Наран дээр X түвшний хүчтэй дэлбэрэлтүүд болжээ
2024, 8 сарын 6. 17:270

Өчигдөр буюу даваа гарагт Наран дээр хамгийн өндөр буюу Х зэрэглэлийн дэлбэрэлт болсныг ОХУ-ын Холбооны төсөвт байгууллага болох Геофизикийн хавсарга судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд бүртгэн авчээ.

“Москвагийн цагаар наймдугаар сарын 5-ны өдрийн 13:40 цагт Нарны 3767 (S10W88) бүлэг толбоны рентген давтамжийн хязгаар дотор Х1.7 зэрэглэлийн дэлбэрэлт 30 минутын хугацаанд болсныг бүртгэн авлаа. Дэлбэрэлтийн дүнд II спектр хэлбэрийн (V=171 км/ сек) цацраг идэвхт туяа ялгарсан “ гэж хүрээлэнгийн мэдээлэлд дурдсан байна.

Үүний зэрэгцээ M1.0, M1.2/SF, M6.1/1N, M1.7 зэрэглэлийн дэлбэрэлтүүд бүртгэгджээ.

Наран дээр болж буй дэлбэрэлтүүдийг цацраг идэвхт туяаны ялгаралтаас хамааруулан A, B, C, M ба X гэсэн 5 зэрэглэлд хуваадаг байна. Хамгийн доод ангилал буюу A0.0 нь Дэлхийн тойрог замын 1 хав.дөр.м талбайд 10 нВт хэмжээний туяа ялгарч буйг тодорхойлдог бөгөөд зэрэглэлийг заасан нэг үсэгнээс нөгөө үсэгт шилжихэд туяаны хүчин чадал 10 дахин нэмэгддэг ажээ. Наран дээр дэлбэрэлт болсноор Нарны плазм цацагддаг бөгөөд плазман үүл Дэлхийд хүрч ирснээр соронзон шуурга үүсдэг байна.

Энэ оны тавдугаар сарын эхээр Нарны плазм цацагдсанаар 2005 оноос хойш үзэгдээгүй соронзон шуурга үүсэж, улмаар тавдугаар сарын 11-ний өдөр хамгийн дээд буюу G5 түвшинд хүрсэн билээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Z үеийн ажилчдад ажлын байрандаа дасан зохицоход хэрхэн туслах вэ?
02025-3-11 20:26
Ажилчдын идэвх муу байна уу? Тогтмол хянаж, урамшуулах нь шийдэл биш гэж судлаачид үзэж байна
02025-2-25 16:06
Хиймэл оюун ухаанаар ажилд шалгаруулж авах үйл явцыг сайжруулах арай болоогүй гэв
02025-2-24 15:29
Зайнаас, уян хатан болон хосолсон ажлын талаар сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс
12025-2-22 18:09
Амжилтад хүрэх стратеги: Байгууллагаа ажлын 4 өдөртэй болгохдоо хэрэгжүүлэх шилдэг зөвлөмжүүд
02025-2-20 14:21
Их Британид амьдрах өртгийн хямрал дахин нүүрлэж, хүний нөөцийн ажилчдад асуудал тулгарлаа.
02025-2-17 11:12
Meta компани бүтээмж султай ажилчдаа халж эхэлжээ.  
02025-2-13 18:29
Хортой бүтээмжийг өөгшүүлдэг ажлын байрны дөрвөн шинж
12025-2-2 15:26
АНУ-д нохойтой оффисууд тренд болж байна
12025-1-30 12:59
Тохиролцох урлаг: амжилтад хөтлөх арга замууд
12025-1-25 15:41

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас