Сергей Лавров: ОХУ Запорожжье дахь АЦС-ыг дэлбэлэхээр төлөвлөж байна гэдэг утгагүй зүйл
2023, 6 сарын 27. 19:080

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын даваа гарагт мэдэгдсэнээр барууны орнууд ОХУ-ыг Запрожжье дахь АЦС-ыг дэлбэлэхээр төлөвлөж байна гэж сэрдэж байгаа нь утгагүй хэрэг гэжээ. Энэ талаар тэрээр РТ сувагт өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.

Түүний хэлснээр, “Бид үүнийг олонтаа хэлж байгаа. Энэ бол утгагүй хэрэг.

Хэвлэл мэдээллийнхэн хийгээд Киевийн төлөөлөгчид энэ хэтрүүлэгтэй анхааруулгыг удаа дараа олон нийтэд түгээж байгаа нь ердөө нэг л зүйлийг илтгэж байна. Тэр нь юу вэ гэвэл Украины эрхэм нөхөд болсон балтчууд, польшууд, англо-саксонууд хүмүүсийг мэдээллийн дайнд бэлтгэсэн явдал юм.

Хэрэв тэдний энэ бэлтгэл ямар ч үнэмшилгүй байгаагийнхаа нэгэн адилаар үр дүнгүй байх аваас би барууны татвар төлөгчдийг өрөвдөх болно. Тэдний цалингаар улс нь ийм л чадваргүй хүмүүсийг бэлтгэж, ийм чадваргүй хүмүүсийг бэлтгэхэд зориулж тийм л чадваргүй сургагч багш нарыг цалинжуулсан байна” гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08