Т.Кубог авахын тулд 65 саяыг санал болгожээ
2024, 7 сарын 22. 11:420

Английн “Ливерпүүл” клуб одоогоор “Реал Сосьедад” багт тоглож буй хагас хамгаалагч Такэфүша Кубо-той гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тухай Японы Sponichi сонинд бичжээ.

Ливерпүүлийн удирдлага өдгөө 23 настай Японы хөлбөмбөгчнийг багтаа авахын тулд Испанийн клубт 65 сая еврог санал болгож байгаа бөгөөд гэрээ байгуулсан тохиолдолд Кубо жилд 15 сая еврогийн цалин авах юм.

Хагас хамгаалагч Кубо “Реал Сосьедад” багт 2022 оны 7 дугаар сараас хойш тоглож байгаа бөгөөд түүнтэй байгуулсан гэрээ 2029 оны 6 дугаар сарын сүүлчээр дуусгавар болно. 2023/2024 оны улиралд тэрбээр тус багийн бүрэлдэхүүнд 41 тоглолтонд оролцохдоо 7 гоол оруулж, 5 оновчтой дамжуулалт хийжээ.

Transfermarkt цахим хуудсанд бичсэнээр бол, Ливерпүүлтэй гэрээ байгуулсан тохиолдолд Т.Кубо Японы түүхэн дэх хамгийн үнэ цэнтэй, хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчин болох юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Z үеийн ажилчдад ажлын байрандаа дасан зохицоход хэрхэн туслах вэ?
02025-3-11 20:26
Ажилчдын идэвх муу байна уу? Тогтмол хянаж, урамшуулах нь шийдэл биш гэж судлаачид үзэж байна
02025-2-25 16:06
Хиймэл оюун ухаанаар ажилд шалгаруулж авах үйл явцыг сайжруулах арай болоогүй гэв
02025-2-24 15:29
Зайнаас, уян хатан болон хосолсон ажлын талаар сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс
12025-2-22 18:09
Амжилтад хүрэх стратеги: Байгууллагаа ажлын 4 өдөртэй болгохдоо хэрэгжүүлэх шилдэг зөвлөмжүүд
02025-2-20 14:21
Их Британид амьдрах өртгийн хямрал дахин нүүрлэж, хүний нөөцийн ажилчдад асуудал тулгарлаа.
02025-2-17 11:12
Meta компани бүтээмж султай ажилчдаа халж эхэлжээ.  
02025-2-13 18:29
Хортой бүтээмжийг өөгшүүлдэг ажлын байрны дөрвөн шинж
12025-2-2 15:26
АНУ-д нохойтой оффисууд тренд болж байна
12025-1-30 12:59
Тохиролцох урлаг: амжилтад хөтлөх арга замууд
12025-1-25 15:41

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас