
Технологийн салбартаа дэлхийд хамгийн томд тооцогддог Foxconn үйлдвэр Тайванийн өмнөдөд 820 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх болжээ.
Хөрөнгө оруулалтыг тэд ирэх 3 жилд олгох бөгөөд зорилго нь Тайванийн шинэ үйлдвэрүүдийн цахилгаан автомашин бүтээх хүсэл эрмэлзлийг дэмжих гэнэ.
Албан ёсоор Hon Hai Precision Industry Co Ltd гэх тус компанийн зүгээс мэдэгдсэнээр хөрөнгө оруулалт Тайванийн Каошюн муж дахь цахилгаан автобус, цахилгаан автомашины зай үйлдвэрлэгч үйлдвэрүүдийг хамарна гэсэн юм.
Ташрамд дурдахад Foxconn бол Apple брэндийн хамгийн том нийлүүлэгч, iPhone ухаалаг гар утасны хамгийн гол угсрах үйлдвэрүүдийн нэг билээ. Тэдний хувьд сүүлийн үед өөрсдийн орлогын эх үүсгэврийг төрөлжүүлэх үүднээс цахилгаан автомашины салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийх болсон юм.
Эх сурвалж: Reuters