Стресстэй ажил зөнөхөөс сэргийлдэг гэв
10 сарын 25. 21:130

Ажлын стресс бидний бодож байсан шиг тархинд тийм айхавтар муу биш бололтой.

Харин ч эсрэгээр, сэтгэцийн чадвар сорьсон бэрх ажил зөнөх өвчин тусах эрсдэлийг бууруулж байдаг аж.

Өөрөөр хэлбэл, ажил дээр хүний тархи хэчнээн их ажиллана, өндөр насанд сэтгэн бодох, санан дурсах чадвартай холбоотой асуудал төдий чинээ бага үүсдэг гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Тус судалгааны тайлан өндөр настнуудын эрүүл мэндийн асуудлуудыг хэт их ачаалалтай ажилласантай холбож тайлбарладаг, долоо хоногийн ажлын цагийг багасгахыг дэмждэг, шаарддаг хүмүүсийн бодолтой эсрэгцэн, олны бодлыг талцуулж байгаа гэнэ.

Судалгаанд дурдсанаар нэг үйлдлээ үргэлж давтдаг биш, үргэлж сэтгэхүйн чадвар шаарддаг багш, олон нийттэй харилцах, компьютер программ тэргүүтэй ажил хүний тархинд тустай гэнэ.

Харин эсрэгээрээ зам барилгын, цэвэрлэгээний ажил бусдаасаа арай өндөр эрсдэл дагуулдаг аж.

Норвегийн Осло их сургуулийн эмнэлгийн судалгааны баг нийт 305 өөр салбарын долоон мянган ажилтан оролцуулан судалж үзсэн байна.

Тэгээд судалгааны үр дүнг эмхэтгэн ажилтнууд ажил дээрээ хэр их танихуйн чадвар ашиглаж байгааг хэмжиж, дөрвөн үндсэн бүлэгт хуваасан аж.

Түүнээс гадна гараар ажиллах шаардлага хэр их гардгаар нь ажлын байруудыг ангилсан байна. Тэгэхдээ байнга давтагдсан үйлдэл хийдэг үйлдвэрийн ажил, танихуйн чадвар шаарддаг ч давтагдсан үйлдэл хийдэг номын санч, архивийн ажилтанг цаашлаад барагтай бол нэг үйлдлээ давтдаггүй, бүтээлч сэтгэлгээ шаарддаг ажлууд, нэг ажлаа давталгүй үе үе шинээр эхэлдэг дасгалжуулагч, нэг ажлаа давталгүй танихуйн чадвар шаарддаг олон нийттэй харилцах, программ хангамж гэх мэт ажлууд хэмээсэн байна.

Түүнчлэн далаас дээш насныхнаас танихуйн чадвар хэр доройтож байгааг нь тогтоохоор шалгалт авч үзсэн байна.

Шалгалтын үр дүнгээс харвал, танихуйн чадвар хамгийн бага шаарддаг ажил хийж ирсэн өндөр настнуудын 42 хувь нь хөнгөн байдлаар танихуйн чадвараа алдсан байна.

Эсрэгээр толгойгоо хамгийн их ажиллуулж ажилласан хүмүүсийн ердөө 27 хувь нь танихуйн чадвараа баг зэрэг алдсан хэмээн оношлогджээ.

Тийнхүү дүгнэж үзвэл, толгойгоо ажиллуулах шаардлага хамгийн багатай төрлийн ажил хийдэг хүмүүс үргэлж толгойгоо ажиллуулдаг төрлийн ажил хийдэг хүмүүстэй харьцуулахад зөнөх магадлал 66 хувиар өндөр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49
Амжилттай ажиллахад туслах дөрвөн асуулт
02024-11-3 21:15
Apple  компанид ажилтан шалгаруулахдаа ашигладаг Тим Күүкийн арга
02024-11-2 14:48
Ажил, амьдралынхаа тэнцвэрийг хангахад туслах дөрвөн арга
02024-11-1 17:11
Стресстэй ажил зөнөхөөс сэргийлдэг гэв
02024-10-25 21:13
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
12024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09