
Европын Холбооны “СВИЧ-Эйшиа” хөтөлбөрийн санхүүжилттэй Монгол улсад эко-тэмдэгжүүлэлтийн тогтолцоог нэвтрүүлэхээр хэрэгжиж буй “Эдийн Засгийн Ногоон Шилжилт” төслийн хүрээнд 8-р сарын 24-26-ны хооронд зохион байгуулагдах "Сэлэнгэ рүү туршлага судлах аялал"-д тус салбарын удирдах түвшний ажилтнуудыг хамрагдахыг урьж байна.
ТУРШЛАГА СУДЛАХ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР:
- Тойрог эдийн засаг, ногоон бизнес болон Байгаль орчин нийгэм засаглалын үнэлгээ, эко шошгожуулалт зэрэг сэдвээр мэргэшсэн багш нарын сургалт
- Сэлэнгэ аймагт байрлах үйлдвэр, хоршоогоор зочилж байгальд ээлтэй сайн туршлагатай танилцах аялал
1. АПУ ДЭЙРИ ХХК - Бяслагийн үйлдвэр
2. М-Си-Эс Кока-Кола ХХК - Vio Millenna Усны үйлдвэр
3. Шаамар сум, Зүүнхараад байрлах хоршоо
- ХБНГУ-д 6 сард зохион байгуулагдсан "Эко-тэмдэг, ногоон шилжилт" туршлага судлах аяллын багийнхны хуримтлуулсан мэдлэг туршлагаас суралцах болно.
Дараах линкээр бүртгүүлнэ үү: https://forms.office.com/e/EWwPPrDd8t
БҮРТГЭЛ ХААГДАХ ХУГАЦАА: 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цаг. Оролцогчдын тоо хязгаартай.
ХОЛБОО БАРИХ: 70135899, 94998693
ЭДИЙН ЗАСГИЙН НОГООН ШИЛЖИЛТ ТӨСЛИЙН ТУХАЙ
Европын Холбооны “СВИЧ-Эйшиа” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах, нөөцийн хэмнэлттэй тойрог эдийн засагт шилжих, улмаар ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготойгоор Пипл ин Нийд ОУТББ, Каритас Чех Репаблик ОУТББ, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо болон Хөгжлийн Шийдэл ТББ хамтран Улаанбаатар хот, Орхон, Сэлэнгэ аймгуудад “Эдийн Засгийн Ногоон Шилжилт” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн зорилго нь хүнс, ус, ундааны салбарын БЖДҮ, жижиглэн худалдаа эрхлэгчдийг салбартаа тогтсон хэв загвараа илүү ногоон, байгальд ээлтэй болгон өөрчлөхөд нь шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх, эко тэмдэгжүүлэлт, баталгаажуулалтыг зах зээлд нэвтрүүлснээр ногоон санхүүжилтэд хүрэх, тойрог эдийн засагт шилжихэд нь дэмжлэг үзүүлэх явдал юм.
ЭДИЙН ЗАСГИЙН НОГООН ШИЛЖИЛТ ТӨСӨЛ
Эх сурвалж: ЭДИЙН ЗАСГИЙН НОГООН ШИЛЖИЛТ ТӨСӨЛ