Хар салхины улмаас Олимпын эрхээ хасуулжээ
2024, 7 сарын 24. 10:530

Интернэтийн сүлжээ тасарсны улмаас Ямайкийн хөнгөн атлетикийн эмэгтэй тамирчин Парисын Олимпод оролцох боломжгүй болсон тухай Jamaica Observer сонинд мэдээлсэн байна.

Учир нь, дүүгүүр шидэлтийн тамирчин Найока Клунисийн мэдүүлгийг Ямайкийн Хөнгөн атлетикийн холбооноос цаг тухайд нь тэмцээн зохион байгуулагчдад илгээж амжаагүй бөгөөд энэ нь “Берил” гэдэг хар салхины улмаас Ямайк улсад цахилгаан эрчим хүч, интернэтийн сүлжээ тасарсантай холбоотой ажээ.

Үүнтэй холбогдуулан Клунис Спортын арбитрын шүүхэд өргөдөл гаргасан боловч шүүх хүлээж аваагүй ба түүний Олимпын эрхийг Украины тамирчин Ирина Климец-д шилжүүлэн олгожээ.

Болсон явдалд харамсаж байгаагаа Ямайкийн Хөнгөн атлетикийн холбоо илэрхийлээд, тамирчин эмэгтэйг тэмцээнд оролцуулахын тулд бүхий л арга хэмжээг авч, Олон улсын Олимпын хороо, Дэлхийн хөнгөн атлетикийн холбоонд /World Athletics/ хандсан гэдгээ мэдэгдсэн байна.

Өдгөө 28 настай Клунис бол хөнгөн атлетикийн ДАШТ-ний дүүгүүр шидэлтийн төрөлд Ямайкийг төлөөлөн оролцсон анхны бөгөөд цорын ганц эмэгтэй тамирчин юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Z үеийн ажилчдад ажлын байрандаа дасан зохицоход хэрхэн туслах вэ?
02025-3-11 20:26
Ажилчдын идэвх муу байна уу? Тогтмол хянаж, урамшуулах нь шийдэл биш гэж судлаачид үзэж байна
02025-2-25 16:06
Хиймэл оюун ухаанаар ажилд шалгаруулж авах үйл явцыг сайжруулах арай болоогүй гэв
02025-2-24 15:29
Зайнаас, уян хатан болон хосолсон ажлын талаар сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс
12025-2-22 18:09
Амжилтад хүрэх стратеги: Байгууллагаа ажлын 4 өдөртэй болгохдоо хэрэгжүүлэх шилдэг зөвлөмжүүд
02025-2-20 14:21
Их Британид амьдрах өртгийн хямрал дахин нүүрлэж, хүний нөөцийн ажилчдад асуудал тулгарлаа.
02025-2-17 11:12
Meta компани бүтээмж султай ажилчдаа халж эхэлжээ.  
02025-2-13 18:29
Хортой бүтээмжийг өөгшүүлдэг ажлын байрны дөрвөн шинж
12025-2-2 15:26
АНУ-д нохойтой оффисууд тренд болж байна
12025-1-30 12:59
Тохиролцох урлаг: амжилтад хөтлөх арга замууд
12025-1-25 15:41

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас