Apple  компанид ажилтан шалгаруулахдаа ашигладаг Тим Күүкийн арга
11 сарын 2. 14:480

Apple компанид орно гэдэг амаргүй даваа. Гэхдээ гүйцэтгэх захирал Тим Күүкийн хэлж байгаагаар дараах дөрвөн шинжийг цогцлоосон хүнд бол өрсөлдөх боломж хамаагүй өндөр байдаг гэнэ.

Хамтын ажиллагаа

Күүкийн хэлснээр баг хамт олонтойгоо ойр нягт хамтран ажиллах өндөр чадвартай хүмүүсийн хувьд ажилд ороход нэг алхам ойр гэсэн үг.

“Маш сайн ажилтан бол яриангүй чухал. Гэхдээ хамтарч чаддаг хоёр маш сайн ажилтан түүнээс илүү. Жижиг багууд гайхамшгийг бүтээдэг. Тиймээс бид хамтарч ажиллах өндөр ур чадвартай хүн хайдаг. Би тантай санаа бодлоо хуваалцлаа гэхэд та бид хоёрын санаа бодол тэнд нийлж, өсөж, дэвжиж байх ёстой юм” хэмээн тэр ярьжээ.

Өөр өөр өнцгөөс нэг юмыг хамт харснаар аливаа санаа цэцэглэдэг гэдэгт Күүк итгэдэг гэнэ. Тиймдээ ч тэдний шинэ бүтээгдэхүүнүүдийн ард байдаг хамгийн чухал хүчин зүйл бол хамтын ажиллагаа гэнэ.

“Хэн нэгэн зүгээр л өрөөний буланд ганцаараа очиж сууж байгаад юмны учрыг олчихдог юм биш. Хамт ажиллаж байж л үр дүнд хүрнэ.”

Бүтээлч чанар

Күүкийн ажил горилогчдоос хардаг бас нэг чухал чанар бол бүтээлч чанар гэнэ.

“Бид аливааг арай өөрөөр хардаг, аливаа асуудал тулгармагц өнөөх л хэвшмэл аргаар шийдэх гэж гацаад зогсчихдоггүй хүмүүсийг эрдэг. Тиймээс бид ямар нэг асуудал гарч ирэхэд хажуугаар нь тойрч яваад, энд тэндээс нь харж, сонжоод, бүтээлч сэтгэлгээгээр гаргалгааг нь олж чаддаг хүмүүст дуртай.”

Сониуч зан

Күүкийн онцлон тэмдэглэсэнчлэн тэнэг асуулт гэж хэзээ ч байдаггүй юм. Тэд сониуч занг ихэд үнэлж, аливааг сонирхон судалдаг, суралцдаг хүнийг ажилд авахыг эрмэлздэг гэнэ.

“Сониуч байна гэдэг бол аливааг сонирхож, ухаалаг ч бай, мангар ч бай маш их асуулт асууж явдаг хүний зан. Хэн нэгэн яг хүүхэд шиг элдэв юм асуугаад эхлэхэд асуугдаж байгаа хүн ч гэсэн олон янзын хариулт дундуур сэлж, ухаанаа улам тэлж байдаг нь гайхалтай. Тийм ч учраас бид үргэлж ямар нэг юмыг асууж, сурч явдаг сониуч хүмүүсийг эрж хайдаг.”

Мэргэжлийн ур чадвар

Эцэст нь Күүк Apple компанид ажиллах хүмүүсд мэргэжлийн ур чадвар маш чухал гэдгийг сануулжээ.

“Үйлдвэрийн ажилдаа хүн авлаа гэж бодоход, бидэнд үйлдвэрийн ажил сайн мэддэг, чаддаг, боловсролын, бас ажлын туршлага, мэдлэг, чадвартай хүн хамгийн хэрэгтэй” хэмээн тэр хэлсэн байна.

Күүкийн хэлснээр дээрх дөрвөн чанарыг цогцлоож чадсан хүмүүс Apple компанид ажиллах боломжтой гэнэ. Үүнийхээ ч дагуу тэд ажил горилогчдоос дээрх дөрвөн чанарыг эрж, хайж, ажилд авахдаа нарийн шалгадаг аргатай гэнэ.

Гэхдээ түүний анхааруулсан бас нэг юм бол, амжилттай, сайн ажиллана гэдэг хоёр талтай аж. Хэдий хүн ажилдаа сайн байлаа гээд, тэр ажлаас аз жаргал мэдрэхгүй бол амжилт гаргахад хэцүү.

Хүн өөрөөсөө өөр, том зүйлийн төлөө ажиллах хэрэгтэй. Тэгж байж хүн үйлчлүүлэгч нараа бодож, тэдний амьдралыг сайжруулахад анхаардаг. Тиймгүй бол хэчнээн ч их мөнгө олоод нэмэргүй гэж Күүк үздэг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49
Амжилттай ажиллахад туслах дөрвөн асуулт
02024-11-3 21:15
Apple  компанид ажилтан шалгаруулахдаа ашигладаг Тим Күүкийн арга
02024-11-2 14:48