
GO PLAY 2024 SUMMER CAMP “WHERE FUN MEET LEARNING” Game based learning experiential
PLAY ACADEMY нь Дэлхийн иргэнийг бэлдэж, насан туршийн боловсролыг хувь хүнд чиглэсэн тоглоомын аргаар зааж сургаж, дадлагажих боломжоор нь хангасан зуны сургалт юм. Мөн, сургалтын онцлог нь START UP сэтгэлгээг эзэмших бөгөөд бие даан амьдрах ур чадварыг хөгжүүлэх юм. Тоглоомын аргаар сургах уг арга зүйг цаашлаад Монголын боловсролын системд цоо шинэ сургах арга барил болгон нэвтрүүлэх эрхэм зорилготой байгаа.
Сургалтад ашиглах үндсэн арга нь:
Тоглоомд суурилсан сургалт/Game-Based Learning/: Энэхүү арга нь динамик байдлаар сэтгэл зүйн боловсролд суурилан, сурсан мэдлэгээ туршиж, баталгаажуулах хэрэгцээнд тулгуурлан бий болсон.
Сургалтын арга барил:
- Design thinking буюу системтэйгээр аливаа зүйлийг жижиглэн сэтгэх арга,
- Systems thinking буюу аливаа зүйлийг томоор сэтгэх арга,
- Хакатон /Хамтран суралцах/ буюу богино хугацаанд багаар ажиллан өөрийн төсөл санаагаа гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэн хөрөнгө оруулалт татах, бусдыг ятган үнэмшүүлэх сургалтын үйл явц юм.
Дээрх сургалтын арга барилд суралцсанаар амьдралынхаа ямар ч харилцааны түвшинд бэлтгэгдэж, өөрийн амьдралын үнэ цэн, утга учрыг олж танихад туслах болно.
PLAY ACADEMY нь та бүхэнд зориулж энэ зун хамгийн анхны SUMMER CAMP буюу зуны сургалтаа зарлаж байна.
Хамтдаа тоглож, Хамтдаа хөгжье уриа дор хөгжилтэй байдлаар насан туршийн боловсролыг эзэмшүүлэх зуны зугаатай 14 хоногийн сургалт эхлэхэд бэлэн боллоо.
GO PLAY 2024-Д ХЭН ХАМРАГДАХ ВЭ?
- 13-17 насны хүүхдүүд
- Мэргэжлээ хараахан сонгож амжаагүй байвал
- Мэргэжлээ сонгосон ч түүнийгээ илүү сайн судалж, мэдмээр байвал
- Ирээдүйд ямар хүн болмоор байгаагаа тодорхойлж амжаагүй байвал
- Ирээдүйд хэн болохоо тодорхойлчихсон ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал
- Зүгээр л хариуцлагатай иргэн, аз жаргалтай хүн болмоор байвал
- Ямар ч хамаагүй чиглэлээр нэг түвшин ахимаар байвал
- Нөхөрлөлийн үнэ цэнийг танимаар байвал
- Ер нь зүгээр л зуныг зугаатай, дурсамжтай өнгөрүүлмээр байвал GO PLAY 2024 Summer Camp нэгдээд үзээрэй.
"GO PLAY 2024" SUMMER CAMP-С ЮУ СУРАХ ВЭ?
- Эцэг эхтэйгээ хэцүү яриаг өрнүүлж, эрүүл харилцаатай болно
- Эрүүл амьдралын хэв маягтай болно
- Сэтгэл зүйгээ удирдаж сурна
- Өөрийн бизнес санаагаа танилцуулж сурна
- Гадаадад бие даан амьдрахад бэлэн болно
- Өөрийн бизнес болон ямар ч төсөл дээр системтэй сэтгэж, загварчилж сурна
- Асуудалтай нүүр тулж сурна
- Эрүүл нөхөрлөл, үерхлийн харилцааг бий болгож сурна
- Эцэст нь хувь хүн, бие хүнээ цогцоор нь таньж, илэрхийлнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Фэйсбүүк: Go Play Academy
Инстаграм: goplay.academy
Та хүүхдийнхээ ирээдүйн насан туршийн боловсролын төлөө хөрөнгө оруулалт хийхийг хүсэж байвал бүртгэлээ баталгаажуулж доорх дансанд төлбөрөө шилжүүлээрэй.
Хэзээ: 2024.08.05-2024.08.18
Хаана: Тэрэлжид "Үй цай сургууль"- ийн хүүхдийн зусланд
Хураамж: 1000 доллароос 30% хямдраад 700 USD /Тухай өдрийн ханшаар/
Жич: Ойролцоогоор 2.4 сая ₮
Үнийн дүнд: Хоол, Унаа, Байр, PLAYBOX surprise package, Jersey буюу пудволк, Зөвхөн таны хүүхдэд зориулсан сэтгэл зүйн онцлогийг нь илрүүлэх гарын авлага г.м.
ЕРДӨӨ 60 ХҮҮХЭД БҮРТГЭХ ТУЛ ТА АМЖИЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ.
Төлбөр баталгаажуулах мэдээлэл
Данс: 456199869
Данс эзэмшигч: ХАППИМЭССИ ВЭЛБИНГ КОНСАЛТИНГ ХХК
Банк: ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Гүйлгээний утга: Утасны дугаар, нэр
Go Play 2024 дээр ирж ХАМТДАА ТОГЛОЁ, ХАМТДАА ХӨГЖЬЕ.
Play Academy Start-Up and Innovation ахлах сургууль тун удахгүй!
Эх сурвалж: GO PLAY ACADEMY