Epic OpenWater Brew: Бохир усыг боловсруулан үйлдвэрлэсэн шар айраг
2023, 11 сарын 23. 18:370

Epic Clentec компани нэгэн шинэвтэр орц найрлага бүхий шар айргийг үйлдвэрлэжээ. Энэ найрлага нь юу вэ гэвэл, тэд шар айргийг үйлдвэрлэхдээ бохир усыг дахин боловсруулан ашигласан байна.

Бохир ус буюу шингэн хаягдал гэдэг нь унд, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээнд орж, анхдагч химийн найрлага, физик шинж чанараа алдсан усыг хэлдэг. Гэвч тэдний зүгээс энэ шар айрагт зөвхөн унд болон ахуйн зориулалтаар ашигласан усыг ашигласан юм. Тодруулбал, Epic Cleantec компани технологийн дэвшил хийгээд эрдэмтдийн тусламжтайгаар усыг ууж болох түвшинд хүртэл цэвэршүүлэн шүүсэн бөгөөд түүнийгээ шар айрагтаа хэрэглэж байгаа нь энэ билээ.

Уг шар айргийг үйлдвэрлэхдээ тэд зөвхөн энэ төрлийн усаар шар айраг үйлдвэрлэж болох эсэхийг туршаад зогсохгүй харин дэлхийн усны нөөц, түүнийг хэрхэн гамтай хэрэглэх, хэмнэх, дахин боловсруулан ашиглах зэрэг асуудалд олон нийтийн анхаарлыг төвлөрүүлэхэд ач холбогдол өгөн ажилласан байна.

Гэсэн хэдий ч тэд уг шар айргийг худалдаанд гаргахгүй юм. Учир нь АНУ дахин боловсруулсан усыг худалдаанд гаргах уух зүйлсэд ашиглахыг хориглодог билээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08