
Испанийн шигшээ баг Германд болж буй Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 1/8 шигшээд Гүржийн багийг хожиж, шөвгийн наймд шалгарсан дөрөв дэх баг боллоо.
Европын гурван удаагийн аварга Испанийн шигшээ багийн тоглогчид Гүржийн багийг 4:1-ээр буулган авсан байна. Хожсон багаас Родри (39 дэх минут), Фабиан Руиз (51), Нико Уильямс (75), Дани Олмо (83) нар гоолдсон бол Робин Ле Нормант (18) өөрийн хаалганд бөмбөг оруулжээ.
Испанийн шигшээ багийн 16 настай тоглогч Ламин Ямаль “Евро-2024” тэмцээнд хоёр дахь гоолын дамжуулалтаа өглөө.
Түүхэндээ анх удаа Европын аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатанд шалгарсан Гүржийн шигшээ баг тэмцээнийг ийнхүү дуусгалаа. Испаничууд хагас шигшээд шалгарахын төлөөх тоглолтод тэмцээнийг зохион байгуулагч Германы шигшээ багтай өрсөлдөнө. Тоглолт долоодугаар сарын 5-нд Штутгарт хотод болно.
Эх сурвалж: МОНЦАМЭ