Амттан үйлдвэрлэгч Mars компани Pringles брэндийг эзэмшигч Kellanova-г өөртөө нэгтгэхээр болжээ
2024, 8 сарын 15. 23:570

 

Бидний сайн танил M&M's үрлэн шоколад үйлдвэрлэгч Америкийн Mars компани Pringles чипсний брэндийг эзэмшдэг Kellanova компанийг 35.9 тэрбум ам.доллароор худалдан авахаар болжээ.

Mars болон Kellanova компаниуд энэ талаарх мэдээг орон нутгийн цагаар 14-ний өдөр зарласан байна.

Mars компанийн гэр бүлд M&Ms, Snickers зэрэг алдартай амттаны брэндүүд болон Royal Canin, Pedigree зэрэг гэрийн тэжээвэр амьтдын хүнсний брэндүүд багтдаг юм.

Харин Kellanova нь багачуудын дуртай Pringles, Cheez-It зэрэг чипс үйлдвэрлэдэг.

Mars компанийн гүйцэтгэх захирал Пол Байрак хэлэхдээ “Бид шоколадан амттан болон чипс зэрэг амны зугааг цаашид тогтвортойгоор хөгжүүлэх том боломжийг атгаж чадлаа” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Энэхүү нэгдэлийн талаарх мэдээлэл гарахтай зэрэгцэн Kellanova компанийн хувьцааны үнэ 7 хувиас давж өсжээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Z үеийн ажилчдад ажлын байрандаа дасан зохицоход хэрхэн туслах вэ?
02025-3-11 20:26
Ажилчдын идэвх муу байна уу? Тогтмол хянаж, урамшуулах нь шийдэл биш гэж судлаачид үзэж байна
02025-2-25 16:06
Хиймэл оюун ухаанаар ажилд шалгаруулж авах үйл явцыг сайжруулах арай болоогүй гэв
02025-2-24 15:29
Зайнаас, уян хатан болон хосолсон ажлын талаар сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс
12025-2-22 18:09
Амжилтад хүрэх стратеги: Байгууллагаа ажлын 4 өдөртэй болгохдоо хэрэгжүүлэх шилдэг зөвлөмжүүд
02025-2-20 14:21
Их Британид амьдрах өртгийн хямрал дахин нүүрлэж, хүний нөөцийн ажилчдад асуудал тулгарлаа.
02025-2-17 11:12
Meta компани бүтээмж султай ажилчдаа халж эхэлжээ.  
02025-2-13 18:29
Хортой бүтээмжийг өөгшүүлдэг ажлын байрны дөрвөн шинж
12025-2-2 15:26
АНУ-д нохойтой оффисууд тренд болж байна
12025-1-30 12:59
Тохиролцох урлаг: амжилтад хөтлөх арга замууд
12025-1-25 15:41

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас