
Тохиролцоо гэдэг бол цалингийн хэмжээ тогтоохоос эхлээд өөр олон хувийн асуудал, машин худалдаж авахад хүртэл амьдралын хором мөч бүхэнд шаардагддаг чадвар билээ. Энэ чадварыг эзэмшихэд төлөвлөгөө, сэтгэл зүй, харилцааны гээд олон чадвар хослуулан эзэмших хэрэг гардаг. Тохиролцох урлагт суралцсанаар аливаад хүссэн үр дүндээ хүрэх төдий биш, бусадтай харилцаа холбоогоо бэхжүүлж, харилцан хүндлэл бий болгоход тустай. Иймд тохиролцоонд суралцахад шаардлагатай арга зам, жишээнүүдийг авч үзье.
- Бэлтгэл чухал
Амжилттай тохиролцооны гол үндэс суурь бол бэлтгэл ажил. Хэдий чинээ ихийг мэднэ, та яриаг өөрийн талд эргүүлэх илүү их хүчтэй болно гэсэн үг.
Үүний тулд фактуудыг судал. Зах зээлийн цалингийн хэмжээ, салбарын онцлог, бусдын санал зэрэг хэрэгтэй мэдээллүүдийг цуглуулах хэрэгтэй. Жишээлбэл, цалингийн хэмжээ тохиролцох гэж байгаа бол таны албан тушаалд тухайн хот, салбар дунджаар ямар цалин өгдгийг мэддэг байх хэрэгтэй.
Зорилгоо ойлго. Чухам яг юу зорьж байгаагаа өөрөө тодорхойлж, яг түүнийгээ л чухалчлах хэрэгтэй. Тэгэхдээ юун дээр огт нугарахгүй байх, эсрэгээр юу санал болгож болохоо төлөвлөөрэй.
Нөгөө талын шаардлагыг тооц. Харилцагч талынхаа оронд өөрийгөө тавьж, ямар зорилготой, бодолтой байгааг нь ойлгох хэрэгтэй. Улмаар аль аль талдаа ашигтай тохиролцоонд хүрч чадна.
Жишээлбэл, цалин тохиролцохоосоо өмнө тухайн байгууллагын санхүүгийн байдал, сүүлийн үед хийсэн ажил, салбарын чиг хандлагыг судлах хэрэгтэй. Түүн дээрээ үндэслэн тухайн байгууллагын зорилготой уялдах өөрийн туршлагаасаа танилцуулж, үнэ цэнээ өсгөх хэрэгтэй.
- Үнэ цэнээ сайн мэдэж бай
Өөрийнхөө үнэ цэнийг мэдэж, бардам байх нь амжилттай тохиролцоонд хүрэх нэг чухал зүйл. Өөрийгөө дутуу үнэлснээр хожим харамсах үр дүнд хүрч магадгүй шүү.
Чадвараа тодотго. Эзэмшсэн чадваруудаа, амжилтуудаа, онцлог талуудаа харуулахад бэлэн байж, түүнийгээ бататгах үр дүн, мэдээллүүдийг бэлэн байлгах хэрэгтэй.
Өөртөө итгэж сур. Хэрэв та өөртөө итгэхгүй бол бусад хүн яаж итгэх билээ. Иймд өөрийнхөө бодит байдлыг хүлээн зөвшөөрч, бас өөрийгөө хүндлэх талаар суралцаарай.
Хязгаарын шугам тат. Цалин ч бай, аливаа гэрээ, маргаан шийдэх ч бай хүлээн авч болох хамгийн доод хязгаараа тогтоочихсон байх нь чухал.
Жишээ нь, гэрээгээр ажил гүйцэтгэх гэж байгаа бол өөрийн онцгой чадварыг тодотгож, урьд хийж гүйцэтгэж байсан ажлууд, үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг дурдахад илүүдэхгүй. Хэрэв харилцагч тань таныг хэт багаар үнэлэх аваас өөрийн тогтоосон хязгаарыг барьж, яагаад таныг тэгж үнэлэх ёстой талаар эелдэг тайлбарлаад үзээрэй.
- Биеийн хэлэмжээ өөрийн болго
Үгэн бус харилцаа дан ярианаас илүү тохиролцооны үр дүн хааш эргэх, ямар байхыг тодорхойлж чаддаг юм.
Нээлттэй байгаагаа илэрхийл. Гараа зөрүүлж барих, элгээ тэврэх зэрэг биеэ хамгаалсан үйлдлээс зайлсхийж, илүү амар тайван, нээлттэй байхыг хичээгээрэй.
Харц тулгар. Нүд нүдээ харж ярилцах нь чин шударга зангийн илэрхийлэл болж, тохиролцогч хоёр талын дунд итгэлцэл үүсгэдэг.
Биеийн хэлэмжийг нь дуурай. Хоёр тал ижил биеийн хэлэмжтэй байх нь тэдний дунд гүн холбоо тогтсон шиг мэдрэмж төрүүлдэг.
Сандарч байгаагаа бүү харуул. Түргэн хөдөлгөөн, шийдэмгий бус байдал гэх мэт сэтгэл санаа тогтворгүй байгааг илчилдэг хөдөлгөөнүүдээ хянаж сураарай.
Жишээлбэл, аливаа асуудал, маргаан шийдэх гэж байгаа бол нөгөө талынхаа нүд рүү нь харж, ойлгож сонсож байгаагаа илэрхийлэн үе үе толгой дохиж, идэвхтэй оролцохоо илэрхийлэн бага зэрэг урагш хандаж суугаарай.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00