Тэрбумаас давсан орлоготой түүхэн дэх анхны хөл бөмбөгийн клуб - "Реал Мадрид"
2024, 7 сарын 24. 13:131

Нэг улирлын хугацаанд 1 тэрбум еврогоос дээш орлого олсон түүхэн дэх анхны хөл бөмбөгийн клуб нь Мадридын “Реал” боллоо. Энэ тухай тус клубын хэвлэлийн алба мэдээлжээ.

Тоглогчдын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мөнгөний эргэлтийг тооцохгүйгээр “Реал”-ын үйл ажиллагааны орлого €1,073 болсон нь өмнөх оныхтой харьцуулахад 27 хувиар илүү байна. Өмнөх 2022/2023 оны улиралд тус клубын орлого 843 сая евро байсан юм. Харин санхүүгийн жилийн цэвэр ашиг нь 16 сая еврод хүрч, өмнөх оны үзүүлэлтээс 32 хувиар давжээ. Түүнчлэн клубын өөрийн хөрөнгөний хэмжээ 547,1 сая евро болсон нь өмнөх улирлынхтай харьцуулахад 16 сая еврогоор нэмэгджээ.

Санхүүгийн тайланд тус клубын "Сантьяго Бернабеу" цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэх төслийн санхүүжилтийг тусгаагүй байна.

Сануулан дурдахад, 2023/2024 оны улиралд тус клуб Аваргуудын лигт түрүүлж, Испанийн аварга шалгаруулах тэмцээнд 95 оноотойгоор аваргалж, Испанийн Супер цомын эзэн болсон билээ.

Саяхан тус клуб 25 настай Францын довтлогч Килиан Мбаппег 5 жилийн гэрээгээр эгнээндээ элсүүлсэн юм.

2024/2025 оны улирлын Испанийн аварга шалгаруулах тэмцээн 8 дугаар сарын 15-нд эхлэх бөгөөд “Реал Мадрид” баг 18-ны өдөр “Мальорка” клубын талбайд эхний тоглолтоо хийнэ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
   /
2024, 7 сарын 24. 13:45

m66n66ý6mynm8

Онцлох мэдээ
Z үеийн ажилчдад ажлын байрандаа дасан зохицоход хэрхэн туслах вэ?
02025-3-11 20:26
Ажилчдын идэвх муу байна уу? Тогтмол хянаж, урамшуулах нь шийдэл биш гэж судлаачид үзэж байна
02025-2-25 16:06
Хиймэл оюун ухаанаар ажилд шалгаруулж авах үйл явцыг сайжруулах арай болоогүй гэв
02025-2-24 15:29
Зайнаас, уян хатан болон хосолсон ажлын талаар сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс
12025-2-22 18:09
Амжилтад хүрэх стратеги: Байгууллагаа ажлын 4 өдөртэй болгохдоо хэрэгжүүлэх шилдэг зөвлөмжүүд
02025-2-20 14:21
Их Британид амьдрах өртгийн хямрал дахин нүүрлэж, хүний нөөцийн ажилчдад асуудал тулгарлаа.
02025-2-17 11:12
Meta компани бүтээмж султай ажилчдаа халж эхэлжээ.  
02025-2-13 18:29
Хортой бүтээмжийг өөгшүүлдэг ажлын байрны дөрвөн шинж
12025-2-2 15:26
АНУ-д нохойтой оффисууд тренд болж байна
12025-1-30 12:59
Тохиролцох урлаг: амжилтад хөтлөх арга замууд
12025-1-25 15:41

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас