Пермийн их сургуульд зэвсэгт этгээд гал нээж, 8 хүний амь эрсджээ. Хэрэг өнөөдөр буюу даваа гарагийн өглөө Москва хотоос 1300 километрийн зайд байрлах их сургуульд гарсан байна. ОХУ-ын Тагнуулын хорооноос мэдээлж байгаагаар их сургуульд гал нээсэн этгээд тус сургуулийн оюутан байжээ.
Цахим орчноо хэргийн үеийн дүрс бичлэг нийтэд тарсан бөгөөд бичлэгээс үзэхэд оюутнууд эд зүйлсээ цонхоор шидэж, өөрсдөө араас нь бууж байгааг буулгасан байна.
Одоогоор хэргийн улмаас хохирсон хүмүүсийн тоо эцэслэгдээгүй байгаа ч орон нутгийн цагаар 16:30 минутын орчимд амиа алдсан хүмүүсийн тоо 8 болсон байна.
Эх сурвалж: BBC