
Монгол улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй билээ. Өргөдөл, гомдол гаргах нь ямар нэг асуудлыг дэвшүүлж зохих байгууллагаар шийдвэрлүүлж буй хэрэг бөгөөд ердийн харилцаанд тэднийг төдийлөн зааглаж хэрэглэдэггүй боловч зориулалт, ач холбогдол, нэршлийн хувьд ялгаатай юм. Өргөдөл гэдэг нь: Хувь хүн, хувийн байгууллагаас асуудал шийдэхээр албан газар, албан тушаалтан нарт хувийн хүсэлтээ бичин өргөж байгаа албан бичиг юм. Гэхдээ энэ нь аль нэг байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд гомдолтой буйгаа илэрхийлсэн шинж агуулаагүй байх ёстой. Өргөдөл нь дотроо саналын эсвэл мэдэглийн шинжтэй байж болно.