Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
11 сарын 8. 21:280

Аж үйлдвэр болон бүс нутгийн эдийн засагтай холбоотой салбаруудад роботууд ноёрхож, ажилчдын ажил хөдөлмөрийн амжилтын ирээдүйг хааж, боож байгаа талаар сүүлийн үеийн судалгааны тайланд дурджээ.

Тийнхүү хүмүүсийн ажлын ирээдүйд саад учирснаар Доналд Трамп тэргүүтэй популист улс төрчдийн нэр хүнд хурдтай сэргэхэд бас дам нөлөөлж байгаа гэнэ.

АНУ-ын үндэсний эдийн засгийн судалгааны хороо, эдийн засагч Мариа Петрова, Грегор Шюберт, Бледи Таска, Пинар Елдирим нарын бэлтгэсэн “Автоматчилал, карьерийн үнэ цэн, улс төрийн үзэл санаа” судалгааны тайланд тэд олон салбарын 16 сая америкийн мэдээллийг шүүж, карьерийн үнэ цэний тухай судалсан байна.

Карьерийн үнэ цэн гэдгээрээ тэд тухайн ажилтны ирээдүйн боломжит орлогыг тодорхойлсон аж. Үүнд ирээдүйд ажлаа солих магадлал, одоогийн болон ирээдүйн ажлын орлого олох боломж зэргийг багтаан үздэг. Үндсэндээ энэ нь карьерын шатаар өгсөж, хөгжих боломжийн үнэлгээ гэж болно.

Тэгвэл, судалгааны үр дүнгээс харахад, аж үйлдвэрийн салбарт роботууд түрэн орж ирэх нь хөдөлмөрийн зах зээл дээрх дундаж карьерын үнэ цэнг буулгахад багагүй нөлөөлж байгаа гэнэ.

Судалгааны тайланд дурдсанаар, “Мянган ажилтан тутмын дунд нэг робот ажиллуулахад тухайн бүс нутгийн хөдөлмөрийн зах зээл дээрх карьерын дундаж үнэ цэн 2004-2008 онд 3.9 мянган ам.доллараар, 2008-2016 онд 2.48 мянган ам.доллараар буурч байсан нь 2000 оноос хойших карьерын дундаж үнэ цэнийн 1.1 болон 1.7 хувьтай тохирч байна. Өдөр тутмын ажлын байранд дээрх үзэгдэл бүүр ч ил тод ажиглагдаж байна. 2000-2016 онд карьерын дундаж үнэ цэн тасралтгүй буурсан. Энэ нь ялангуяа ур чадвар доогуур ажилтнуудын хувьд бүүр хүндээр тусаж, цаашид өсөн дэвжих боломжийг нь хязгаарлаж байна” гэжээ.

Улмаар, роботуудаас болж ажилтнууд ихэвчлэн ойролцоо цалинтай, цөөн тохиолдолд арай өндөр цалинтай өөр ажлын байранд шилжсэнээр карьерын үнэ цэн буурч байгаа юм. Ийм тохиолдолд ур чадвар доогуур ажилтнууд хүнд байдалд орох нь мэдээж.

Судалгааг зохион байгуулагчдын нэг Таскагийн ярьснаар “Робот олноор ажиллуулж байгаа салбаруудад карьерын өсөлт буюу илүү өндөр цалинтай, илүү хариуцлагатай албан тушаалд дэвших боломж 2000 оноос хойш тогтвортой буурч байгаа нь ажиглагдсан. Шалтгаан нь ердөө роботууд ажлын байруудыг булаагаад байгаад биш, роботууд ажилтнуудын амьдралаа дээшлүүлэх боломжийг булааж байгаад бий. Олон ажилтны хувьд, ялангуяа чадвар доогуур ажилчдын хувьд өндөр цалинтай албан тушаалд дэвших зам бүрмөсөн хаагдаж байна” хэмээжээ.

Харин Елдирим “Үйлдвэрийн салбарт энэ асуудал хамгийн хүнд байна. Учир нь үйлдвэрт хамгийн их робот ажилладаг. Хамгийн гайхмаар нь автоматчилалын нөлөө зөвхөн аж үйлдвэрлэлийн салбарт ч биш, наймаа, үйлчилгээний салбарт ч нэмэгдэж байна. Үйлдвэрийг роботжуулсны нөлөө зөвхөн үйлдвэрээр тогтохоо байж. Хамгийн санаанд ороогүй салбаруудад энэ асуудал бараг л аж үйлдвэрийн салбартайгаа адилхан нөлөөлж байна. Шалтгаан нь гэвэл дээрх асуудлаас болж илүү орлого олох боломжгүй болсон ажилчдад амьдрах орчин, боловсрол, бүтээгдэхүүн, үйлчилгээндээ зарцуулах мөнгө үгүй болж байгаатай холбоотой” гэжээ.

Мөн Таскагийн хэлснээр эл асуудал улс төртэй хэрхэн холбогдож байгаа нь хамгийн сонирхолтой гэнэ.

Тэрээр “Роботчиллоос болж хохирсон салбарын хүмүүсийн дунд Доналд Трамп тэргүүтэй популист улс төрчдийг дэмжих хандлага эрс нэмэгдэж байгаа нь 2016 онд харагдсан. Карьерын уналт улс төрчдийн сэргэлттэй шууд холбоотой нь ойлгомжтой боллоо. Хүмүүс эдийн засгийн хувьд өөрсдөө хөгжих боломжгүй болоод ирэхээрээ арай өөр арга юу байна гэж улс төр шагайж эхэлж байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49
Амжилттай ажиллахад туслах дөрвөн асуулт
02024-11-3 21:15
Apple  компанид ажилтан шалгаруулахдаа ашигладаг Тим Күүкийн арга
02024-11-2 14:48