Агаарын бохирдлоос болж хорт хавдартай хүмүүс зүрхний өвчинд өртөж байна
2024, 6 сарын 24. 14:510

БНХАУ-ын Ухань дахь анагаах ухааны Тонжи коллежийн зүрхний эмч Шиаочуан Раогоор ахлуулсан эрдэмтдийн сүүлийн үеийн нэгэн судалгаанаас үзэхэд РМ2.5 нарийн тоосонцор ихтэй агаараар түр зуурхан ч болтугай амьсгалах нь хорт хавдартай өвчтөний хувьд зүрх судасны өвчнөөр өвдөх, цаашлаад нас барах магадлалыг огцом нэмдэг байна.

Тэд 2000-2023 онд хийгдсэн агаарын бохирдолтой холбоотой эрүүл мэндийн салбарын судалгаануудыг нэг бүрчлэн нарийн шинжилж үзээд, бохир агаараар амьсгалсан хорт хавдартай өвчтөнүүд харьцангуй цэвэр агаарт амьдардаг өвчтөнүүдийг бодвол зүрх судасны өвчнөөр давхар өвдсөн, нас барсан тохиолдол илт өндөр байгааг тогтоосон байна.

Үүнээс өмнө ч РМ2.5 тоосонцор цусны даралт ихсэх, атеросклероз, зүрхний шигдээс, цус харвалт зэрэгтэй холбоотой хэмээн олон судалгаагаар баталж байсан юм. Жишээлбэл, 2019 оны нэгэн судалгааны үр дүнд агаарын бохирдлоос шалтгаалан дэлхийд жилд дунджаар 6.7 сая хүн нас бардаг бөгөөд ялангуяа уушгины хорт хавдраар нас барагсдын 15.1 хувь нь РМ2.5 тоосонцроос шууд шалтгаалдаг гэдгийг баталж байсан юм.

Иймд судлаачид зүрх судасны өвчтэй, хорт хавдартай хүмүүс болон тэдний асран хамгаалагч нарт бохир агаараар аль болох бага амьсгалах, агаар бохир өдөр гадуур явахдаа N95/N99 зэрэг нарийн тоосонцроос хамгаалах стандартын амны хаалт зүүж хэвших, дотоод орчинд агаар цэвэршүүлэгч, агааржуулагч, сэрүүцүүлэгч, халуунаар үлээгч төхөөмжүүдийнхээ ариун цэвэр болон чанарыг сайжруулахыг зөвлөжээ.

Эх сурвалж: FORBES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Z үеийн ажилчдад ажлын байрандаа дасан зохицоход хэрхэн туслах вэ?
02025-3-11 20:26
Ажилчдын идэвх муу байна уу? Тогтмол хянаж, урамшуулах нь шийдэл биш гэж судлаачид үзэж байна
02025-2-25 16:06
Хиймэл оюун ухаанаар ажилд шалгаруулж авах үйл явцыг сайжруулах арай болоогүй гэв
02025-2-24 15:29
Зайнаас, уян хатан болон хосолсон ажлын талаар сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс
12025-2-22 18:09
Амжилтад хүрэх стратеги: Байгууллагаа ажлын 4 өдөртэй болгохдоо хэрэгжүүлэх шилдэг зөвлөмжүүд
02025-2-20 14:21
Их Британид амьдрах өртгийн хямрал дахин нүүрлэж, хүний нөөцийн ажилчдад асуудал тулгарлаа.
02025-2-17 11:12
Meta компани бүтээмж султай ажилчдаа халж эхэлжээ.  
02025-2-13 18:29
Хортой бүтээмжийг өөгшүүлдэг ажлын байрны дөрвөн шинж
12025-2-2 15:26
АНУ-д нохойтой оффисууд тренд болж байна
12025-1-30 12:59
Тохиролцох урлаг: амжилтад хөтлөх арга замууд
12025-1-25 15:41

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас