
1.Боломж гармагц л инээмсэглэ. Амьдрал амар хялбар, төгс
төгөлдөр, яг л төсөөлж байсан чинь шиг байгаад биш, харин байхгүй асуудлууддаа,
өөрт байгаа сайхан бүхэндээ баярлаж, талархах сонголтыг хийсэн учраас
инээмсэглэ.
2.Хүссэнээрээ байж болох хорвоод ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙ.
3.Гаргасан шийдвэрээ хайрлах тусам, түүнийг бусдаар хайрлуулах хэрэгцээ багасна.
4.Хэн нэгнийг аз жаргалтай болгох нь маш чухал ба үүнийг өөрөөсөө эхлүүштэй.
5.Амьдралын утга учир нь бусдыг аз жаргалтай болгохдоо биш, өөрт байгаа аз жаргалаа бусадтай хуваалцахдаа байдаг.
6.Аз жаргал гэдэг ирээдүйд эдлэхээр хойшлуулж болдог зүйл биш, одоо амсахаар бий болгодог зүйл юм.
7.Зарим үед амьдрал чамд хоёрхон сонголт өгдөг: өөрийгөө гээх, эсвэл өрөөл бусдыг гээх. Нөхцөл байдал ямар байхаас үл шалтгаалан, өөрийгөө л гээж болохгүй.
8.Чиний төлөө санаа зовдоггүй хүмүүсийн төлөө хэт их санаа зовох хэрэггүй.
9.Өөрийнхөө үнэ цэнийг мэд. Чамайг хүндэлдэггүй хүмүүст өөрийгөө зориулах үед сэтгэлийнхээ нэг хэсгийг хэзээ ч буцаан авах боломжгүйгээр золиослох ёстой болдог.
10.Хэрэв ямар нэгэн асуудлын ард гарахыг хүсч байгаа бол, түүнийг байнга бодож, түүний талаар байнга ярихаа болих хэрэгтэй. Оюун бодол чинь аманд чинь нөлөөлдөг ба харин ам, оюун санаанд нөлөөлдгийг сана.
11.Алдсан зүйлс рүүгээ харахаа болих үед, байгаа зүйлсээ харах боломжтой болно.
12.Асуудлаасаа илүүтэй адислалынхаа тухай ярьж бай.
13.Чиний мэдэрч буй аз жаргал, бусдад өгсөн хайртай чинь шууд хамааралтай байдаг.
14.Өөрийгөө бусадтай харьцуулснаар хэзээ ч өөртөө бүрэн итгэлтэй байж чадахгүй. Үнэхээр харьцуулмаар байгаа бол, өчигдрийнхөө өөртэй л өөрийгөө харьцуул.
15.Хамгийн гайхалтай эрх чөлөөний нэг бол бусад хүмүүс чиний талаар юу гэж бодож байгааг хайхрахгүй байх явдал юм.
16.Бусдын бохир хөл оюун санааг чинь гишгэлэхийг бүү зөвшөөр.
17.Хэн ч чамд юу ч хийсэн байлаа гэсэн, чи л түүнд хариуцлага хүлээх учиртай. Санаж яв: Бодлоо хянаж бай, учир нь өөртөө итгэлтэй байх уу, уурлаж бухимдах уу гэдгийг чи л сонгох учраас.
18.Өөрийн бодол, үг, үйлдэлдээ эелдэг хандах нь бусадтай эелдэг харьцахтай адил чухал зүйл.
19.Бидэнд өөрсөддөө инээмсэглэл бэлэглэх зүйлсийг хийх эрх чөлөө бий.
20.Чи л өөрийн амьдралаа тодорхойлно. Амьдралынхаа түүхийг бусдаар бичүүлэхийг бүү зөвшөөр.
21.Ямар нэгэн зүйл таалагдахгүй байгаа бол, түүнийг өөрчил. Хэрэв өөрчилж чадахгүй бол, хандлагаа өөрчил.
22.Амьдрал гайхалтай байхын тулд төгс төгөлдөр байх шаардлагагүй.
23.Хүн инээмсэглэлээр гоёсон үедээ л хамгийн сайхан харагддаг. Дотроос гэрэлтэх гоо үзэсгэлэнгээс илүү гоо үзэсгэлэн гэж үгүй.
24.Үзэн ядахад цаг зарцуулбал, амгалан тайван, аз жаргалтай амьдралд зарцуулах хугацаанаасаа алдаж байна л гэсэн үг. Үнэндээ энэ нь чиний юуг харахыг юу хэлэхийг, юу хийхийг, эцэстээ хэн болохыг шийддэг маш муу зуршил юм шүү.
25.Бидний бүтээн бий болгосон сайн зүйлс эцэстээ биднийг бий болгодог.
26.Одоо хэн байгаа, ирээдүйд хэн болохыг хүсдэгийн чинь хоорондох зай одоо юу хийж байгаагаар чинь тодорхойлогдоно.
27.Амьдралаа өөрчлөхийг хүсч байгаа бол, сонголт, үйлдлээ өөрчлөх ёстой. Шинээр эхлэх боломж чамд өдөр бүр бий.
28.Олонхийн дагуу шийдвэр гаргаж болохгүй. Бусад хүмүүсийн хийж байгаа зүйл чамд тохирох хамгийн зөв сонголт гэсэн үг биш.
29.Чамаас булааж авах боломжтой зүйлс – чиний эд зүйлс, чиний залуу нас, чиний эрүүл мэнд, чиний үг, чиний эрх. Харин чиний юунд итгэдэг, юуг, хэнийг хайрлах эрх чөлөөг чинь хэн ч, хэзээ ч булаан авч чадахгүй.
30.Сэтгэл хангалуун байдал гэдэг зөвхөн хүссэн зүйлээ гүйцэлдүүлснээр ирдэггүй. Харин байгаа зүйлдээ талархах үед л ирдэг.
Эх үүсвэр: http://www.marcandangel.com/2012/07/04/75-happiness-quotes-to-live-by/