Биньямин Нетаньяху: Израилийн дараагийн бай бол Газын зурвасын өмнөд хэсэг
2023, 11 сарын 17. 4:561

Хамас бүлэглэл Газын зурвас дахь хамгийн том эмнэлэг болох Аль-Шифаг өөрсдийн бааз болгон ашиглаж байна гэх шалтгаанаар Израилийн арми цэргийн тусгай ажиллагаа явуулан тус эмнэлгийг эзлээд байгаа билээ. Ингэснээр Израилийн тал Газын зурвасын хойд хэсгийг бараг бүхэлд нь эзлэн аваад байгаа бөгөөд дараагийн бай нь Газын зурвасын өмнөд хэсэг байх болно хэмээн мэдэгдсэн талаар Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлэв.

Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху орон нутгийн цагаар 15-ны өдөр Газын зурвасын хилийн ойролцоох Израилийн цэргүүдэд хандан "Газад бидний хүрч чадахгүй газар байхгүй" хэмээн хэлсэн байна.

Ерөнхий сайд Нетаньяху "Тэд биднийг Газын зурвасын захад очиж чадахгүй гэж бассан ч бид очсон. Аль-Шифа эмнэлэг рүү нэвтэрч чадахгүй хэмээн бидэнд анхааруулсан нь ч бас л талаар боллоо” хэмээн цохон тэмдэглэв.

Аюулгүй байдлын командлагч асан Израилийн Батлан ​​хамгаалах, аюулгүй байдлын форумын тэргүүн Амир Абиби мөн "Газын зурвасыг бүхэлд нь мэдэлдээ авахгүйгээр Хамасыг устгана гэдэг огтоос боломжгүй зүйл. Тиймээс энэ хүртэл явсан үйл ажиллагааг одоо зогсооно гэдэг зөв сонголт биш” хэмээн өгүүлсэн байна.

Ерөнхий сайд Нетаньяху болон бусад албаны хүмүүс Газын зурвасыг бүхэлд нь хамарч урагшлах бодолтой байгаагаа зарласан нь барьцаалагдсан бүх хүмүүсийг суллах, Хамас бүлэглэлийн цэргийн болон засаглалын чадавхийг устгах гэсэн хоёр зорилгод хүрэх хүртлээ дайныг зогсоохгүй байх санаагаа дахин баталж буй хэрэг болов.

Ингэснээр Израилийн армийн дараагийн бай нь Газын зурвасын өмнөд хэсэг болох нь тодорхой болж байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.160.24
   /
2023, 11 сарын 19. 10:35

Бурхан газар нутаг өгөөд байхад өөрсдөө итгээгүйгээсээ болж их зүйлийг алдсан улс одоо яая гэх вэ дээ...

Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08