АНУ-ын орон сууцны үнэ тавдугаар сард өмнөх оныхоос 6.8 хувиар өсөж бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ
2024, 8 сарын 1. 10:130

Өнгөрөгч тавдугаар сард АНУ-ын томоохон хотуудын орон сууцны үнэ түүхэн дээд хэмжээнд хүртлээ өсжээ.

S&P Dow Jones индекс тавдугаар сард 20 хотын орон сууцны үнийн индекс өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.8 хувиар өсөж бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрсэн тухай мэдээлэв. Энэ үзүүлэлт нь Dow Jones-ийн гаргасан шинжээчдийн таамаглалтай нийцсэн ба өмнөх сарынхаас 0.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Хотоор нь авч үзвэл Нью-Йоркийн орон сууцны үнэ 9.4 хувиар өссөн нь хамгийн огцом өсөлтийг харуулсан бол Сан Диего 9.1 хувь, Лас Вегас 8.6 хувиар тус тус удаалсан байна.

АНУ-ын орон сууцны үнэ ийнхүү түүхэн дээд хэмжээнд хүртлээ өссөн явдал нь удаан хугацаанд үргэлжилж буй зээлийн хүүгийн өсөлтөөс гадна зах зээл дэх орон сууцны нийлүүлэлт буурсантай холбоотой гэж шинжээчид үзэж буй аж.

Хэдийгээр орон сууцны үнэ урьд өмнө байгаагүй дээд цэгтээ хүрсэн ч өсөлтийн хурдаар нь тооцвол өмнөх оныхоос 7.3 хувь, өмнөх сараас 0.4 хувиар өссөн өнгөрөгч 4-р сартай харьцуулахад арай удааширсан дүр зураг ажиглагдаж буй юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35