнэ.

Түүнээс гадна магтаал, сайшаал цагаа олох ёстой. Хүний хаа байсан долоо хоногийн өмнө хийсэн юмыг одоо магтаад байж болохгүй. Тухайн ажилтны сайн тал, хичээл зүтгэл, чадварыг харсан бол тэр дор нь үнэн зөв магтаж байх хэрэгтэй.

Мөн магтаал хэтэрч болохгүй. Бүтээмж сайтай ажилтнууд өөрийг нь хэн жинхэнээсээ магтаж байгааг, хэн худлаа дүр үзүүлж байгааг ялгаж чаддаг юм.

Яагаад тийм чухал гэж

Ямар ч ажилтанд магтаал урамшуулал хэрэгтэй. Судалгаанаас харахад, хэдий сайн ажиллаад, амжилтад хүрээд байгаа ч хангалттай сайшаал сонсоогүй ажилтнуудын 63 хувь нь жилийн дотор тэр газрыг орхидог байна. Тэд ихэвчлэн ажлаа улам сайжруулахын төлөө магтаал, шүүмж зэрэг хариу үгс сонсох тун чухал гэж үздэг, ялангуяа ажилдаа сайн, бүтээмж өндөртэй ажилчид тушаал дэвших амбицтай байдаг тул удирдлагын зүгээс урамшуулал, шүүмж бүгдийг ихэд хүлээдэг гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49
Амжилттай ажиллахад туслах дөрвөн асуулт
02024-11-3 21:15
Apple  компанид ажилтан шалгаруулахдаа ашигладаг Тим Күүкийн арга
02024-11-2 14:48
Ажил, амьдралынхаа тэнцвэрийг хангахад туслах дөрвөн арга
02024-11-1 17:11
Стресстэй ажил зөнөхөөс сэргийлдэг гэв
02024-10-25 21:13
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
12024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09