
Оффис дээрээ бяцхан яриа дэлгэж суудаг цаг ард хоцорч байгаа бололтой. Судалгаанаас үзвэл, залуу ажилчид бусадтай нүүр нүүрээ харж ярихаас цахимаар харилцахыг илүүд үздэг болсон гэнэ.
Хоёр мянга гаруй идэвхтэй ажил эрхлэгчээс авсан санал асуулгын дүнгээс харахад, 74 хувь нь хамт олонтойгоо цайны өрөө, цахилгаан шатанд яриа өрнүүлэхэд хүндрэлтэй байдаг гэжээ.
Мөн бараг хагас хувь буюу 48 хувь нь харилцахыг хүссэн ажлын хүн нь хажууханд сууж байсан ч хамаагүй нийгмийн сүлжээ, эсвэл цахим шуудангаар дамжуулан харилцахыг илүүд үздэг гэдгээ илэрхийлсэн байна.
Бас эцэст нь, санал асуулгад оролцсон хүмүүсийн 27 хувь нь хүнтэй нүүр нүүрээ харж ярьснаас цахимаар учраа олох нь амар байдаг гэжээ.
Гэхдээ ийм бодолтой ажилтнуудыг насаар нь ангилан үзвэл, Z үеийнхний 40 хувь, милленниал үеийнхний 33 хувь, X үеийнхний 24 хувь байх аж. Өөрөөр хэлбэл, залуус өмнөх үеийнхнээ бодвол илүү их цахим орчинд бусадтай харилцахыг илүүд үздэг гэсэн үг.
Цаашлаад залуусын 40 хувь нь алсын зайны, эсвэл уян хатан нөхцөлтэй ажилд дассан учир ажил дээр хамт олонтойгоо дотно яриа өрнүүлэхийг шинэ хэл сурахтай адилтгасан байна.
Тилда компанийн менежер Анна Бэхэштигийн хэлснээр тэдний компани үдийн цайны цагаар богино долгионы зуухны дэргэдэх хоёр минутын богино яриа өрнүүлэхийг зөвлөдөг гэнэ. Тэрээр “Оффист ажиллаж үзсэн хүн бүхэнд энэ их амархан” гэжээ.
Хамгийн гайхмаар нь залуу үеийнхэн өөрсдөө хамт олонтойгоо хэрхэн яриа өдөх талаар юу ч мэддэггүй гэдгээ хүлээжээ. Угаасаа гибрид ажлын хэв маяг өдгөө нийтлэг болсон тул бүтэн цагаар оффист ажиллахын зарим онцлогийг шинэ ажилтнууд ойлгож амжаагүй байгаа нь мэдээж.
Зарим хүн төрөлхийн л нийтлэг зантай, бусадтай яриа дэлгэх авьяастай байдаг бол эсрэгээр хүнтэй ярилцах нь асар хүнд хөдөлмөр мэт санагддаг хүмүүс ч бас цөөнгүй.
Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар хамт олонтойгоо ярилцах нь ердөө ажлын байрны эерэг соёл бүтээхээс гадна эрүүл мэндэд ч тустай гэнэ.
Иймд 2025 онд олон байгууллага цайны өрөөний яриаг идэвхжүүлж, байгууллагын соёлыг чиглүүлэх ажил олон янзаар төлөвлөж эхэлсэн байна.
Дээр дурдсан санал асуулгын үр дүнгээс бас нэгэн сонирхолтой юм ажиглагдсан нь залуу ажилчдын 28 хувь нь хэн нэгэнтэй тааралдаж, ярилцах шаардлагатай болж магадгүй гэж эмээсэндээ цайны өрөөнд очдоггүй гэнэ.
Цаашлаад, 13 хувь нь зориг гарган гал тогоонд очдог боловч хүнтэй тааралдахаас зайлсхийж, хоолоо халтал өөр газар байж байгаад эргээд ирдэг гэнэ.
Хэдий тийм ч нийт ажилчдын 38 хувь нь хамт олонтойгоо нүүр тулан ярилцах нь сэтгэл санаа сайжирч, тайвширч, аз жаргалын даавар ялгардаг сайн талтай гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Түүнчлэн тэдний 51 хувь нь ажил дээр жижиг сажиг юм ярилцсанаар харилцаа сайжирна гэж, 49 хувь нь ажлын сайхан орчин бүрдэхэд чухал нөлөөтэй гэж, 48 хувь нь компанийн соёлд эерэг нөлөөтэй гэж үздэгээ илэрхийлжээ.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00