Morgan Stanley олон улсад цомхотгол хийж Хятадтай холбоотой бизнес багуудаа цөөлнө
2022, 11 сарын 7. 16:200

Америкийн санхүүгийн гол дүүрэг Уолл Стритэд байрладаг, санхүүгийн үйлчилгээний тэргүүлэгч компаниудын нэг Morgan Stanley ойрын долоо хоногт олон улсад өргөн хүрээний цомхотгол зохион байгуулах гэж байна.

Дэлхий дахинд инфляц өсөн, эдийн засаг удааширч буйн улмаас тус бизнесийн үйл ажиллагаа дагаад хумигдаж байна. Тухайлбал, Morgan Stanley-ийн гуравдугаар улирлын ашиг 30 хувиар буурсан. Улмаар өрсөлдөгч банк Goldman Sachs болон Deutsche Bank нарын адил өргөн хүрээний цомхотгол эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ оны гуравдугаар улирлын мэдүүлгийн дагуу Morgan Stanley дэлхийн хэмжээнд 81,567 ажилтантай байна. Тус цомхотгол одоогийн байдлаар 10 хүрэхгүй хувийг хамрахаар төлөвтэй байна хэмээн нэрээ нууцлахыг хүссэн ойрын гурван эх сурвалж мэдээллээ.

Одоогоор Ази, Номхон далайн бүс нутгийн салбаруудаас цомхотгох ажилтнуудын жагсаалтыг гаргаад байгаа аж. Тус цомхотголд ихэвчлэн Хятадтай холбоотой бизнест төвлөрч ажилладаг олон улсын баг, ажилтнууд өртөхөөр байна. Мөн Хонконг болон эх газрын Хятад дахь хөрөнгийн зах зээлийн багуудыг цөөлнө. Morgan Stanley цомхотголын цар хүрээ, цаг хугацааг эцэслэн шийдээгүй байгаа тул тус мэдээллийг одоогоор нууцалж байна.


Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажилчдын идэвх муу байна уу? Тогтмол хянаж, урамшуулах нь шийдэл биш гэж судлаачид үзэж байна
02025-2-25 16:06
Хиймэл оюун ухаанаар ажилд шалгаруулж авах үйл явцыг сайжруулах арай болоогүй гэв
02025-2-24 15:29
Зайнаас, уян хатан болон хосолсон ажлын талаар сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс
12025-2-22 18:09
Амжилтад хүрэх стратеги: Байгууллагаа ажлын 4 өдөртэй болгохдоо хэрэгжүүлэх шилдэг зөвлөмжүүд
02025-2-20 14:21
Их Британид амьдрах өртгийн хямрал дахин нүүрлэж, хүний нөөцийн ажилчдад асуудал тулгарлаа.
02025-2-17 11:12
Meta компани бүтээмж султай ажилчдаа халж эхэлжээ.  
02025-2-13 18:29
Хортой бүтээмжийг өөгшүүлдэг ажлын байрны дөрвөн шинж
12025-2-2 15:26
АНУ-д нохойтой оффисууд тренд болж байна
12025-1-30 12:59
Тохиролцох урлаг: амжилтад хөтлөх арга замууд
12025-1-25 15:41
Докторын зэрэгтэй хиймэл оюун ухаан ажилтнуудыг орлох уу?
12025-1-22 12:20

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас