Хортой бүтээмжийг өөгшүүлдэг ажлын байрны дөрвөн шинж
2 сарын 2. 15:261

Ажил дээр идэвхтэй, бүтээмжтэй байх сайхан л даа, гэхдээ зарим ажлын байр арай л дэндүүлээд, хортой бүтээмж гээчийг өөгшүүлчихдэг.

Хортой бүтээмж гэдгийг тодорхойлбол, өөрийн эрүүл мэнд, сайн сайхныг ч үл тоон үргэлж ажиллаж, бүтээмжтэй байхыг хэлдэг гэнэ.

Зарим ажлын газарт ажил олгогч, удирдагч нар ажилтнуудынхаа хувийн хэрэгцээг үл тоон, хэт их ачаалалтай ажиллахыг нь дэмжиж, урамшуулсаар хэвийн үзэгдэл болгочихдог. Мэдээж энэ бол аль аль талдаа муу үр дүн авчирна.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бид хүн дэндүү олон цагаар ажиллаад эхлэхээр яг үнэндээ бүтээмж эрс багасаад эхэлдэг гэдгийг анзаарах хэрэгтэй гэнэ.

Иймд ажлын байран дээр хортой бүтээмжийг өөгшүүлдэг жишээг болон түүнийг хэрхэн засах талаар авч үзье.

  1. Орой болтол ажиллах нь сайн гэж үздэг.
  2. Дарга, удирдагч нар нь амралтын өдөр, эсвэл ажлын бус цагаар цахим шуудан илгээдэг, хариулдаг.
  3. Ажлын ширээн дээрээ үдийн хоол идэх нь ажилтнуудын хувьд хэвийн үзэгдэл болсон.
  4. Ажлаас халшрахын даваан дээр очтолоо хэт их ажилласан хүмүүс л тушаал дэвшдэг.

Хортой бүтээмжийг өөгшүүлдэг ажлын байрны соёл бий болгохгүйн тулд удирдлагууд өөрсдөө баг хамт олныхоо дунд үлгэр жишээ байх нь чухал.

Жишээлбэл, эрүүл, тав тухтай хүн бусдаас илүү үр бүтээмжтэй ажилладаг гэдгийг өөрийн биеэр жишээ болгон үзүүлж болох юм.

Эрүүл мэнд, тав тух хамгийн чухал гэдгийг хамт олондоо ойлгуулах бас нэгэн арга бол “амралтаа зарлах” гэнэ. Өөрөөр хэлбэл, ээлжийн амралт, цалинтай чөлөөтэй үеэ маш сайн ашиглаж, ажлаасаа бүрэн хөндийрч байгаа ажилтнуудаа дэмжиж, урамшуулах хэрэгтэй.

Мэдээж зарим дарга нарт дээрх арга бэрхшээлтэй санагдаж магадгүй. Хүмүүсээ ажлаас нь чөлөөлчхөөд, дараа нь хэрхэн амарсан талаараа ярилцаад сууна гэдэг утгагүй санагдах байх.

Гэхдээ заавал тэгэх шаардлагагүй шүү дээ. зүгээр л “Би гарч 15 минут салхиллаа. Та нар ч гэсэн салхилж болно шүү, надтай нэгдэх хүн байна уу? 15 минут толгойгоо сэргээгээд авах хэн байна?” гэх мэт байсан ч болно.

Ажлын дундуур богинохон амраад, өөр юм хийгээд авах нь цаашлаад хамт олны харилцааг сайжруулж, хамт хооллох, асуудлаа хэлэлцэх гэх мэтэд таатай боломж олгож, багийн ажиллагааг дэмждэг сайн тал ч бий.

Түүнээс гадна “Пүрэв гарагт пиццатай”, “Баасан гарагт бялуутай” гэм мэт хөнгөн уламжлалтай болох нь бие биетэйгээ дотносох, нэгнээ ойлгоход тустай гэнэ. Бас дарга нар ажилтнуудаа сонсож, юу болж байгаа, юу болохгүй байгаа талаар мэдээлэл цуглуулж ажиллавал үр дүнтэй байдаг аж.

Үүний тулд долоо хоногт нэг удаа ажилтнуудтайгаа уулзаж, энэ долоо хоногт юу хэцүү байсан, юу сайхан байсан, яавал илүү дээр байх вэ гэдэг талаар ярилцаж байж болох юм хэмээн мэргэжилтнүүд зөвлөдөг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
BAT
197.211.63.32
   /
2 сарын 5. 13:29

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Онцлох мэдээ
Хортой бүтээмжийг өөгшүүлдэг ажлын байрны дөрвөн шинж
12025-2-2 15:26
АНУ-д нохойтой оффисууд тренд болж байна
12025-1-30 12:59
Тохиролцох урлаг: амжилтад хөтлөх арга замууд
12025-1-25 15:41
Докторын зэрэгтэй хиймэл оюун ухаан ажилтнуудыг орлох уу?
12025-1-22 12:20
Ажил дээрх маргааныг хэрхэн мэргэжлийн түвшинд зохицуулах вэ
12025-1-19 17:24
Залуу ажилчид оффисыг чимээгүй болгож байна
12025-1-17 20:54
Ажил горилогчдын тодорхойлж буй муу хүний нөөцийн шинжүүд
02025-1-15 20:44
Япон залуучууд хэт ачаалалтай ажиллахаас татгалзаж эхэлжээ
02025-1-11 16:22
Чадвараа дээшлүүлнэ гэдэг ирээдүйд хамгийн том хөрөнгө оруулалт
02025-1-6 18:34
Ажил тань танд тохирохгүй байгааг хэрхэн мэдэх вэ?
32025-1-2 11:52