Венецийн кино наадам эхэллээ
2024, 8 сарын 28. 12:460

Венецийн олон улсын кино наадам уламжлал ёсоор Италийн Лидо арал дээр өнөөдөр эхэлж байна.

Энэ онд 81 дэх удаагаа зохиогдож буй кино наадмын дээд шагнал болох "Алтан арслан"-д нийт 21 кино өрсөлдөж буйгаас Америкийн найруулагч Тодд Филлипсийн “Joker: Folie Deux”, Испанийн найруулагч Педро Альмодоварын “The Room Next Door” кинонууд хамгийн өндөр хүлээлтийг үүсгээд байна. Мөн хүн аалзны тухай киногоороо алдартай Жон Уоттсын "Wolfs" кино шагнал хүртэх магадлалтай байна. Найруулагчийн шинэ уран бүтээлд Брэд Питт, Жорж Клуни нар тогложээ.

Энэ удаагийн кино наадмыг 1988 онд гарсан аймшгийн инээдмийн киноны үргэлжлэл болох Тим Бертоны "Beetlejuice, Beetlejuice" хэмээх шинэ киногоор нээх ажээ.

Нээлтийн ёслолын үеэр Америкийн жүжигчин Сигурни Уиверт кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн наадмын хүндэт шагналыг гардуулна. Кино наадам ирэх сарын 9-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Z үеийн ажилчдад ажлын байрандаа дасан зохицоход хэрхэн туслах вэ?
02025-3-11 20:26
Ажилчдын идэвх муу байна уу? Тогтмол хянаж, урамшуулах нь шийдэл биш гэж судлаачид үзэж байна
02025-2-25 16:06
Хиймэл оюун ухаанаар ажилд шалгаруулж авах үйл явцыг сайжруулах арай болоогүй гэв
02025-2-24 15:29
Зайнаас, уян хатан болон хосолсон ажлын талаар сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс
12025-2-22 18:09
Амжилтад хүрэх стратеги: Байгууллагаа ажлын 4 өдөртэй болгохдоо хэрэгжүүлэх шилдэг зөвлөмжүүд
02025-2-20 14:21
Их Британид амьдрах өртгийн хямрал дахин нүүрлэж, хүний нөөцийн ажилчдад асуудал тулгарлаа.
02025-2-17 11:12
Meta компани бүтээмж султай ажилчдаа халж эхэлжээ.  
02025-2-13 18:29
Хортой бүтээмжийг өөгшүүлдэг ажлын байрны дөрвөн шинж
12025-2-2 15:26
АНУ-д нохойтой оффисууд тренд болж байна
12025-1-30 12:59
Тохиролцох урлаг: амжилтад хөтлөх арга замууд
12025-1-25 15:41

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас