Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
11 сарын 6. 22:490

Алсаас болон гэрээсээ ажилладаг хүмүүс оффисын ажилтнуудаас жилд дунджаар зургаан мянган ам.доллар бага үрдэг гэх судалгааны хариу бий. Цаашилбал, зарим салбарынхны хувьд дээрх зөрүү 10 мянган ам.доллар хүрдэг гэнэ.

Цар тахлын аюул хэдийн ард хоцорч, дэлхийн олон том компаниуд ажилчдаа оффис дээрээ цуглаж, ажлын байран дээрээсээ ажиллаж байхыг уриалж, зарим нь бүүр шаардах болсон энэ цаг үед зарим хүмүүс эсэргүүцэл, дургүйцлээ цахим орчинд олноор илэрхийлж байна. Тэгвэл, Z үеийнхэн энэ асуудалд арай өөрөөр хандаж байгаа нь зүгээр л оффисын ажлаас татгалзах.

Их Британийн Нэгдсэн Вант улсад хийсэн нэгэн судалгаагаар тус улсын ажил эрхэлдэггүй арван Z үеийн залуу тутмын нэг нь одоог болтол ажил хийгээгүй байгаа шалтгаанаа ажил, гэрийн хооронд явах, цаашлаад хувцас, хоол болон бусад зардалтай холбон тайлбарласан байна.

Судалгаанд залуу үеийн (16-25 насныхан) нийт 2000 төлөөлөл оролцсон гэнэ. “Prince's Trust”-аас жил бүр гаргадаг “NatWest” залуучуудын индекс 2024-өөс үзэхэд тухайн насныхны санхүүгийн сэтгэл ханамж анх тус индексийг хөтөлж эхэлснээс хойш 15 жилийн хугацаанд хамгийн бага гарсан аж.

Дээрх судалгаанд оролцсон залуусын талаас илүү хувь нь хэзээ ч санхүүгийн баталгаатай амьдралд хүрэхгүй байх вий гэхээс айдгаа хүлээсэн байна. Түүнчлэн ойролцоогоор гуравны нэг нь мөнгөний тухай бодох төдийд хэвийн хэмжээнээс илүү ихээр стресстдэг гэнэ.

Харин АНУ-ын хувьд “тэргүүн шугамын” гэгддэг ажлын байрууд дээр залуу үеийнхний олонх буюу 83 хувь нь ажлаас халшрах хам шинжтэй гэсэн тоо баримт гарчээ. Тэргүүн шугамын ажил гэдэг нь тухайн ажилтан тогтсон нэг газарт тогтсон нэг цагаар заавал очиж ажилладаг ажлыг нэрлэдэг нэр юм санж.

Түүнээс гадна Стэнфордын их сургуулийн эдийн засагч Николас Блумийн "USA Today"-д өгсөн ярилцлагаас дүгнэж үзэхэд залуу үеийнхний багагүй хувь нь холимог, эсвэл бүрэн алсын зохицуулалттай ажил хийхийн төлөө энгийн ажлаас найман хувиар бага цалин авахад бэлэн байгаа гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49
Амжилттай ажиллахад туслах дөрвөн асуулт
02024-11-3 21:15
Apple  компанид ажилтан шалгаруулахдаа ашигладаг Тим Күүкийн арга
02024-11-2 14:48