Аз жаргал, амар тайван байдлыг эрхэмлэнэ гэдэг яг л бие даалтын удиртгал шиг. Зайлшгүй байх ёстой боловч ихэнх маань тийм ч чухалчлан бичиж амждаггүй. Хувийн, хувьсгалын хамаг ажил давхардаад, ямар ч зайгүй, шахуу цагийн хуваарьтай болчихсон байхад аз жаргалтай байхын тулд гээд тэр дунд дахиад нэг а.....
Ажил дээрээ нүүр улаймаар онцгүй алдаа гаргаж үзээгүй хүн хэрвээ байдаг бол тэр хүн ямар нэг супер хүчтэй байхаас гарцаагүй. Өөрөөр хэлбэл, бид бүгд л газар ухаад орчихмоор аймшигтай ичмээр алдаа гаргадаг нь үнэн. Тэр ч байтугай зарим нь буруу ажилдаа орох, буруу албан тушаалдаа хэтэрхий удах гэх м.....
Аж үйлдвэр болон бүс нутгийн эдийн засагтай холбоотой салбаруудад роботууд ноёрхож, ажилчдын ажил хөдөлмөрийн амжилтын ирээдүйг хааж, боож байгаа талаар сүүлийн үеийн судалгааны тайланд дурджээ. Тийнхүү хүмүүсийн ажлын ирээдүйд саад учирснаар Доналд Трамп тэргүүтэй популист улс төрчдийн нэр хүнд ху.....
Алсаас болон гэрээсээ ажилладаг хүмүүс оффисын ажилтнуудаас жилд дунджаар зургаан мянган ам.доллар бага үрдэг гэх судалгааны хариу бий. Цаашилбал, зарим салбарынхны хувьд дээрх зөрүү 10 мянган ам.доллар хүрдэг гэнэ. Цар тахлын аюул хэдийн ард хоцорч, дэлхийн олон том компаниуд ажилчдаа оффис дээрээ.....
Ажил дээрээ амжилт гаргахын тулд хамт олонтойгоо утга учиртай холбоо тогтооно гэдэг тийм ч амар юм биш. Ихэнх хүмүүс хамт олонтойгоо ердөө өнгөцхөн л танил байдаг. Нэгнийхээ амьдралын асар өчүүхэн хэсгийг мэддэг, хэлэлцдэг, харин цаана нь ямар хүн, ямар зан араншин байгааг төдийлөн мэддэггүй. Тэгвэ.....
Apple компанид орно гэдэг амаргүй даваа. Гэхдээ гүйцэтгэх захирал Тим Күүкийн хэлж байгаагаар дараах дөрвөн шинжийг цогцлоосон хүнд бол өрсөлдөх боломж хамаагүй өндөр байдаг гэнэ. Хамтын ажиллагаа Күүкийн хэлснээр баг хамт олонтойгоо ойр нягт хамтран ажиллах өндөр чадвартай хүмүүсийн хувьд ажилд о.....
Ажил, ажил, ажил гээд амьдрах зав байхгүй байгаа юм шиг санагдаад байвал та ганцаараа биш. Энэ онд олон улсад салбар бүрийн ажилтнуудын 82 хувь нь ажлаас халширч байгаа гэх судалгаа гарсан байна. “The happy 9-5” блог хөтөлдөг ажлын сэтгэл зүйч Тина Арамсү, Элэни Жианнакуди нар тэгвэл, а.....
Ажлын стресс бидний бодож байсан шиг тархинд тийм айхавтар муу биш бололтой. Харин ч эсрэгээр, сэтгэцийн чадвар сорьсон бэрх ажил зөнөх өвчин тусах эрсдэлийг бууруулж байдаг аж. Өөрөөр хэлбэл, ажил дээр хүний тархи хэчнээн их ажиллана, өндөр насанд сэтгэн бодох, санан дурсах чадвартай холбоотой ас.....
Ажил хайж байх үед шантармаар, урам хугармаар үе олон таардаг. Гэвч аль нэг ажилд орохоор ихэд хичээж, цаг зав зарцуулж байхад хариу хэлэлгүй таг болох хамгийн муухай мэдрэмжүүдийн нэг. Хэн нэг хариу хүлээж буй хүнд хар, цагаан ямар ч үг хэлэлгүй таг болно гэдэг бол өнөөгийн нийгэмд алхам тутамд таа.....
Менежерүүд бүгд л багаа бүтээмж сайтай ажилчдаар дүүргэхийг хүсдэг. Ердөө ажил хөнгөвчлөх, нугалахдаа биш, багийн нүүр царай, өнгө төрхийг сайжруулах гэж тэр. Гэвч магтаал сайшаалын тал дээр хамгийн чадварлаг ажилтнууд ихэвчлэн бусдаасаа хамгийн багыг хүртдэг гэх судалгааны тайлан гарчээ. Судалгааг.....
Ажил олгогч нар ярилцлагад орохоор ирсэн хүнээс ямар ч өө харж магадгүй. Олон улсын бизнес мэдээллийн Business Insider агентлагт зургаан ажил олгогч ажлын ярилцлагад орохоор ирсэн хүмүүсээс ажиглагддаг, хялбархан зайлсхийж болох таван алдааг, мөн тэр алдаанаас хэрхэн зайлсхийх аргыг зөвлөжээ. Амжил.....
Дараагийнхаа ажлыг хийхдээ өмнөх ажлаасаа болж “шартаж” байсан уу? Ажил дээрээ ч тэр, гэртээ ч тэр завгүй өдрийг өнгөрөөхөд өмнөх ажлаа бодсоор байтал дараагийн ажлаа олигтой гараас гаргахад хэцүү үе байдаг. Улмаар хайран цаг алдах нь бий. Тэгвэл, ажлаа эхлэхээс өмнө дараах зүйлсийг хийж.....
Хувийн хэргээ тураах цаг болсон юм биш биз? Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн зах зээл улам өрсөлдөөнтэй болж байгааг дагаад ажил горилогчид бусдаас онцгойрох гэсэндээ хувийн танилцуулга дээрээ чадвар, туршлага, амжилт, карьерынхаа тухай хэтэрхий нарийн зүйлсийг тусгаж, хэтэрхий урт болгох нь олширсон та.....
Өнөөгийн өрсөлдөөн ихтэй хөдөлмөрийн зах зээл дээр бусдаас онцгойрох хэзээ хэзээнийхээс чухал болжээ. Иймд карьерын мэргэжилтэн Аманда Августин хэрхэн мөрөөдлийн ажилдаа орох талаар зөвлөгөө өгчээ......
Амжилттай ажиллана гэдэг ердөө гайхамшигтай санаа олох, эсвэл чадварлаг баг бүрдүүлээд болчихдог зүйл биш ээ. Хамгийн чухал нь ажлаас халшрахгүй хэр нь урам зоригтой хэвээрээ байж чадах хэрэгтэй. Ажил дээрээ ядраад байна гэдэг, түүнийгээ мэднэ гэдэг нь сул доройн биш, харин ч өөрийгөө маш сайн ойлго.....
Муу даргатай, муухай харилцаатай газарт ажилтан тогтдоггүй талтай. Эсрэгээрээ мэдээж сайн даргатай байгууллагад ажлын зөв, эрүүл орчин бүрдэж, ажилтнууд нь тогтвортой, тайван ажиллаж, шинэ ажилтнуудыг ч олноор татдаг билээ. Тэгвэл, хурдтай өөрчлөгдөж байгаа орчин цагт багаа хэрхэн удирдах талаар &l.....
“Миллэнниал үеийнхэн ажил, амьдралын тэнцвэрт хүрэх зам гаргаж, одоо харин Зэт үеийнхэн тэр замыг өргөжүүлж байна” гэжээ......
Ажлын байр гэдэг ол хэд хэдэн талаараа интровертүүдэд бэрх орчин. Тэгвэл, тэр хүнд бэрхийг туулж амжилтад хүрсэн гүйцэтгэх захирал Дэб Лю зан чанар нэгт нөхдөдөө дараах зөвлөгөөг өгчээ......
АНУ-ын мянган ажилтнаас энэ оны наймдугаар сард авсан судалгаанаас үзвэл, бараг гурван ажилтан тутмын нэг буюу 31 хувь нь ажлын газар нь ёс зүйн дутагдалтай, нэгнээ хүндэлдэггүй гэж үздэг гэжээ. Хэдий өнөө цагт ажлын газрын соёл, ёс зүй өмнөх үеийнхээс их өөрчлөгдсөн ч гэлээ ажилтнуудын хувьд ажлын.....
Ажилтнууд нь хамгийн залуудаа тэтгэвэрт гардаг орнуудын нэг БНХАУ 2025 оны нэгдүгээр сараас эхлэн арван таван жилин турш тэтгэврийн насыг аажим аажмаар нэмэх гэж байгаа билээ......
Та манай Facebook хуудсанд Like дарж нэгдээрэй
ЯАГААД БИД ГЭЖ.
Голомт банк нь улсдаа тэргүүлэгч ажил олгогч байж чадварлаг зөв багийг бий болгон, ажилтнуудаа тасралтгүй хөгжүүлдэг ажилтан төвтэй банк байх зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ажилтнуудаа хүндэлдэг, итгэл хүлээлгэдэг, нээлттэй харилцаа холбоотой байж байгууллагын эерэг зөв соёлыг бэхжүүлэх нь бидний үүрэг гэж үздэг бөгөөд энэ нь ажилтнууд маань оролцоотой, сэтгэл ханамжтай, үр бүтээмж өндөр, тогтвортой ажиллах үндэс юм.
Голомт банк нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great place to work institute”-ээс “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг 2 жил дараалан авсан Монгол Улсын банк, санхүүгийн салбарын анхны байгууллага юм. Олон улсад нэр хүнд бүхий “Great place to work institute” нь 30 гаруй жилийн турш 5 тивийн 90 гаруй улсын 11 сая ажилтнаас жил бүр судалгаа авч, тухайн байгууллага нь ажиллахад хамгийн таатай газар эсэхийг үнэлж батламжилдаг юм. Уг судалгаагаар ажилтнууд байгууллагаа итгэлцэл, хүндлэл, шударга байдал, бахархал, нөхөрлөл гэсэн таван үзүүлэлтээр өндөр нууцлалтайгаар үнэлж, GPTW институт нь байгууллагаас хараат бус байдлаар үр дүнг гаргадаг.
АЖИЛТАН БҮР ЭРХЭМ БАЯЛАГ
Бид 2800 гаруй ажилтантай улсдаа тэргүүлэгч томоохон ажил олгогчийн нэг. Голомтчуудын 70 хувийг 35-аас доош насны эрч хүчтэй, шинийг санаачлагч, бүтээлч залуус бүрдүүлдэг. Голомтын гэр бүлд мэдлэг боловсрол, оюун ухаан, урлаг, спортын амжилтаар тэргүүлэгч олон ажилтнууд бий. Бидний бахархал, амжилтын үндэс бол чадварлаг, мэргэшсэн, сэтгэл зүтгэлтэй ажилтнууд маань юм.
СУРГАЛТ, ХӨГЖИЛ:
“Ажилтан та хөгжлийн голомт” уриан дор Голомт банк нийт ажилтнуудынхаа хувь хүний болон мэргэжлийн хөгжилд нь анхаарч сургалт хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг. Ажилтнуудаа тасралтгүй сургаж, мэдлэг ур чадварыг нь тогтмол сайжруулах чиглэлээр “Сургалтын академи” ажилладаг. Ингэснээр ажилтнууд маань илүү мэргэшин чадваржиж, улмаар зах зээлд өрсөлдөхүйц, хөрвөх чадвартай мэргэжилтэн болж өсөж дэвждэг.
ЦАЛИН УРАМШУУЛАЛ, ХӨНГӨЛӨЛТ ХАНГАМЖ:
Бид банк санхүүгийн салбартаа тэргүүлэгчийн хувьд ажилтнуудынхаа ур чадвар, гүйцэтгэл, ажлын байрны онцлог зэргээс хамааруулан зах зээлд өрсөлдөхүйц цалин хөлс, урамшууллын бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг. Мөн ажилтнуудынхаа ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, банкны ашигт ажиллагаанд оруулж буй хувь нэмэр, ажлын гүйцэтгэлийг бодитой, шударгаар үнэлж гүйцэтгэлд суурилсан урамшууллыг олгодог. Цалин хөлс, урамшууллаас гадны ажилтнуудынхаа эрүүл мэнд, чөлөөт цаг, мэдлэг боловсрол, гэр бүлд зориулсан олон төрлийн хөнгөлөлт, хангамжийг олгодог.
Голомт банк нь зөв хандлагатай, бүтээлч, өндөр гүйцэтгэл бүхий 2800 залуусыг эгнээндээ нэгтгэсэн Монгол улсын ТОП БАНК юм. Та мэргэшсэн хамт олны дунд өөрийгөө сорин хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлд өндрөөр үнэлэгдэх, өрсөлдөх чадвартай шилдэг банкир болохыг зорьж байгаа бол өөрт байгаа бэлэн CV-гээhr@golomtbank.comхаягаар илгээгээрэй.
Дэлхийн жишиг Монголын банк
Хөгжлийн голомт
1. Банк, Санхүү, Даатгал
2.
3.
1995
2800