Парисын олимпыг хойшлуулж магадгүй гэх мэдээлэлтэй холбогдуулан ОУОХ мэдэгдэл гаргажээ
2024, 7 сарын 4. 17:230

Францын нийслэл Парис хотноо болох зуны Олимпын наадмыг цуцалж магадгүй гэх мэдээлэл тарсантай холбогдуулан Олон улсын олимпын хорооноос /ОУОХ/ мэдэгдэл гаргалаа.

Тодруулбал, долоодугаар сарын 4-нд хэвлэгдэх “Le Point” сонины нийтлэлээс болж наадмыг хойшлуулах эсвэл цуцалж магадгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсан байна. Уг нийтлэлд "Олимпын наадмыг эхлэхээс 3 долоо хоногийн өмнө цуцлахаар төлөвлөж байгаа бөгөөд цуцлах болсны шалтгаан нь Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон парламентын ээлжит сонгуулийн дараа тус улсад иргэний дайн дэгдэх эрсдэлтэй гэж мэдэгдсэнтэй холбоотой" гэж бичсэн байсан аж. Тус улсад парламентын ээлжит бус сонгуулийн эхний шат өнгөрсөн ням гарагт болж, хэт барууны үзэл баримтлалтай "Үндэсний нэгдэл" нам болон түүний эвслийн хүчнүүд ялсан билээ. Сонгуулийн дараа зүүний намуудын эвсэл болох "Ардын шинэ фронт"-ыг дэмжигчид эсэргүүцлийн жагсаал хийсэн юм.

“Энэ бол Франц болон тус улсын Ерөнхийлөгчийн эсрэг мөн ОУОХ, Олимпын наадмын эсрэг явуулж буй хуурамч мэдээллийн кампанит ажлын нэг хэсэг гэдэг нь тодорхой. Энэ мэдээлэл ямар нэгэн бодит мэдээлэлд үндэслээгүй бөгөөд ОУОХ-ны ерөнхийлөгч болон нийт Олимпын хөдөлгөөнийхөн Парис хотноо болох гайхамшигт Олимпын наадмыг тэсэн ядан хүлээж байна" гэж ОУОХ-ны албан ёсны мэдэгдэлд дурджээ.

Парист болох Олимпын наадам долоодугаар сарын 26-нд эхэлж, наймдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Z үеийн ажилчдад ажлын байрандаа дасан зохицоход хэрхэн туслах вэ?
02025-3-11 20:26
Ажилчдын идэвх муу байна уу? Тогтмол хянаж, урамшуулах нь шийдэл биш гэж судлаачид үзэж байна
02025-2-25 16:06
Хиймэл оюун ухаанаар ажилд шалгаруулж авах үйл явцыг сайжруулах арай болоогүй гэв
02025-2-24 15:29
Зайнаас, уян хатан болон хосолсон ажлын талаар сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс
12025-2-22 18:09
Амжилтад хүрэх стратеги: Байгууллагаа ажлын 4 өдөртэй болгохдоо хэрэгжүүлэх шилдэг зөвлөмжүүд
02025-2-20 14:21
Их Британид амьдрах өртгийн хямрал дахин нүүрлэж, хүний нөөцийн ажилчдад асуудал тулгарлаа.
02025-2-17 11:12
Meta компани бүтээмж султай ажилчдаа халж эхэлжээ.  
02025-2-13 18:29
Хортой бүтээмжийг өөгшүүлдэг ажлын байрны дөрвөн шинж
12025-2-2 15:26
АНУ-д нохойтой оффисууд тренд болж байна
12025-1-30 12:59
Тохиролцох урлаг: амжилтад хөтлөх арга замууд
12025-1-25 15:41

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас