Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
11 сарын 23. 10:520

Ажлын байран дээр удирдах албан тушаал дээр очсон, эсвэл очихоор зорьж буй эмэгтэйчүүд олон хэцүү асуудалтай нүүр тулдаг гэдгийг бүгд мэддэг. Гэхдээ сүүлийн үеийн нэгэн судалгаагаар тэр асуудлууд нь ямар өргөн хүрээний, олон янзын байдгийг тодорхойлохыг зорьжээ.

Удирдлагын үүрэг гүйцэтгэж байгаа олон эмэгтэйгээс тодруулан судалж үзэхэд, тэд биеийн хэмжээнээс эхлээд гэр бүлийн байдал гээд нийт гуч орчим нийтлэг шалтгаанаас болж асуудал үүсдэг тухай ярьжээ. Судалгааг Вилсон коллежийн мэдээллийн ахлах ажилтан Эми Диэл, Вестмонт коллежийн Лийн Дзүбински, Кларксон их сургуулийн профессор Эмбер Стефенсон нар зохион байгуулжээ.

Тэд дөрвөн салбарын нийт 900 гаруй эмэгтэй дарга нартай ажиллаж үзээд, эмэгтэй дарга нарын нүүр тулдаг асуудлуудыг насаар нь ангилж үзэхийг зорьжээ. Гэвч тэд наснаас үл хамааран нийтлэг асуудалтай тулгардаг нь тодорхой болсон байна. Жишээлбэл, харьцангуй залуу эмэгтэйчүүдийг дээрээс хэт туршлагагүй гэж үздэг бол ариа ахимаг насны эмэгтэйчүүдийг тушаал дэвшүүлэх нь ашигтай хөрөнгө оруулалт биш гэж үздэг гэнэ.

Диэлийн ярьснаар “Бид судалгаанд оролцогчдоосоо “Таны туршлагаас үзвэл, ажлын ахиц дэвшилд чинь хамгийн их нөлөөлсөн хүчин зүйлүүд юу вэ?” гэж асуусан. Ихэнх оролцогч маань нас болон гарал угсаа гэж хариулна гэж бид таамаглаж байлаа. Гэвч тэдний хариултуудыг нягталж үзэхэд нийт гуч орчим хүчин зүйл гарч ирсэнд бид их цочирдсон” гэжээ.

Судалгааны үр дүнгээс үзвэл, эмэгтэй дарга нарын тулгардаг асуудлууд мэргэжлийн ур чадвар гэх мэтээс илүү нийгмийн гарал, гэр бүлийн байдал, бэлгийн чиг хандлага зэрэг хувийн хүчин зүйл голлож байгаа нь тухайн эмэгтэй ажлын байран дээр өөрийн ажил үүргийг хэрхэн гүйцэтгэхтэй ямар ч хамаагүй байгаа юм.

Дзүбинскигийн тайлбарласнаар эмэгтэй дарга нарыг тухайн албан тушаалд таарахгүй гэж үзэхэд нөлөөлдөг олон хаа хамаагүй шалтгаан байдаг гэнэ. Түүний жагсааснаар тэр шалтгаанууд нь:

Аялга

Нас

Сэтгэл татам чанар

Биеийн хэмжээ

Нийгмийн гарал

Арьсны өнгө

Бусадтай харилцах арга барил

Гэр бүлийн байдал

Жирэмсэн эсэх

Бэлгийн чиг хандлага ордог байна.

Түүнчлэн эл судалгаа аль хэдийн удирдах албан тушаалд хүрчихсэн 40-50 насны эмэгтэйчүүдэд төвлөрсөн бол, түүнээс бага залуу эмэгтэйчүүд илүү их асуудалтай тулгардаг, цаашлаад ажилд сонгогдохдоо эрэгтэйчүүдээс бага боломж хүртдэг талаар Мета компанийн үйл ажиллагаа хариуцсан ажилтан асан Шерил Сэндбергийн байгуулсан МакКинзи ба ЛийнИн зөвлөгөөний фирмийн хийсэн судалгаа харуулжээ.

Тус судалгаанаас үзэхэд, мэргэжлийнхээ боломжийн дагуу өсөн дэвшихэд эмэгтэйчүүдийн туулдаг, нүүр тулдаг асуудлууд харьцангуй их байгаа нь тодорхой болсон байна.

Цаашлаад, удирдах албан тушаалд хүрсэн эмэгтэйчүүд асуудлуудтай тэмцэх биш, дасан зохицох аргыг сонгосон нь олон байдаг нь ойлгомжтой болжээ. Лиэлийн хэлснээр өндөр албан тушаалд очсон эмэгтэйчүүд “зузаан арьстай” болсноос гадна өөрийнх нь тухай ямар нэг асуудал ярианы сэдэв болж эхлэхэд бусдын анхаарлыг өөр тийш чиглүүлэх чадварт суралцсан байдаг гэнэ.

Түүнчлэн, эмэгтэйчүүд дээрх асуудлуудыг өөртөө шингээн, бусад эмэгтэйчүүддээ ижил хандлага үзүүлж эхэлдэг бөгөөд удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн орон зай цөөн гэсэн итгэл үнэмшлээсээ болоод эмэгтэй дарга нартаа нэмж асуудал удах нь элбэг байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, тэд эмэгтэй дарга нар нь зай тавьж өгч байж тэдэнд дээш дэвших зам нээгдэнэ гэдэгт итгэдэг гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
02024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49
Амжилттай ажиллахад туслах дөрвөн асуулт
02024-11-3 21:15