В.Орбаныг Москвад айлчилна гэж мэдээлжээ
7 сарын 5. 12:480

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан долоодугаар сарын 5-нд Москвад айлчилж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана гэж эрэн сурвалжлах сэтгүүлч Пани Саболч болон "Эрх чөлөө" радиогийн унгар хэлээрх нэвтрүүлгийн редакц Унгарын засгийн газрын эх сурвалжийг эш татан пүрэв гарагт мэдээлжээ.

В.Орбаныг Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сиярто айлчлалд дагалдан явах аж. Уг мэдээлэлтэй холбоотойгоор Европын удирдагчид санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Тухайлбал, Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель мэдэгдэхдээ, Европын Холбоог /ЕХ/ ээлжлэн даргалж байгаа улс ЕХ-ны нэрийн өмнөөс ОХУ-тай хэлэлцээ хийх эрхгүй гэжээ. "Европын Зөвлөл Орос бол түрэмгийлэгч, Украин бол хохирогч гэж маш тодорхой тодорхойлсон. Украин улсгүйгээр Украины талаар ямар ч яриа хэлэлцээ хийх боломжгүй" гэж тэрбээр олон нийтийн Х сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна.

Польшийн Ерөнхий сайд Дональд Туск мөн В.Орбанаас үнэхээр Москва руу явах гэж байгаа эсэхийг асуужээ. Тэрбээр Х хуудсандаа “@PM_ViktorOrban таны Москвад айлчлах тухай цуурхал үнэн үү эсвэл үгүй юу?” гэж бичсэн байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков В.Орбаны Москвад айлчилна гэх мэдээллийг батлаагүй, бас үгүйсгээгүй байна.

В.Орбан бол 2022 онд Оросын цэргүүд Украин руу довтолсноос хойш Кремльтэй харилцаагаа хадгалсан Европын Холбооны цорын ганц удирдагч юм.

Түүний Орост хийх айлчлалын талаар Унгарын засгийн газар "AFP" агентлагт тайлбар өгөхөөс татгалзжээ.

В.Орбан, В.Путин нар хамгийн сүүлд 2023 оны аравдугаар сард Бээжинд уулзаж, эрчим хүчний хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн юм.

Унгарын Ерөнхий сайд мягмар гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Киевт уулзсан бөгөөд айлчлалынхаа үеэр тэрбээр энхийн хэлэлцээг түргэтгэхийн тулд Оростой түр гал зогсоох талаар бодож үзэхийг Украины Ерөнхийлөгчид хандан уриалжээ. В.Зеленский хариуд нь олон улсын түншүүдтэй хамтран энх тайванд хүрэх Киевийн алхмуудыг дэмжихийг Орбанд уриалсан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
22024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
22024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50