Тайванийн Foxconn компани Хятадад 1 тэрбум юанийн бизнесийн шинэ төв байгуулна
2024, 7 сарын 25. 4:510

Reuters агентлагийн орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээлснээр, Apple-ийн хамгийн том түнш Тайванийн Foxconn компани Хятадад 1 тэрбум юаниар хэмжигдэх хөрөнгө оруулалт хийж, бизнесийн шинэ төв байр барихаар болсон тухай онцолжээ.

Тодруулбал мөн өдөр Foxconn компани БНХАУ-ын Хэнань мужийн Жэнжоу хотод ойролцоогоор 283 га талбай бүхий бизнесийн шинэ төв байгуулахад чиглэсэн стратегийн гэрээг Хэнань мужийн засаг захиргаатай үзэглэсэн байна. Энэхүү гэрээний хөрөнгө оруулалт 1 тэрбум юаниар хэмжигдэж буй аж.

Тус гэрээнд тусгаснаар Хэнань мужийн засаг захиргаа Foxconn-ийн Жэнжөү хотод бизнесийн шинэ төв байр барихад дэмжлэг үзүүлэх бол Foxconn компанийн зүгээс Хэнань мужид дэлхийн хэмжээний аж үйлдвэрийн сүлжээ болон экосистем байгуулахад анхааран ажиллахаар тохиролцсон аж.

Тайванийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Foxconn компани энэхүү хөрөнгө оруулалтаар дамжуулан цахилгаан автомашин, батарей, эрүүл мэндийн салбар дахь цахимжилт, робот техниктэй холбоотой бизнесээ улам өргөжүүлэн хөгжүүлнэ гэж дурдсан байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Foxconn Хэнань мужид төв байр барьж, шинэ болон үндсэн технологийн судалгаанд анхаарлаа хандуулах шинэ бизнес төлөвлөгөөгөө зарласан ч хөрөнгө оруулалтын хэмжээг тухайн үед зарлаагүй юм.

Foxconn нь Жэнжоу, Шэньжэн зэрэг Хятадын хэд хэдэн бүс нутагт томоохон үйлдвэр байгуулж олон зуун мянган хятадуудыг ажлын байраар хангадаг билээ. Тодруулбал, дэлхийн зах зээлд нийлүүлж буй iPhone утасны 80 гаруй хувийг Жэнжоу хот дахь үйлдвэрт үйлдвэрлэдэг байна.

Тус компанийн энэ удаагийн шийдвэр нь Тайванийн компаниуд Хятадын зах зээлийг олноор орхиж буй үетэй давхцаж байгаа нь олны анхаарлыг татаж буй юм.

2010 оноос хойш Тайванийн Хятадыг чиглэсэн хөрөнгө оруулалт буурсаар байгаа ба өнгөрсөн жил өмнөх оныхоос бараг 40 хувиар буурч, дөнгөж 4,17 тэрбум ам. долларт хүрчээ. Харин Тайванийн гадаад дахь хөрөнгө оруулалт Вьетнам, Сингапур, Индонез, Малайз, Тайланд руу хурдацтай шилжсээр байна.

Эх сурвалж: SBS Biz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Z үеийн ажилчдад ажлын байрандаа дасан зохицоход хэрхэн туслах вэ?
02025-3-11 20:26
Ажилчдын идэвх муу байна уу? Тогтмол хянаж, урамшуулах нь шийдэл биш гэж судлаачид үзэж байна
02025-2-25 16:06
Хиймэл оюун ухаанаар ажилд шалгаруулж авах үйл явцыг сайжруулах арай болоогүй гэв
02025-2-24 15:29
Зайнаас, уян хатан болон хосолсон ажлын талаар сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс
12025-2-22 18:09
Амжилтад хүрэх стратеги: Байгууллагаа ажлын 4 өдөртэй болгохдоо хэрэгжүүлэх шилдэг зөвлөмжүүд
02025-2-20 14:21
Их Британид амьдрах өртгийн хямрал дахин нүүрлэж, хүний нөөцийн ажилчдад асуудал тулгарлаа.
02025-2-17 11:12
Meta компани бүтээмж султай ажилчдаа халж эхэлжээ.  
02025-2-13 18:29
Хортой бүтээмжийг өөгшүүлдэг ажлын байрны дөрвөн шинж
12025-2-2 15:26
АНУ-д нохойтой оффисууд тренд болж байна
12025-1-30 12:59
Тохиролцох урлаг: амжилтад хөтлөх арга замууд
12025-1-25 15:41

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас