"Эдмонтон Ойлерс" финалын цувралын зөрүүг ойртууллаа
2024, 6 сарын 20. 11:140

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн Стэнлийн цомын төлөөх финалын цувралын тав дахь тоглолтод "Эдмонтон Ойлерс" багийн хоккейчид "Флорида Пантерс" багийг талбайд нь 5:3-аар хожиж, цувралыг сунгалаа.

"Ойлерс" багаас Коннор Браун (6 дахь минут), Зак Хайман (22), Коннор Макдэвид (26, 60), Кори Перри (32) нар, талбайн эздээс Мэттью Ткачук (27), Эван Родригес (33), Оливер Экман-Ларссон (45) нар шайб оруулжээ. "Пантерс" багийн хаалгач Сергей Бобровский 23 цохилтын 19-ийг нь хаасан байна.

"Ойлерс" багийн ахлагч Коннор Макдэвид “гоол+дамжуулалт” системээр 4 (2+2) оноо авчээ.

Таван тоглолтын дараа "Флорида Пантерс" цувралыг 3-2-оор тэргүүлж байна. Цувралын зургаа дахь тоглолт зургаадугаар сарын 22-нд Эдмонтон хотод болно.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Z үеийн ажилчдад ажлын байрандаа дасан зохицоход хэрхэн туслах вэ?
02025-3-11 20:26
Ажилчдын идэвх муу байна уу? Тогтмол хянаж, урамшуулах нь шийдэл биш гэж судлаачид үзэж байна
02025-2-25 16:06
Хиймэл оюун ухаанаар ажилд шалгаруулж авах үйл явцыг сайжруулах арай болоогүй гэв
02025-2-24 15:29
Зайнаас, уян хатан болон хосолсон ажлын талаар сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс
12025-2-22 18:09
Амжилтад хүрэх стратеги: Байгууллагаа ажлын 4 өдөртэй болгохдоо хэрэгжүүлэх шилдэг зөвлөмжүүд
02025-2-20 14:21
Их Британид амьдрах өртгийн хямрал дахин нүүрлэж, хүний нөөцийн ажилчдад асуудал тулгарлаа.
02025-2-17 11:12
Meta компани бүтээмж султай ажилчдаа халж эхэлжээ.  
02025-2-13 18:29
Хортой бүтээмжийг өөгшүүлдэг ажлын байрны дөрвөн шинж
12025-2-2 15:26
АНУ-д нохойтой оффисууд тренд болж байна
12025-1-30 12:59
Тохиролцох урлаг: амжилтад хөтлөх арга замууд
12025-1-25 15:41

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас