Чадвараа дээшлүүлнэ гэдэг ирээдүйд хамгийн том хөрөнгө оруулалт
1 сарын 6. 18:340

Дэлхий даяар ажлын байр, орчин, соёл хурдтай өөрчлөгдөж, технологийн дэвшил, хиймэл оюун ухаан, автоматчилал, дижиталчлал зэргээс болоод салбар болгон зайлшгүй шаардлагатай чадварын жагсаалтаа эргэн нэг харахаас зайлшгүй шаардлага тулгарч байна.

Ажлын орчин үргэлж хувьсаж өөрчлөгдөж байдаг. Тийм ч учраас өдгөө хиймэл оюун ухаан, дата анализ тэргүүтэй хурдтай хөгжиж буй олон технологи салбар болгонд өөр өөрийн орлуулашгүй байр суурийг олоод байна. Энэ хэрээр ажилтны суралцах хэрэгтэй чадвар болоод суралцах боломжтой чадварын хооронд зөрүү гарч, сургалтын агуулга, хөтөлбөрүүдийг шинэчлэх болсныг харуулж эхэлжээ. Жишээ татвал, 2022 онд дэлхийн ажилгүйдлийн хэмжээ 5.3 хувь байсан нь 2023 онд 5.1 хувь болон буурчээ. Үүнд тэдний сурсан шинэ чадварууд гол үүрэг гүйцэтгэсэн гэнэ.

Ялангуяа аж үйлдвэрийн салбарт ажилгүйдэл 4.0 хувьтай байгаа нь дижитал систем, мехатроник, электроник, автоматжуулалтын ур чадвартай шууд холбоотой гэдэг нь дамжиггүй. Олон улсын мэдээллийн агентлагуудын мэдээлснээс харахад, Энэтхэгт гэхэд л роботын салбарт нэг сая гаруй ажлын байр нээлттэй байгаа гэнэ. Иймд Энэтхэгийн засгийн газраас ажиллах хүчээ ирээдүйн ухаалаг үйлдвэрүүдэд бэлтгэхийн тулд тусгай сургалтын хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж эхэлсэн байна. Роботын салбараар ч зогсохгүй барилга, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, тээврийн салбарт ч гэсэн мехатроник, электроник, автоматжуулалтын ур чадвар зайлшгүй шаардлагатай болсон билээ.

Европын жишээ

Олон улсын өнцгөөс харахад, Европын холбоо Европын чадварын асуудлыг хэлэлцэж, Европын нийгмийн сан бүрдүүлэх зэргээр ажилтнуудаа ирээдүйн ажлын байранд амжилттай бэлдэж байгаа. Жишээлбэл, Швейцар гэхэд насан туршийн боловсрол эдийн засгийн амжилтад ямар чухал үүрэгтэйг харуулах чухал нотолгоо болж байна. Судалгаанаас үзэхэд, Швейцарын гурван оюутан тутмын хоёр нь мэргэжлийн сургалтад хамрагдаж байгаа нь зах зээлийн шаардлагад бэлэн нийцэх ажиллах хүч шинээр төрөх давуу тал бий болгодог гэнэ.

Энэтхэгийн залууст үүсэж буй боломж

Энэтхэгийн Ур чадвар хөгжүүлэх, бизнес эрхлэлтийн яам мэргэжлийн сургалтын үйл ажиллагааг улам өргөжүүлэх бодлого баримтлан ажиллаж буй. Түүнчлэн тус улсын эрх баригчид нэгдсэн төсөвтөө ур чадварын асуудалд онцгой анхаарал хандуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөрийг салбарын эрэлтэд нийцүүлэх, тогтвортой хөгжлийн ногоон ур чадварыг дэмжих зэргийг багтаажээ.

Хамтран ажиллах хэрэгцээ

Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд үүсээд буй дээрх асуудлыг шийдэхийн тулд коллеж болон тухайн салбарын ажлын байрууд нягт уялдаатай хамтран ажиллаж, мэргэжлийн сургалт, дадлагыг эрчимжүүлэх шаардлагатай. Ингэснээр онолын боловсрол болон ажлын байранд шаардлагатай практик чадварын хооронд гүүр босож, ажил горилогч, ажил олгогчдыг илүү найдвартай холбох юм. Хамтын боловсролын хөтөлбөрт хамрагдсан оюутнууд ангид сурсан мэдлэгээ бодит орчинд баталгаажуулснаар өөрийн гэсэн ур чадварыг хөгжүүлж, тухайн салбарын тухай нарийн ойлголттой болж, илүү өрсөлдөхүйц ажил горилогч болдог сайн талтай.

Ийм төрлийн хамтын ажиллагаанаас боловсролын байгууллагууд ч гэсэн өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд тулгарч бай хэрэгцээ шаардлагыг бодитоор ойлгож, мэдрэн ашиг хүртэнэ. Улмаар тухайн салбар үргэлжийн авьяаслаг, ур чадвартай ажилтнуудын зогсолтгүй урсгалаар тэжээгдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Япон залуучууд хэт ачаалалтай ажиллахаас татгалзаж эхэлжээ
02025-1-11 16:22
Чадвараа дээшлүүлнэ гэдэг ирээдүйд хамгийн том хөрөнгө оруулалт
02025-1-6 18:34
Ажил тань танд тохирохгүй байгааг хэрхэн мэдэх вэ?
12025-1-2 11:52
Ирэх жилд хиймэл оюунт хөдөлмөрийн зах зээл улам хурдтай тэлнэ
02024-12-22 21:01
Хөдөлмөрийн зах зээл дээрх залуус эрс идэвхгүй, боловсролгүй, ганцаардмал болж байна
02024-12-20 13:01
Хиймэл оюуны тухай ойлголтын зөрүү залуу үеийнхний дунд их байна
02024-12-17 14:08
Зан чанар цалинд хэрхэн нөлөөлдөг вэ
22024-12-7 19:07
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
22024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
12024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13