Марадонагийн футболкийг үнэ хаялцуулна
2024, 7 сарын 23. 10:280

1986 оны ДАШТ-ний хагас шигшээ тоглолтын үеэр домогт хөлбөмбөгчин Диего Марадонагийн өмсөж байсан футболкийг үнэ хаялцуулан худалдахаар шийдвэрлэсэн тухай Sotheby's дуудлага худалдааны ордны цахим хуудсанд мэдээлжээ.

Уг тоглолтод Марадона хоёр гоол оруулснаар Аргентины шигшээ баг Бельгийн шигшээг 2:0 харьцаагаар хожиж, финалд шалгарсан билээ. Тоглолтын дараа Марадона, Бельгийн хаалгач Жан-Мари Пфафф нар футболкоо солилцжээ. Финалын тоглолтод аргентинчууд Германы багийг 3:2-оор хожсоноор хоёрдахь удаагаа дэлхийн аварга болсон билээ. Тэр цагаас хойш Марадонагийн өмсгөлийг Бельгийн хаалгач хадгалсаар иржээ.

8 дугаар сарын 2-нд болох дуудлага худалдааны анхны үнэ нь 700 мянган доллар бөгөөд Sotheby's ордны шинжээчдийн таамаглаж байгаагаар, домогт хөлбөмбөгчний футболк 800 мянгаас 1,2 сая долларын үнэд хүрэх бололтой.

Ташрамд дурдахад, 2022 оны 5 дугаар сард болсон Sotheby's-ийн дуудлага худалдааны явцад 1986 оны ДАШТ-ний шөвгийн наймд Англитай хийсэн тоглолтын үеэр Марадонагийн өмсөж байсан футболк 9,3 сая долларын үнэ хүрчээ. Энэ бол тамирчин хүний футболк хамгийн өндөр үнээр зарагдсан тохиолдол юм. Тухайн үед Марадона, Английн багийн хагас хамгаалагч Стив Хож нар футболкоо солилцсон байна. Энэ тоглолтын үеэр Марадона гараараа гоол оруулсан билээ.

Домогт хөлбөмбөгчин Марадона 2020 оны 11 дүгээр сарын 25-нд 60 насандаа таалал төгссөн билээ. Олон улсын хөл бөмбөгийн холбооноос /ФИФА/ явуулсан санал асуулгын дүнгээр Марадонаг XX зууны шилдэг хөлбөмбөгчин гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Z үеийн ажилчдад ажлын байрандаа дасан зохицоход хэрхэн туслах вэ?
02025-3-11 20:26
Ажилчдын идэвх муу байна уу? Тогтмол хянаж, урамшуулах нь шийдэл биш гэж судлаачид үзэж байна
02025-2-25 16:06
Хиймэл оюун ухаанаар ажилд шалгаруулж авах үйл явцыг сайжруулах арай болоогүй гэв
02025-2-24 15:29
Зайнаас, уян хатан болон хосолсон ажлын талаар сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс
12025-2-22 18:09
Амжилтад хүрэх стратеги: Байгууллагаа ажлын 4 өдөртэй болгохдоо хэрэгжүүлэх шилдэг зөвлөмжүүд
02025-2-20 14:21
Их Британид амьдрах өртгийн хямрал дахин нүүрлэж, хүний нөөцийн ажилчдад асуудал тулгарлаа.
02025-2-17 11:12
Meta компани бүтээмж султай ажилчдаа халж эхэлжээ.  
02025-2-13 18:29
Хортой бүтээмжийг өөгшүүлдэг ажлын байрны дөрвөн шинж
12025-2-2 15:26
АНУ-д нохойтой оффисууд тренд болж байна
12025-1-30 12:59
Тохиролцох урлаг: амжилтад хөтлөх арга замууд
12025-1-25 15:41

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас